• Өнөөдөр 2024-05-05

"AGRI SHOWCASE 2024" АРГА ХЭМЖЭЭ ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын “Инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 4 дэх жилдээ хамтран зохион байгууллаа.
 
       Монголын “Инновацын 7 хоног -2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүнийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд зориулсан “AGRI SHOWCASE” арга хэмжээг Эрдэнэт хотод  амжилттай зохион байгууллаа.
 
      Тус арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн, судлаачид инновацын 12 бүтээгдэхүүнийг олонд танилцуулав.

"AGRI SHOWCASE 2024" АРГА ХЭМЖЭЭ ЭРДЭНЭТ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188