• Өнөөдөр 2024-05-06

X ТОЙРОГ: Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, ЛУ.ГАНТӨМӨРИЙН “ТАВИУЛ”-УУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ГОРИЛОГЧИД

2024-04-26,   10514

       Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид Сүхбаатар, Чингэлтэй буюу X тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад АН-ын 10 гаруй горилогчоос ардаа ахтай, бэлтэй, мандат халааслах хамгийн магадлалтай таван горилогчийг танилцуулж байна. 

З.ЭНХБОЛДЫН “БОЙЖУУЛСАН” И.МӨНХЖАРГАЛ

АН-ын дэд дарга Ишжамцын Мөнхжаргал- Өвөрхангай аймгийн уугуул. ШУТИС-ийг төгсөөд, нутагтаа очиж 2004-2014 онд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн гүйцэтгэх захирлаар 10 жил ажилласан. Түүх сөхвөл, З.Энхболд 2004 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Тухайн үед З.Энхболд Өвөрхангайд өөрийгөө сурталчилж байхын тулд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг үүсгэн байгуулж, И.Мөнхжаргалаар ийнхүү 10 жил удирдуулсан байдаг. Харин одоо “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг З.Энхболдын “цэрэг”-үүдийн нэг, Өвөрхангайд 2016, 2020 онуудад нэр дэвшээд унасан, ирэх сонгуульд дахин горилж буй О.Алтангэрэлийн ээж Ж.Оюунсайхан эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь О.Алтангэрэлийн 10 жилийн ангийн найз Г.Цогбаяр ажиллаж буй. 
 
    Цаашилбал, И.Мөнхжаргал 2012-2016 онд Өвөхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны сонгуулын дараа хотод орж ирж, 2017 оноос АН-ын Дотоод сонгуулийн хорооны дэд дарга, даргаар ажиллаж байгаад 2022 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 2023 онд АН-ын дэд дарга болж дэвшсэн намтартай. 
 
    Бизнесийн тухайд,
 
И.Мөнхжаргалын “Бат энх хүү” ХХК нь төрийн 11 тендерт оролсон. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 8-р хорооны 150 хүүхдийн цэцэрлэгийг И.Мөнхжаргалын “Бат энх хүү” ХХК нь төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр барьжээ.  
 
- И.Мөнхжаргал нь 2019 онд “Хос карбон” ХХК-ийг З.Энхболдын найз Ш.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хадам дүү В.Ганцолмон нартай хамтран үүсгэн байгуулсан. Улмаар “Хос карбон” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас Хятадын Ганц мод боомт хүртэл нүүрс зөөж эхэлсэн. 
 
- И.Мөнхжаргал 2019 онд “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг мөн л З.Энхболдын найз Ш.Батдэлгэр, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хадам дүү В.Ганцолмон нартай хамтран үүсгэн байгуулсан. Улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас Говьсүмбэр аймгийн Чойрт байх З.Энхболдын гэгддэг “Страто” ХХК-ийн Нүүрс угаах үйлдвэр хүртэл нүүрс зөөж эхэлсэн. Ноцтой нь, З.Энхболд тухайн үеийн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалантай хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Страто” ХХК-ийг холбосон Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д нүүрс зөөх зориулалтаар эзэмшүүлсэн асуудлаараа өнгөрсөн онд яллагдагчаар татагдсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан хоёрт тус бүр 40 сая төгрөгөөр торгуулах, төрд ажиллах эрхээ таван жилээр хасах ял оноосон. 

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “БОЙЖУУЛСАН” Б.ХУРЦ

ТЕГ-ын дарга асан, АН-ын даргын зөвлөх Батын Хурц- Түүний аав Д.Бат Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Архитектор мэргэжилтэй, Ардчиллаас өмнө Барилга-архитектурын улсын комиссын нарийн бичгийн дарга, Улсын барилгын зургийн төв институтийн захирлаар тус тус ажиллаж байсан. Тиймдээ ч Б.Хурц анх барилгачин болохоор Эрхүүгийн Барилгын техникумыг төгсөж байв. Гэвч 2000 онд тагнуулж болж, тэр цагаас түүний түүх тэс өөрөөр бичигдсэн. Гэхдээ Ц.Элбэгдоржоор эхлээд, Ц.Элбэгдоржоор үргэлжилж, Ц.Элбэгдоржоор төгсөх намтар, түүхүүд нь хэвлэлээр бичигдсээр улиг болчихсон тул нуршихгүй орхиё. Харин цоо шинэ баримтууд сонирхолтой байх болов уу. 
 
1. Б.Хурцын аав Дашын Бат нь “Тээлийн шонхор” ХХК, “Гермес гахиур” ХХК-ийг 2008 онд байгуулж, Зинамидэрийн Энх-Амартай гэгчтэй хамтран эзэмшиж ирсэн. Гэхдээ Д.Бат 2022 онд өөд болж, өдгөө “Тээлийн шонхор” ХХК-ийг Зинамидэрийн Энх-амар, “Гермес гахиур” ХХК-ийг Б.Хурцын хүү Х.Тайван эзэмшиж буй. Сонирхуулахад, З.Энх-Амар гэгч нь Т.Бадамжунайтай нэг сумынх буюу Архангай аймгийн Чулуут сумын уугуул, тэр бүү хэл хамаатан нь гэх мэдээлэл байна. Б.Хурц, Т.Бадамжунай архины ширээний ардах халамцуу бичлэг сошиалд цацагдаж байсныг санаж буй байх. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунай, Б.Хурц хоёрыг холбодог нэг гүүр нь З.Энх-Амар гэгч гэсэн үг. Мөн З.Энх-Амар нь Б.Хурцыг Ц.Элбэгдоржтой ч холбоно. Жишээ нь, З.Энх-Амар нь УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн төрсөн ах Ц.Дашнямтай “Дорнын дэс” ХХК-ийг 2009 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Харин Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болмогцоо Ц.Сэргэлэнг Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагчаар томилж байлаа. Харин Ц.Сэргэлэн 2013 онд ХХЕГ-ын даргын ажлаа өгчихөөд газрын тосны “Импайргаз монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар гурван жил ажилласан. “Импайргаз монголиа” ХХК-ийн эзэмшигч нь Ц.Элбэгдоржийн дотнын найз “Хар” хочит Б.Отгонбаатар. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед “Хар” хочит Б.Отгонбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн шахуу байсан гэгддэг. Гэх мэтээр утасны үзүүр хөвөрнө. 
 
     Цааш хөөвөл, Б.Хурцын хүү Х.Тайваны “Гермес гахиур” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт байх МV-012414 дугаартай Билүүтийн шохойн чулууны ордыг эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Х.Тайваны “Гермес гахиур” ХХК болон З.Энх-Амарын “Тээлийн шонхор” ХХК нь 2011 онд УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн “Интергрупп интернэйшнл” ХХК хамтран Билүүтийн орд дээрээ жилд 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн байгаа юм. Улмаар 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус “Цементийн үйлдвэр”-ийн барилга угсралтын ажилтай очиж танилцаж байсан баримт бий. 
 
    Тэгвэл Б.Хурц Л.Энх-Амгалан хоёр хамтарч “Цементийн үйлдвэр” барих хүртлээ дотноссон шалтгааныг хөөвөл хоёр сэжүүр гарч ирнэ. Нэгдүгээрт, Б.Хурц УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очиртой худ, Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай 1996 оноос хойш “М Си Эс”-ыг босголцсон хувь, хувьсгалын найз гэдгээр энэхүү “Цементийн үйлдвэр”-т хамтарсан байж болно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хадам аав Намжилцэрэнгийн Даш-Өлзийтэйгөө “Өлзийт төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин хадам аав Н.Даш-Өлзий нь 2009 онд Даваадоржийн Энэрэл гэгчтэй “Эм Би Эм Си” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан байдаг. Тэгвэл Б.Хурцын төрсөн эгч Б.Болорын хүүг Даваадоржийн Энэрэл гэдэг. Д.Энэрэлийн аав Х.Даваадорж нь Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайд байх үед анх Польш, Бельгийн Элчин сайдын яамдаар дамжин ажиллаж байсан. Дараа нь, Т.Бадамжунайг 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2012 онд Ц.Элбэгдоржийн дэмжлэгээр Бельгийн Вант улс болон Европын холбоонд хавсран суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явсан байдаг. 2017 оны хавар, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол, Х.Даваадоржид Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол тус тус олгож байв. Сүүлд, 2020 онд Төв аймгийн шүүхэд Б.Хурцын хэргийг хэлэлцэх үед Х.Даваадорж хүргэн ахын хувиар шүүхийн гадаа зогсож байсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргилын хадам аавтай “Эм Би Эм Си” ХХК-ийг эзэмшдэг Д.Энэрэл, Б.Хурцын төрсөн эгчийн хүү Д.Энэрэл хоёр нэг хүн бол цаашаа бүр урт сүлжээ гарч ирнэ. Дээр дурдсан Ц.Элбэгдоржийн найз “Хар” хочит Б.Отгонбаатарыг баривчлах үед өрөөнд нь Ц.Мөнх-Оргил байсан гэж шуугиж байлаа. Мөн Ц.Мөнх-Оргилыг Т.Бадамжунайтай “Эрдэнэт” дээр тун сайн хоршиж байсан гэх яриа ч бий. Ямартай ч, Ц.Мөнх-Оргил, Б.Хурц хоёрт холбогдох энэ мэт олон сэжүүр гарч ирнэ. Гол асуудал нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс”-ын Ж.Оджаргалтай 10 жилийн нэг ангийн, цэргийн нэг салааны, их сургуулийн ангийн найз. Харин Ж.Оджаргал Л.Энх-Амгалан хоёрын нөхөрлөлийг нурших илүүц байх. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан Б.Хурцтай “Цементийн үйлдвэр” барих хүртлээ дотноссон хоёрдугаар сэжүүр бол энэ. 
 
2. Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа нь “Гранд степп” ХХК-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Нэйшнл ньюс корпорэйшн” ХХК-тай хамтран эзэмшдэг. Сахал” Д.Эрдэнэбилэг нь Ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатартай “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Д.Баатар “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл коал корпорэйшн” ХХК, “Бэйзментр инженеринг” ХХК, “Баюуд майнинг” ХХК-уудынх нь Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эхэнд дурдсанчлан, Д.Дорлигжав Увсын Зүүнговь сумынх, Б.Хурцын аав нь Увсын Зүүнговь сумынх. Цаашаа хөөвөл, Д.Дорлигжавын дүү Д.Баатар нь Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын хүү Б.Батболдтой “Глобал аппарел лимитед” ХХК-ийг хамтран эзэмшдэг гээд өнөөх Ц.Элбэгдорж дээр хөтөлж очно. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёрын он цагийг элээсэн нөхөрлөлийг нурших илүүц биз. 
 
3. Б.Хурцын “Изинис Эйрвэйс” ХХК-ийн 50 хувийг, “Сарнайх” ХХК-ийнх нь 34 хувийг Тулгын Эрдэнэ гэх залуу эзэмшдэг. Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатных нь дүү нь. Харин Т.Эрдэнийн аав нь Нархүүгийн Тулга гэж хүн бий. Н.Тулга нь 2012 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явсан. Тухайн үед Н.Тулгын мөн л Ц.Элбэгдорж зүтгүүлсэн гэдэг. Улмаар 2017 онд Н.Тулгын бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж, оронд нь Ерөнхий сайд асан С.Баярыг томилогдсон. Гэсэн ч С.Баярыг жил ч болголгүй Элчин сайдаас эргүүлэн татаж, 2018 онд М.Энхболд Н.Тулгыг дахиад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон байдаг. 
 
4. Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа нь “Грийн вижитал” ХХК-ийг Мягмарын Есөнмөнхтэй хамтран эзэмшиж ирсэн. “Номадс” сүлжээ ресторануудын эзэн гэдгээрээ эчнээ танигдсан М.Есөнмөнх нь Сангийн сайд асан С.Баярцогтын багийн найз, бизнесийн хамтрагч нь. Тиймдээ ч С.Баярцогтыг Оюу толгойн хэргээр баривчлагдаж шүүгдэх үед М.Есөнмөнх хам хэрэгтнээр холбогдсон. Учир нь, НПГ-ын яллах дүгнэлтэд С.Баярцогтыг өөрийн эхнэр Ч.Нарантуяа, найз М.Есөнмөнх нарынхаа нэр дээр “Кью эф эс” ХХК-ийг байгуулж, дараа нь “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК болгож нэрийг нь өөрчлөн “Оюу толгой” компанийн ажилчдын хоолыг хариуцах гэрээ байгуулж нийт  63.9 тэрбум төгрөг завшсан гэж буруутгасан байдаг. 

Э.БАТ-ҮҮЛИЙН “БОЙЖУУЛСАН” Ц.БААТАРХҮҮ

НИТХ-ын төлөөлөгч асан Цэндийн Баатархүү- Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн аавтай нэг сумынх. Тиймдээ ч Ц.Баатархүү 2004 онд Хан-Уул дээд сургуулийг төгсөөд, 2005-2006 онд буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж төрд орж ирсэн. Улмаар 2012 онд НИТХ-ы төлөөлөгч болж, Хотын дарга Э.Бат-Үүлийн орлогчоор томилогдон нэг жил ажилласан. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон. Дараа нь, 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож, АН-ын бүлгийн даргаар ажилласан. Учир нь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл, харин дэд дарга нь Ц.Баатархүү байв. Улмаар 2020 оны хавар Ц.Баатархүүг АН-ын генсек болгож, УИХ-ын сонгуульд Чингэлтэйд нэр дэвшүүлсэн ч унасан. Өнгөрөгч 2023 онд Нийслэлийн АН-ын даргын сунгаанд Э.Бат-Үүл Ц.Баатархүүг зүтгүүлсэн ч Х.Баттулгын зүтгүүлсэн Т.Батцогт өрссөн. Товчхондоо, Ц.Баатархүү өнгөрсөн 20 жил нутгийн ах Э.Бат-Үүлийнхээ, басхүү түүний найз Ц.Элбэгдоржийн хооронд “тэлээ хурга” шиг явж ирсэн нэгэн. 

ЛУ.ГАНТӨМӨРИЙН “БОЙЖУУЛСАН” Д.БАДАРСАН

НИТХ-ын төлөөлөгч Даваасүрэнгийн Бадарсан- Удам судрыг нь хөөвөл, Өвөрхангайн Богдын уугуул, Улаанбаатарт төрж, өссөн. Аав С.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга, мөн тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Тиймдээ ч Д.Бадарсан 18 настайдаа ааваасаа “хөтлөн” АН-д элсэж, улмаар 2012 НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СБД-ийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Ингээд 2016, 2020 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр улирсан. Д.Бадарсангийн төрсөн дүү Д.Энхтөр нь ч мөн АН-ынх бөгөөд 2016-2020 онд СБД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан.
 
    Улс төрийн дэмжлэгийн тухайд, АН-ын дарга Лу.Гантөмөр 2004 оноос хойш СБД-ээс УИХ-ын гишүүнээр гурав сонгогдсон. Харин Б.Бадарсан дээр дурдсанчлан 2005 оноос хойш СБД-ийн АН-ын хорооны гишүүн, 2009 оноос СБД-ийн АН-ын хорооны дэд даргаар ажиллаж, Лу.Гантөмөртэй хамгийн ойр байсан хүн. Тиймдээ ч 2012 онд төрд ажилласан туршлага, намтар юу ч үгүй Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга болж байсан түүхтэй. Мөн Лу.Гантөмөр өөрөө Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшихээр яригдаж байсан ч өдгөө тус тойрогт горилогчдыг Д.Бадарсан ахалж буй. Тэгэхээр Лу.Гантөмөрийн дэмжлэгтэй нь тодорхой харагдаж буй биз. 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 12 ЖИЛ УДИРДАЖ БУЙ ХАМГИЙН БАЯН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА

СБД-ийн Засаг дарга Хөххүүгийн Болормаа- Уг нь анх “Улаанбаатар” рестораны зохион байгуулагч байсан. Дараа нь “Гүег” ХХК-ийг байгуулж, бизнест орсон. Улмаар 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн орлогчоор дөрвөн жил ажилласан. Ингээд 2016 оноос хойш СБД-ийн Засаг даргаар найм дахь жилдээ ажиллаж буй. 
 
     Х.Болормаа хөрөнгөөрөө аймаг, дүүргийн Засаг дарга нарыг тэргүүлдэг. Хамгийн сүүлийн буюу 2022 оны ХОМ-тээ 1.8 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, 414 сая төгрөгийн хоёр жийп, 580 сая төгрөгийн үнэт эдлэл, 200 сая төгрөгийн хадгаламж, 320 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байдаг. 2012 оноос хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил, нийт 12 жил тухлахдаа хөлжиж, хөрөнгөжсөн түүх нь өнөөх л тендертэй холбогдоно. Тодруулбал, Х.Болормаагийн “Эй Би Жи Энерго” ХХК нь эрчим хүчний салбарын төрийн тендерүүдэд оролцож шалгардаг бөгөөд томоос нь дурдвал, Дархан-Уул аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендерт зэрэгт шалгарсан байсан тендерийн түүхтэй. 
 
 
 
 
 
 

X ТОЙРОГ: Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, ЛУ.ГАНТӨМӨРИЙН “ТАВИУЛ”-УУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ГОРИЛОГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 55
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-01 11:46:43
    Зочин: Мөнхжаргал чинь нөгөө шүүх болон атг - г шууд шүүмжлээд байсан залуу мөн биз дээ. Ямар нэг хулгай зэлгээ хийгээгүй болхоор л тийм зоригтой байдаг байх.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-30 17:33:53
    Уншигч: Аалзны тор шиг юм. Нархүү гэж дипломатч байсан олон жил гадаадад элчин сайдаар ажилласан шударга журамтай хүн хүү Тулга нь олон жил гадаад яаманд ажилласан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 18:25:19
    Нина: Цэндийн Баатархүү Чингэлтэйд нэгээр гарна. Чингэлтэйчүүдэд маш их зүйл хийсэн шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 11:51:16
    Зочин: СБД- ын Засаг дарга хар Болормаа гэгчийн талаар нэмж хэлхэд Сумьяабазртай хачин дотно байсан, өөрөөр хэлбэл Сумьяабазрт гадаад яваад ирэх болгондоо эхнэртээ өг гэж үнэтэй бэлэг өгсөөр дотно болсон гэж ярьдаг, Сумьяабазрыг АН болон хөдөлгөөнүүд огцруулах жаггсаал хийж байхад Болормаа саад болж бүр уйлж байсан гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 11:46:24
    Галбадрах: СБД- ын Засаг дарга хар Болормаа гэгч залуу амрагтаа хаягдаж уурлахдаа гэдсээ хутгаар хүүлж бүтэн 2 жил орчим Солонгост эмчлүүлж байсан ч хуулийн дагуу ажлаа хүлээлгэж өгөөгүй өдий хүрсэн, сүүлийн СБД- ын 8 жил засаг дарга хийхдээ бүх тендерийг хэн өгөхийг мэдсээр ирсэн, бүх хэлтэс, түүний дотор цагдаагийн хэлтсийн дарга нар тендер өгч эрхшээлдээ оруулсан байдаг, одоогийн АТГ- ын дарга Дашваваа ч Болормаа гэр бүлтэй маш дотно холбоотой, үүндээ ч Хар Болормаа эрдэж намайг АТГ өгөөд юу ч олж долоохгүй гэж удаа дараа ярьсан байдаг, Эрчим хүчний тендерийн хувьд сайд Чойжилсүрэнтэй эртний холбоотой тендер өгөлцөж авалцсаар ирсэн нь үнэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 08:07:54
    Иргэн: Энэ хулгайчуудын тавилуудийг мэдээж сонгохгүй.Бүр тэр Хурц гэдэг алуурчин бас горилогч юм уу ха ха нүгэл нь нүдээр гаргаасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-29 07:20:16
    Чч: Бас нэг трол долоогч гараад ирсэнүү МАНын.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 16:11:10
    ZuragtiiN Tuuguu .: Наймаалж кино г үзээд яанаа гэж бодоод үзэж байсан . Одоо яг энэ КИНОГ АМЬДРАЛ МОНГОЛД БОЛЖЭЭ . ОДОО ТЭГЭЭД ЯАХ ВЭ? БИД ӨӨРСДӨӨ ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ ӨНГӨ МӨНГӨНД ХУУРТАХГҮЙ БАЙВАЛ ЗОХИНО .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 11:38:21
    Хангай: ХЭНИЙГ НЬ Ч БҮҮ СОНГО. БА БА БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 11:37:57
    Хангай: ХЭНИЙГ НЬ Ч БҮҮ СОНГО. БА БА БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 11:37:56
    Хангай: ХЭНИЙГ НЬ Ч БҮҮ СОНГО. БА БА БАЙНА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 07:32:56
    Зочин: ААЛЗНЫ ШҮЛС ШИГ ХОЛБООТОЙ ЮМАА. ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ГЭЖ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 01:17:59
    Шуд ёс: сайн цариунуудыг цээжлээд авах хэрэгтэй юм бна сонгож болохгүй юм бна..юу тарина тэрийгээ үхээд хадан гэртээ очоод хурааж авна да..дараа насанд нь их хүнд амьдрал хүлээж байгааг мэдэхгүй нь хөөрхийлөлтөй юм да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 01:16:17
    Иргэн Дулам: Пээ ийм хулгайч нарын залгамж халааг л сонгож болохгүй юм шүү .Эдинар чинь эзэндээ үнэнч нохой шиг л хулгайгаа хийнэ.Монголд шударга ёс хэзээ тогтох бэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 00:49:59
    Зочин: Муулуулсан байгаа хүмүүсээс биш энэ муулж бичүүлж байгаа болон бичиж байгаа хүмүүсээс л болгоомжил.Сайн хүн зөв бодолтой зарчимч шударга хүмүүс бусдыг муулах завгүй байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 20:43:53
    Бат: Монгол улсыг цөлмөгч сүлжээнээс салах цаг болсон. Сонголтоо өөрсдөө хий.ганцудаал боломж байгаа тэр нь сонгууль
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 20:04:22
    Болд: З. ЭНХБОЛД ДАРГА МУНДАГ ХҮН ШҮҮ ! . З.ЭНХБОДД ДАРГА БАЙГААДАА ТАВАН ТОЛГОЙ БГАА . НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ. , АРХИНИЙ ОДЖАРГАЛЫГН ГОШНОГУУД. ХУДЛАА МУУЛАХГҮЙ ШҮҮ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 17:57:36
    Зочин: Ард түмэн минь, нам нам гэж битгий туйлшраад байгаарай. Зөвхөн улс орноо аваад явчих, жинхэнэ эх оронч сэтгэлгээтэй, луйварчдыг цэгцэнд нь оруулчих л шударга хүнийг л сонгоорой. Намууд дотор луйварчид яасан ч их төрөөв дээ... бөөн сүлжээ,мафи...аалзны тор л гэсэн үг... Зөв сонголт бидэнд агаар ус шиг л хэрэгтэй байна даа ард түмэн минь...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 17:44:45
    Зочин: Ард түмэн минь, энэ аймшгийн луйварчдаас салах цаг нь болсон юм биш үү... энэ лаларуудыг сонгож яасан ч болохгүй. Зарим нөхөд нь энэ хүмүүсээр тэжээгдэж голоо ,амиа зогоож яваа. Тэр хүмүүсийн амьдрал нь зогсчих болохоор үхэн хатан энэ хүмүүсээ сонгохын төлөө явах байх. Тэр хүмүүст Монголын минь жирийн ард түмэн, Монгол орны минь газар шороо хамаагүй байх. Тэд урвагчид, луйварчид, эх орноо худалдаж идэхээс буцахгүй новшнууд....Зоригтой, чадвартай эх орныхоо төлөө цохилох зүрхтэй аавын хөвгүүд гараад ирээч...нийлээд нэгдээч...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 17:41:06
    Зочин: Ард түмэн минь, энэ аймшгийн луйварчдаас салах цаг нь болсон юм биш үү... энэ лаларуудыг сонгож яасан ч болохгүй. Зарим нөхөд нь энэ хүмүүсээр тэжээгдэж голоо ,амиа зогоож яваа. Тэр хүмүүсийн амьдрал нь зогсчих болохоор үхэн хатан энэ хүмүүсээ сонгохын төлөө явах байх. Тэр хүмүүст Монголын минь жирийн ард түмэн, Монгол орны минь газар шороо хамаагүй байх. Тэд урвагчид, луйварчид, эх орноо худалдаж идэхээс буцахгүй новшнууд....Зоригтой, чадвартай эх орныхоо төлөө цохилох зүрхтэй аавын хөвгүүд гараад ирээч...нийлээд нэгдээч...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 15:51:01
    Иргэн: Энэ элбэгдорж. батүүл хоёрт үнэндээ л үнэн шударга юм юу ч алга. Монголыг самарсан гайнууд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 15:50:55
    Иргэн: Энэ элбэгдорж. батүүл хоёрт үнэндээ л үнэн шударга юм юу ч алга. Монголыг самарсан гайнууд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 15:50:43
    Иргэн: Энэ элбэгдорж. батүүл хоёрт үнэндээ л үнэн шударга юм юу ч алга. Монголыг самарсан гайнууд...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 15:24:53
    Зочин: Энэ төрчид гэгчид чинь МАНАН гэх нэршилдээ таарсан цус ойртсон хулгайч луйварчид болжээ Сонгуулиар чадахгүй бол өөрчлөлт шинчлэлт дахин төлөвлөж хувьсал хийх хэрэгтэй болждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 13:44:43
    Дуу: ГАНТОМОР ДА ГАНБОЛДЫН ДУУ БОЛСОН ГЭСЭН УУ УГААСАА ХЯТАДУУД БИЕ БИЕНЭЭ АЙМААР ТАТДАГ ШУУ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 13:41:30
    УГ: ДЭЭГУУР ХУЛГАЙЧ НАРЫН СУЛЖЭЭ МОНГОЛЫГ ААЛЗНЫ ШУЛС АДИЛ ХЭРЖЭЭ. УУНИЙГ ЗОВХОН ХУЛГАЙЧ НАРЫН ЦУСААР Л УГАЙЖ БОЛНО.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 11:10:47
    Зочин: Баярллаа мэдлэгт дусал нэмэр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 10:34:04
    Зочин : МАН- ынханыг зүгээр бичээд АН - ыг болохоор нээх сонин дандаа өөнтөгчилж бичээд байх юм ойлгохгүй юм .Гэхдээ ард түмэн хэн нь хэн бэ гээд өөрсдөө мэдээд сонгоно ш дээ хэнийг нь яаж харж бичсэнээр чинь сонголтоо хийхгүй гэдгийг ойлгоорой.Юм 2 талтай тэрэн дунд чинь зөндөө сайн хүн байж л таараа тэр ард түмний сонголт та нарынхаар болно гэж байхгүй л болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 09:43:57
    Irgen: Hurts yal avsan hunshd deevshij boldogiimuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 09:34:29
    Батөлзий: Сайхан намтар түүхтэй баячуул бн тойргийн сонгогчид нь сайн судалж хянуур хандаарай даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 00:08:05
    Jariga.mn: Та нар наад Идэвхтэн гишүүд дэмжигчид сонгогч ард иргэдийн хээ тархиар нааддаг тогтолцоогоо болиочээ.Анх 90 онд Мандаж байх үе ээр Ямар сайхан Нам эвсэл холбоод байлаа даа.Ардчилал гарч цэцэглэн хөгжиж чадсан түлхүүр бол Зориг байсан юм шүү Зориг үгүйгээр та нар муусайн хөгшин Клукоз-ууд төрд гарах ямар ч Шаанс үгүй байсан юм байна лээ шүү дээ.Ардчилалынхаа амин сүнс болсон Бурханаа Бүлэглэж нударчаад Эх орон ард түмэн ярьж солиорцгоогоод зүгээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 00:06:57
    Jariga.mn: Та нар наад Идэвхтэн гишүүд дэмжигчид сонгогч ард иргэдийн хээ тархиар нааддаг тогтолцоогоо болиочээ.Анх 90 онд Мандаж байх үе ээр Ямар сайхан Нам эвсэл холбоод байлаа даа.Ардчилал гарч цэцэглэн хөгжиж чадсан түлхүүр бол Зориг байсан юм шүү Зориг үгүйгээр та нар муусайн хөгшин Клукоз-ууд төрд гарах ямар ч Шаанс үгүй байсан юм байна лээ шүү дээ.Ардчилалынхаа амин сүнс болсон Бурханаа Бүлэглэж нударчаад Эх орон ард түмэн ярьж солиорцгоогоод зүгээр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 22:20:20
    Зочин: СБД засаг дарга гэж халтар авгайгаас их юм гарна. Ар нь хэн болох нь.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 22:20:07
    Уншигч: Хэнийг ч гаргаж болохгүй ард түмэн минь 33- жил Монгол Улс ард түмний амьдрал ямар байгаа билээ. Сонгууль биднээс шалтгаалан, бодолтой байгаарай. Зөв сонголт хийнэ шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 21:51:29
    Зочин: Пээ аймаар хүмүүс бэ,ялангуяа Хурц шилдэг луйварчин бнаш дээ,үйлийн үр гэж байдаг даа бурхан минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 21:27:15
    39р байрны хүүхэд: manai toirog hogiin sav bish besda naraa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 21:27:15
    39р байрны хүүхэд: manai toirog hogiin sav bish besda naraa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 21:08:34
    Зочин: Хурц эрүүгийн хэрэгтэнд саналаа өгөх тэнэг гарахгүй нь ойлгомжтой. Энэ нөхөр яг санал луйвардаж таарлаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 21:06:17
    Зочин: Хөөе, 80955877 чи хаана бичиж тэнэгтээд байгаа юм. Эндээс зайлаач ээ, сэжгийн амьтан бэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 19:45:33
    S: SEKSDN80955877 AXTAI SEXAYGEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 18:30:08
    Зочин: Б.Цогтбаяраа чиний зохиомол гүжирдлэг чинь СОЦ-ын үеийг санагдуулж байна. Тэр үеийн бүх юм иймэрхүү зохиомол байсан. Чи үүний оронд төрийн хулгайг сонирхож байгаан бол ман-гийханы хулгайг бич ёстой дэлхий ертөнцийн гайхашилыг төрүүлсэн шилдэг бүтээл болно ман-гийн хулгайчуудын чамд өгч буй хөлсийг хэдэн 1000 дахин нугалж олохоор барахгүй дэлхийд алдаршин. ҮНХЭЭР ЕРТӨНЦ ГАЙХАНА ШҮҮ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 17:21:20
    Баагий: Ардчилсан Намын нөхдийн улс төрийн хэлхээг тодорхой гаргасан мундаг байнаа.Ардын Намын ийм мэдээлэл байна уу .Бас л их сонин хэлхээ гарч ирнэ дээ.С.Баяр.Билэгт.Ми.Энхболд.Ц.Нямдорж гээд л явж өгнө дөө.Энэ 2 намд луйварчид хулгайч нар бол их бий дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 17:04:23
    Эмээ: Бөөлжис цутгаж байна даа. Яанаа даа ард бид.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 16:36:04
    Mongol : Ed bol mongol ulsiin daisan hulgaich alluurchid deerem tonuulchid mongol ulsiig hudaldaad usa d orognoh bug chutguruud ediiniig songob ta bugdiin bolomjiig hulgailsan Dan hyadadiin udsm
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 16:24:56
    Иргэн хүн: ЦУС ОЙРТСОН ТЭНЭГҮҮД БАЙХ ЮМ. ЁСТОЙ ААЛЗНЫ ТОР ГЭДЭГ ЭНЭ БАЙХ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:50:03
    Bayar: zailaa danda hun hogud bna shde im humus uls turch bol o gej yu bhaw de
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:49:25
    Зочин: Одоо бизнестэй намаа санхүүжүүлдэг иймэрхүү нөхдийг сонгохгүй бх хэрэгтэй бгамдаа төрд гарч хулгай хийж халаасаа зузаатгагчдаар төр дүүрлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:49:24
    Зочин: Одоо бизнестэй намаа санхүүжүүлдэг иймэрхүү нөхдийг сонгохгүй бх хэрэгтэй бгамдаа төрд гарч хулгай хийж халаасаа зузаатгагчдаар төр дүүрлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:27:33
    Зочин: АН,МАН 2 уулаа идэхдээ нэгдчихсэн юм байна доо. Мөнх Оргил гайгүй юм уу гэсэн бас л мафийн 1гишүүн юм шив дэ , Элбэгдорж, Дорлигоо, Хурц гээд луйварчид дахиж төр түгшихгүй байлгүй дээ. Иймэрхүү хүмүүсийг арай сонгохгүй байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:26:42
    Зочин: АН,МАН 2 уулаа идэхдээ нэгдчихсэн юм байна доо. Мөнх Оргил гайгүй юм уу гэсэн бас л мафийн 1гишүүн юм шив дэ , Элбэгдорж, Дорлигоо, Хурц гээд луйварчид дахиж төр түгшихгүй байлгүй дээ. Иймэрхүү хүмүүсийг арай сонгохгүй байлгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 14:11:05
    Зочин: Заваарсан хэдэн бүр аалзны тор шиг хэрчихжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 13:39:21
    X: Xurts gej neg xachin nuxur baina aa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 13:36:14
    Алт: Хурцад саналаа өгөх тэнэг хүн байх уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 08:58:08
    Зочин: Гантөмөр японд оюутан байхдаа Да. Ганболдыг Японд очиход урд хойно нь гүйж байгаад дүү нь болсон доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 08:56:46
    Зочин: Хурц
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188