Хар тамхины хэрэгт холбогдсон олны танил эрхмүүдийн хэргийг бичвэл далай болно. Эр, эмгүй “цагаан тахал”-д нэрвэгдэж, өөрийг нь хүндэлж, хайрладаг хүүхэд, залууст хар толбо үлдээж байна. Шуудхан хэлэхэд, тэд Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хар тамхины “хичээл” орж байна гэсэн үг л дээ.
Бид энэ удаад хар тамхины хэрэгт холбогдож, амьдралдаа хар толбо үлдээсэн урлаг, соёлын одуудын хэргийг хүргэж байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр тогтмол өсч, нас нь залуужиж, улмаар насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж байна.
“Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож 10 жилийн ял сонссон нь ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан байдаг. Үүнээс хойш урлагт зүтгэж байгаа залуу уран бүтээлчид хэрэглэгч болж байгаа нь тун харамсалтай юм.
Хамгийн сүүлд гэхэд л дуучин Morningstar буюу Б.Аззаяа хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял аваад байна. Тодруулбал, өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 3-нд нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт артист Morningstar буюу Б.Аззаяа, Davaidasha нарыг саатуулсан. Улмаар Morningstar буюу Б.Аззаяад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрсэн байдаг.
Жүжигчин Б.Энхтүвшин нь 2019 оны аравдугаар сарын 21-ний 20:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүний хамт хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис хэрэглэж байгаад газар дээрээ баригдсан байдаг. Түүний биеэс “Мөс” гэх бодис илэрсэн бөгөөд шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авч, 100 мянган төгрөгөөр торгож байлаа.
Тэрбээр Хувьсал продакшны “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрх зогсохгүй” кино, дуучин С.Жавхлангийн “Алсад суугаа ээж”, “Миний найз” зэрэг клипэнд тоглож, тухайн үедээ нэрд гарч байсан юм. Харамсалтай нь, тэрбээр хар тамхины хэрэгт холбогдсоноор дэмжигчдийн итгэл, үнэмшил нурсан билээ.
"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мөн л баривчилсан. Тэрбээр хоёр ч удаа уг хэрэгт холбогдоод байна. Тодруубал, Г.Эрдэнэбаяр 2018 онд хар тамхи хэрэглэж, зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн билээ. Харамсалтай нь, тэрбээр хорихоос суллагдаад удаагүй байхдаа дахин хэрэглэж, хууль хяналтынханд баригдсан юм.
“Icetop" хамтлагийн дуучин С.Чулуунбаярыг хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт буруутган шалгаж байсан. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-1-т зааснаар буруутган шалгаж, нэг жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр өмнө нь 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял эдэлж байсан юм. Мөн С.Чулуунбаяраас гадна тус хамтлагчийн зарим гишүүн хар тамхины хэрэгт мөн л холбогдоод амжсан.
Дуучин Б.Амархүүг 2019 оны есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан. Прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл 20.7.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон юм. Шүүхийн шийдвэрт "Нэгд, шүүгдэгч Б.Амархүүг сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Хоёрт, Эрүүгийн тусгай хуулийн 27.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Б.Амархүүг хоёр жилийн хорих ялаар шийтгэсүгэй. Гуравт, Эрүүгийн хуулийн 5.6 дэх хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Амархүүд оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн байдаг.
“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хоёр ч удаа холбогдсон байдаг. Шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон билээ. Харин Х.Бат-Ундрал гэм буруугаа ухаарч, нөлөөллийн аяныг зохион байгуулж байлаа. Тодруулбал, хар тамхины эсрэг аяныг 2017 онд зохион байгуулсан юм.
Уран бүтээлээ ялгарч, богино хугацаанд амжилттай ажиллаж байсан реппэр Roockie буюу У.Мөнхбагана мөн л хар тамхины хэрэгт холбогдсон. Тэрбээр автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдаж, шүүхээс нэг жилийн хорих ял сонссон юм. Тэрбээр арван сар хоригдож, 2021 онд суллагдсан билээ. Мөн тэрбээр өнгөрсөн онд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт шалгагдаж байсан юм.
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс нэг жилийн хорих ял авсан. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан байдаг.
Бид дараагийн дугаарт спорт, төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдийн холбогдож байсан хар тамхины хэргийг хүргэх болно. Иймд үзэгч, уншигч та бүхнийг “цагаан тахал”-аас сэргийлэхийг уриалж, сэрэмжлүүлж байна.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН МОНГОЛЫН ОДУУД |
|
2025-05-03 21:53:23
2025-05-03 21:44:02
2025-05-03 21:05:10
2025-05-03 20:55:31
2025-05-03 19:14:35
2025-05-03 19:03:08
2025-05-03 10:08:53
2025-05-03 09:16:53
2025-05-03 07:00:18
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
2025-05-03 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |