Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Хэдий тусгаар тогтнолоо зарласан тусгаар улс ч гадаад бодлого, хамтын ажиллагаа, экспорт, импортын хувьд мөнхийн хоёр хөршөөсөө хараат байж ирсэн гэхэд хилсдэхгүй. Энэ хоёр улсаар дамжин манай гадаад худалдаа, арилжаа наймаа үргэлжилдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэгэн үе “гацаанд” орчихоод байсан гадаад харилцаа маань жилээс жилд өргөжин тэлж, олон улсын анхаарлын төвд орж эхэлжээ. Тухайлбал, бид мөнхийн хоёр хөрштэйгөө сайн харилцаагаа хадгалахын сацуу НАТО-гийн АНУ, Европын холбооны Франц, Герман зэрэг гуравдагч оронтой хамтын ажиллагаа санамж бичиг байгуулж, тун чиг сайн харилцаа үүсгээд байна. Ингээд ч зогсохгүй энэ онд хэд хэдэн томоохон орны төрийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд Монголд айлчлахаа мэдэгдээд байгаа юм. Харин манай орон олон улсын анхаарлын төвд орж, гуравдагч орнуудын сонирхлыг татаж буй гол учир нь асар их байгалийн нөөц баялаг, газрын ховор элемент бөгөөд гаднын орнууд Монгол Улс ашиг малтмалын салбарт хүчирхэг шинэ тоглогч болох боломжтой тухай мэдээлж байна. Тэгвэл гуравдагч хөршүүд, олон улсын сонирхлыг татаж байгаа байгалийн баялаг, газрын ховор элементийн тухай мэдээллийг хамтын ажиллагаануудын талаарх товч дараалалтайгаар тоймлон хүргэе.
Монгол Улс шинээр харилцаагаа бэхжүүлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан орнуудын нэг нь Европын холбооны Герман Улс. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад айлчилсан. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан айлчилсан Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерийн айлчлалаар ХБНГУ Монгол Улстай стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан Европын холбооны анхны орон болсон билээ. Тус айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Улмаар Улаанбаатар, Берлин стратегийн түншлэлийн хүрээнд улс төр, эдийн засаг, гадаад бодлого зэрэг олон хамтын ажиллагааны салбарын шинэ боломж нээсэн.
.png)
Түүнчлэн өнгөрсөн онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар АНУ-д айлчилсан билээ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны стратегийн түншлэл бэхжиж, цаашлаад хоёр орны хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, томоохон уулзалт хийгээд ирсэн. Тус айлчлалын дараагаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч дарга Жозе Фернандес Монгол Улсад айлчилж, эрдэс баялгийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Мөн манай орон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөлөө бүхий орнуудын нэг Бүгд Найрамдах Солонгос Улстай харилцаагаа бэхжүүлж, анагаах ухааны салбарт хамтын ажиллагааны хэлэлцээ хийж, хоёр орон ирээдүйд харилцан ашигтай газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ бий болгох төсөл хэрэгжүүлэх асуудал дээр санал нэгдээд байгаа юм.
.png)
Өнгөрсөн онд олны анхаарлыг хамгийн их татсан үйл явдал Францын Ерөнхийлөгчийн айлчлал байлаа. Тухайлбал, Японд болсон “Их долоо”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас шууд Монголыг зорьж ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай оронд төрийн айлчлал хийсэн анхны Францын төрийн тэргүүн болсон. Айлчлалын хүрээнд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уул уурхайн шинэ гарц, боломжуудын талаар хэлэлцэж, 18 зүйл бүхий хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад явсан байдаг. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист айлчилж, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макронтой дахин хэлэлцээ хийж, энэ хүрээнд Францын “Орано Майнинг” групп Монгол Улсын Засгийн газартай хоёр орон уран салбарт хамтарч ажиллах, уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурсан. Дорноговь аймагт орших Зөөвч-Овоо ордод үйл ажиллагаа явуулах хоёр орны хамтын гэрээ нь хоёр талд харилцан ашигтай шинэ гарц, боломж нээсэн томоохон Хөрөнгө оруулалтын гэрээ болохыг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа.
 (1).png)
Монгол Улсад 2009-2013 оны үед ураны хайгуул, шинжлэлийн төсөл, хөтөлбөр ид “цэцэглэж”, “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг дэлхийн ураны гол тоглогчдын хөрөнгө оруулсан төсөл идэвхтэй хэрэгжиж байв. Гаднын хөрөнгө оруулалттайгаар Дулаан-Уул ордыг нээн илрүүлж, нөөцийг нь 6000 орчим тонн, Зөөвч-Овоо ордыг мөн илрүүлж, нөөцийг нь 57 мянган тонн гэж Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан байдаг. Тухайн үед жилд 20-30 сая ам.долларын ураны төсөл, хөтөлбөр хэрэгжиж байсан гэдэг. Үүнээс Францын "Орано групп" гэхэд л ураны хайгуул, нөөц тогтоох төсөлд 250 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо ч Монголд идэвхтэй хэрэгжиж байгаа цор ганц ураны төсөл байгаа нь Зөөвч-Овоо ордын Францын “Орано групп (хуучнаар Арева)” болон Монголын Мон-Атом компанийн хамтарсан "Бадрах Энержи" компанийн ураны төсөл. Харин Монгол Улс Францтай ураны салбарт хамтран ажилласнаар Зөөвч-Овоо ордын төслийг идэвхжүүлж, дараа дараагийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн эхлэл болно гэж ойлгож болно.
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн орнууд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих болсон. Тухайлбал, 2023 оны байдлаар дэлхийн 33 оронд нийт 436 цөмийн реактор ажиллаж байгаа. Харин тэр цөмийн реакторыг ажиллуулж, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх гол “түлш” нь уран. Тиймээс ч сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж буй дэлхийн жишгийг олон орон дагаж, ураны баялаг, нөөцтэй улсыг сонирхох болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд дээгүүрт жагсдаг ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийн анхаарлыг татаж байгаа бөгөөд энэ салбартаа анхаарч сайн ажиллаж чадвал ураны гол нийлүүлэгч, цаашлаад уг байгалийн баялгийн гол тоглогчдын нэг болох ч боломж хүлээж байгаа юм.

Гаднынхны сонирхлыг татаж буй өөр нэгэн баялаг нь газрын ховор элемент лити. Энгийнээр хэлбэл, литиг олон улсын зах зээлд тэргүүлж буй цахилгаан автомашины баттерей хийхэд ашигладаг бөгөөд дэлхий дахинд гарц муу байдаг тул олон үйлдвэрлэгч орон уг газрын ховор элементийн нөөцтэй улсын эрэлд гараад байгаа. Одоогийн байдлаар манай оронд литийн нөөц баялаг тогдоогдоогүй ч хувийн хэвшлийн байгууллагууд тогтмол хайгуулын ажил хийдэг. Түүнчлэн Францтай байгуулах ураны хамтын ажиллагааны гэрээний зэрэгцээ литийн хайгуулын гэрээ яригдаж буй. Францын геологийн албанаас Монголтой хамтран хийх 422 мянган еврогийн литийн хайгуулын гэрээ урьдчилсан шатандаа явж байгаа талаар мэдээлсэн. Хэрэв гэрээ байгуулагдвал манай оронд дэлхийд эрэлт нь огцом өсөж буй литийн томоохон хайгуулын ажил хийгдэх юм.

| “ГУРАВДАГЧ ХӨРШ”-ҮҮДИЙН ШИНЭ СОНИРХОЛ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |