Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын сонгомол бөхийн холбооны хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамтаар оролцоно. Тэмцээний 60 кг-д Батхуягийн Мөнх-Эрдэнэ, 97 кг-д Балтмөнхийн Бадамдорж нар дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор олимпын эрхийн төлөө өрсөлдөх гэж байна.
Б.Мөнх-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн бөхийн чөлөөт барилдааны олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож хагас шигшээд шалгарсан бол Б.Бадамдоржийн хувьд сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаж, V байрт шалгарсан амжилттай.
| Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар олимпын эрхийн төлөө өрсөлдөнө |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |