Ээж хөдөө гэрээс ярьж байна. “Миний хүү бие нь зүгээр үү. Ээж нь хүүгээ зүүдлээд ээ. Санаа зовоод сууж болохгүй болохоор нь уул руу явган алхаж ирээд хүүтэйгээ ярьж байна” гэв. Би “Тэр өндөр рүү яагаад явган гарч ирж байгаа юм бэ. Өвдгөөр чинь хатгаад байдаг биз дээ” гэтэл өөдөөс “Аав нь хониндоо явчихсан байгаа. Миний хүүгийн бие зүгээр үү. Хүүгээ хүн амьтны хэл аманд өртчих вий гэж бодоод өглөө болгон цайныхаа дээжийг хайрхан руугаа өргөж байгаа шүү” гэж ярив. Ээжтэйгээ утсаар ярьж дуусчихаад өнгөрсөн Цагаан сараар очиход ээжийн минь санчигны үс зөндөө буурал болчихсон байсан нь нүдэнд харагдаад гол зурах шиг болов. Цайсан үсний ширхэг болгон нь миний төлөө санаа нь зовсны тэмдэг гэдэгт би огт эргэлзээгүй. Өдөр, шөнөгүй миний төлөө санаа зовсон сэтгэлийнх нь шаналал үсэнд нь ийн цагаан үс болсон гэдэгт итгэнэ.
Хүн нас биед хүрэх тусам ээжээсээ холддог ч юм шиг. Бага байхдаа ээжийнхээ энгэрт гараа дураараа хийж, мөөмийг нь бариад л, халуун илчтэй эвэршсэн гараар нь нуруугаа илүүлж, үнсүүлж, бүхнээс хамгаалах өмгөөлөл болгон хажуудаа л байлгадаг байжээ, би ээжийгээ. Буруу юм хийлээ ч заавал өөрийнхөө зөв болгох гэж зүтгээд л. Тэр болгонд надад буулт хийж өгөх. Ээждээ эрхэлж туньж, ээжийнхээ их хайран дунд өдий хүрснээ өнөөдрийг хүртэл бодож байгаагүй ч юм шиг санагдав.
Оюун ухаан минь гүйцэт боловсроогүй хүүхэд байхдаа ээжтэйгээ яасан ойр байгаа вэ. Ээж бид хоёр өглөө болгон үнээгээ саана. Өдөр хамт аргал түүнэ. Гүүгээ саана. Хамт, үргэлж л хамт. Ээжийнхээ өвөрт унтана. Энгэрт нь гараа хийгээд, наалдаад унтана. Бүр орных нь хамаг зайг эзлээд, хананд шахагдтал нь ээж рүүгээ наалдаад унтана.
Одоо хорвоогийн жамаар ээжийгээ орхиод явчихсан. Жилдээ хоёр удаа л ээж дээрээ очиж байна. Тэр болгонд “Миний хүү ажлаа сайн хийж, бусдаас дутахгүй яваарай. Ээж, аав нь яах вэ” гэж өөрсдийгөө зөнд нь хаях. Гэхдээ ээж минь хүүгээ үргэлж дэргэдээ байгаасай гэж нууцхан боддог байх. Энэ хүслээ хэлж чадахгүй л яваа болов уу. Ажилтай гэдгийг минь мэдэж байгаа мөртлөө “Хүрээд ирэх болов уу” гэж харуулдаж суудаг байх. Ээжийн минь сэтгэлийн гүндэх эдгээр бодлууд араас минь санаа зовох зовнилтой нь хамт дараатай байгаа болов уу. Аргагүй шүү дээ. Цэл залуухан цэцэг шиг насан дээр нь Бадарч гуайн “Эхийн сэтгэл” шүлгэн дээр гардаг шиг тасарсан навч нь би юм чинь. Биенээс нь бие болон ургасан үр нь би юм чинь.
Ээж минь намайг төрүүлээд их баярласан гэсэн. Удтал хүлээсэн хүү нь болон мэндэлсэн болохоор тэр. Төрөхийн орон дээр өвдөж байхдаа хүртэл өөрийгөө зөнд нь хаяж, зөвхөн намайг л бодсон байх. Улаан нялзрай амьтан час хийтэл уйлахыг сонсоод хоёр нүднээс нь нулимс урсан, ангирхан уургаа надад амлуулах гэж шүд зуун өндийж байсан байх. Намайг хүн болгох гэж шувууны сүүдрээс хүртэл хамгаалан байж өдий зэрэгт хүргэсэн билээ. Ээжийнхээ их хайранд би хүүхэд байхдаа нэг ч удаа даарч үзээгүй. Нэг ч удаа хүйтэн ус ууж үзээгүй. Нэг ч удаа хүйтэн гэрт босож үзэлгүй эрийн цээнд хүрсэн.
Бага байхдаа чаргаар гулгах дуртай байж билээ. Ээж минь хөвөнтэй бээлий шөнөжин оёж өгнө. Өглөө сэрэхэд арав гаруй бээлий оёд тавьчихсан “Миний хүү хэдээр нь ч хаясан болно. Чарга унахаар гар чинь даарна” гээд инээчихсэн сууж байдаг сан. Ээжийнхээ нойргүй хонон байж оёсон бээлийг яасан ч их хаяж, хүнд хамаагүй өгдөг байв аа.
Миний ээж айлын ганц охин. Ёстой л “юм”-тай айлын зүстэй охин байсан юм билээ. Айлын ганц охин ямар байдаг тэр л жамаар хүүхэд насаа өнгөрөөсөн. Өвөө, эмээгийн амин эрдэнэ нь байсан. Гэтэл бидний төлөө ээж минь эрх танхил амьдралаа бүгдийг нь зольсон. Зөвхөн бидний төлөө бүхнээ зориулан зүтгэсээр өдий хүрч байна. Бид дөрвийг төрүүлснээс хойш ээж минь цалингаараа дуртай юмаа хүссэнээрээ авч үзээгүй байх аа. Бүх зүйлээ бидэнд зориулж, бидний идэх дуртай амттан, өмсөх дуртай хоол, тоглох дуртай тоглоомыг авч өгсөөр өөртөө хоосон хоцордог байсан даа.
Миний төлөө өргөсөн цай, сүүний дээж нь намайг муу муухай болгоноос үргэлж хамгаалдаг гэдэгт би итгэдэг. Зарим өглөө гэрээсээ гарахдаа “Ээж цайныхаа дээжийг өргөж байгаа байх даа” гэж боддог. Тэгж бодсон өдөр болгон миний ажил бүтэмжтэй байх шиг санагддаг.
Хошуугаа өмөлзүүлэн “Миний хүү, миний сайхан хүү” гээд л эрхлүүлдэг ээж минь. Бусдын нүдэнд би сайхан харагддаггүй байж магад. Гэхдээ би ээжийнхээ нүдэнд хамгийн сайхан нь. Ээж минь ч гэсэн миний нүдэнд хамгийн сайхан нь. Хамгийн, бүр хамгийн сайхан нь шүү, миний ээж ээ.
| ҮРГЭЛЖ МИНИЙ ТӨЛӨӨ, ҮСЭЭ ЦАЙТАЛ ЗӨВХӨН МИНИЙ ТӨЛӨӨ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |