• Өнөөдөр 2024-05-05

Г.БАЯРСАЙХАН: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар залуу үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болсон

2024-04-28,   1242

УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

     -Сонгууль ойртсон цаг хугацаанд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж өргөн мэдүүлэхээс эхлээд сонгуулийн бэлтгэл ажилдаа оржээ. Ардчилсан намын гишүүд сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүлээж аваад эхэлсэн байгаа юу?

     -Ардчилсан нам гишүүдийн нэр дэвших саналыг хүлээж аваад эхэлсэн. Би ч бас сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн. Нэр дэвшүүлэх эсэхийг намаас шийднэ. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа 21 аймгаар явж, иргэдийн санал бодлоыг тусгахаас гадна Үндэсний бодлогын зөвлөлөө хуралдуулж, гишүүдийнхээ саналыг сонссон.

      -Та УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүний хувьд одоогийн парламентын үйл ажиллагаанд хэр анхаарал хандуулж байна вэ. Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа талаар саналаа хуваалцаач?

      -Улс төрийн нөхцөл байдлыг ажиглахад одоогийн парламент хичээлээ муу хийж байгаад шалгалт дөхөхөөр сандраад гүйдэг “сурагчид” шиг л байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоороо засаглалаа. Гэтэл одоо тайлангаа гаргаад тавихаар ийм бүтээн байгуулалт хийсэн гээд гаргаад танилцуулах ажил тун ховор байна. Арчилсан нам эрх барьж байх хугацаандаа цахилгаан станцуудыг хүлээлгэж өгөхөөс эхлээд бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлснийг олон нийт мэдэж байгаа байх. Үүнээс хойш МАН найман жил засаглах хугацаандаа шинээр станц барих нь байтугай цахилгаан станцуудын хүчин чадлыг ч нэмэгдүүлсэнгүй. Дээр нь улс төрийн  хулгай хэрээс хэтэрсэн. Аж үйлдвэрээ дэмжих сангуудаа эрх баригч намын гишүүд нь хувааж зээл авчихаад хариуцлага тооцсон нэрээр хэдхэн гишүүдээрээ “туг тахиад” өнгөрснийг ард түмэн санаж байгаа биз.   

      -Үндсэний баялагийн сангийн хууль батлагдчихлаа. Ингэснээр байгалийн баялагийг тэгш хүртээх, цаашид ард түмний хяналтанд болж чадах болов уу?

       -Стратегийн ордуудыг төрийн мэдэлд авахыг дэмжиж байгаа. Байгалийн баялагийг ард түмэнд тэгш хүртээх ёстой. Санаа нь зөв. Баялагийн сангийн менежментийг харин яамдуудад өгнө гэвэл түүн шиг бүтэхгүй зүйл байхгүй. Хэрэв тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, Боловсролын зээлийн сан шиг юм болно. Түүний оронд сайн менежент хийдэг дэлхий шилдэг экспертүүдийг урьж авч ирээд менежмент хийлгэх нь зөв.

      -Аудитын байгууллагаас Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавиад мөрийн хөтөлбөрийн биелэлтийг 73 хувь биелэсэн гэсэн шүү дээ?

     -Өнгөрсөн хугацаанд уул уурхайн баялагийн үнэ өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн учраас эдийн засаг өсөлттэй гарч байгаа юм. Харин мөрийн хөтөлбөрийн биелэлтийг би ярихаас илүү ард түмэн ярьж, дүнгээ тавих нь илүү итгэл үнэмшилтэй. Бүгд л мэдэж байгаа шүү дээ. Харин сонгууль болгоны өмнө гаргаж тавьдаг нэг сэдэвтэй.

      -С.Зориг агсны хэргийг хэлж байна уу?

     -Тийм ээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж манай намаас сонгогдож гарсан нь үнэн. Манай намын лидерүүдийн нэг. Гэхдээ сонгууль болгоны өмнө С.Зориг агсны хэргийг гаргаж ирж, харлуулдаг байдал хэрээс хэтэрсэн. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийг харлууллаа гээд Ардчилсан намын нэр хүндийг унагаана гэсэн энгийн бөгөөд болхи аргатай юм шиг байгаа юм. Ийм арга явцгүй болчихсон гэдгийг ард түмэн ойлгодог болчихсон.  Уг нь бол сонгууль бодлогын өрсөлдөөн байх ёстой. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хэчнээн барилга байшин барьж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийсэн, хэдэн мянган километр хурдны зам, хэдэн мянган төмөр зам ашиглалтад оруулсан гэдэг тайлангаа тавьж байж ард түмнээс дэмжлэг авна. Цаашлаад Монгол Улс хэдэн мянган километр хурдны галт тэрэгний зам барьсан гэж ярих цаг үе шүү дээ. Гэтэл С.Зоригийн хэргийг ярьдаг сонгуулийн циклээсээ гарч чадаагүй байна. Цаашдаа С.Зориг агсны хэргийг төрийн нууцаас гаргах хэрэгтэй. Бүх зүйлийг нь ил тод болгоод захиалагчийг нь зарлах хэрэгтэй шүү дээ.

     Захиалагч нь эрх баригч нарын дунд байгаа гэж би харддаг. Үнэхээр Ц.Элбэгдорж зэрэг АН-ын гишүүд хэрэгт холбоотой бол үүнийг аль эрт илчилчих байсан биз.

     -С.Зориг агсны хөшөөний газрыг зарсан асуудал ил болсон. Ардчилсан нам үнэт зүйлсээ алдаж байгаа юм биш үү?

     -Хөшөөг байгаа газарт нь байлгах л хэрэгтэй. Ардчилсан намын дарга болон гишүүд дэмжигчид ч ийм бодолтой байгаа байх. Одоо бол Ардчилсан намын амин чухал асуудал нь өөр асуудал болоод байна.

       -Тэр нь юу юм бэ. Сонгуульд ялах уу?

       Миний харж байгаагаар манай намын удирдлагууд одоогийн эрх баригч МАН-ыг авлига хулгайчдын нам гэдгийг зарлах зоригтой байх ёстой. Ингээд улс төрийн рейтингээрээ тэргүүлж, манлайлах цаг хугацаа ирчихсэн байна. Гэтэл санасанд хүртэл хангалттай сайн байж чадахгүй байна. ра

          -Ардчилсан нам сонгуулиас хойших хугацаанд тамга тэмдэгний маргаантай явж ирсэн. Намын даргатай болсноос хойш гишүүд нь бодлогын асуудал дээр санал бодлоо илэрхийлэхэд хэр нээлттэй байж чадаж байна вэ?

     -Ардчилсан нам өөрсдөө л унасан. Өнгөрсөн хугацаанд манай намыг төлөөлж суусан гишүүд авлига, албан тушаалын хэрэгт дэндүү их орооцолдсон нь үнэн. Тиймээс ирэх сонгуульд элдэв асуудалд орооцолдсон улстөрчдөө дахин дэвшүүлэхгүй байх хэрэгтэй.

     Мөн намыг хагаралдуулсан, талцуулсан шат шатандаа маргааш үүсгэсэн хүмүүс одоо болих хэрэгтэй. Тэдний буруугаас болж Монголын ардчилал оршин тогтнох уу, болих уу гэдэг асуудал яригдаж байна шүү дээ. Тэр тусмаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар залуу үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болсон.

      -Ардчилсан нам фракцын “зодоон”-оо дийлэхгүй хэдэн хэсэг болчихсон юм биш үү?

       -Дотроо олон фракцтай байх нь эрүүл үзэгдэл. Оюун санааны үзэл байхгүй юү. Гэтэл зарим мөнгөтэй нөхдүүд нь фракцуудаа “худалдаж” аваад, “цүнх” барьдаг хэдэн нөхдөө явуулаад булингартуулаад байгаа асуудал бий.

    -Ардчилсан намын фракцын үзэл хандлага яг эрүүлээр хөгжиж чадаж байгаа юу?

      -Нэг талаараа ингэж мэтгэлцэж маргаад байна гэдэг чинь харьцангуй эрүүл тогтолцоо. Эрх баригч намынхан босоо тогтолцоотой нэг хүний удирдлагаар явж байгаа гэсэн үг. Бид ямартай ч Л.Гантөмөрийг Улсын дээд шүүхээр намын даргаар батлуулсан. Хэдийгээр нам фракцуудын ашиг сонирхлын огтлолцлын цэг дээр байгаа. Л.Гантөмөрт Ц.Элбэгдорж байна уу, Х.Баттулга  хэн нь ч нөлөөлж чадахгүй.  

     -Цаг гарган ярилцсанд баярлалаа.

     -Баярлалаа.

 


Г.БАЯРСАЙХАН: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар залуу үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-28 17:22:23
    Зочин: Солиотой хүншүү!!! Чи тэгээд залуу хүнүү???? Хүрэлсүхэд дахиж зодуулах чинь дутажээ. Томоотой бай?!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-27 12:30:06
    zochin: hurelsuhees shanaa awaad uhaan suugaaguil yum baina ahiad neg uhamsariin shanaa awmaar nohoruu ugui yu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 20:30:31
    Иргэн: Элбэгдорж улс төрөөс яваад 7 жил болж! Элбэгдоржоор дэмжүүлж, иргэдэд яриа хийлгэж УИХ-ын гишүүн болж байсан Г.Баярсайхан чи МАНтай тэмцээч! Элбэгдорж чамайг гарнаас нь хөтөлж дэмжиж дахин сонгуулахгүй болохоор гүтгэж байх шиг! Чадваргүй Г.Баярсайхан, чамайг сонгохгүй!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 19:22:39
    Зочин: Улс тер залуусын тоглоом биш!!! 30 жил хееруу залуу уеээр улсаа суйрууллээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 17:31:10
    zochin: ene neg pop noxor estoi xereggui. zaluu ue gedegt ene ovgon bas oroxgui. elbegdorjiin suganii us baisnaa martsan bn. aardchilsan nam bolovsroltoi sain zaluuchuudaa gargax xeregtei ternees ene noxor toirogtoo uych xiigeegui.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 15:31:40
    Иргэн: АН ынхан өөрсдөө авилгалыг цэцэглүүлсэн хүмүүс. Тийм учраас тэдний авилгалын талаар ярих зүйл нь ард түмний чихэнд наалдахгүй.Авилга,хулгай,луйвар нь МАНАН нэртэй хоёр намын нийлсэн нэг том бүлэглэлийн хийдэг ажил шүү дээ.Г. Баярсайхан амаа мэдэж хуцахгүй бол тээр жил Хүрэлсүхэд цохиулж унаж байдаг шиг боловзай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 12:21:58
    S: SEKSEER DYYDLGN ANYSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 09:07:03
    Зочин : Энэ чинь Хүрэлсүхэд шанаадуулаад газар тэрий буугаад унаж байсан нөхөр мөн үү ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-26 09:00:55
    Наран: Ишдээ адилхан авилгачид гээд өөрөө хэлчихлээ та бүхэн гараад улс хөгжсөн нь хаана байна 2 удаа олонх болж гараад юу хийв эдийн засаг элгээрээ л хэвтээ биз дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188