"Шунхлай" групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо АПУ ХК-ийн хувьцааг өөрийн эзэмшлийн хэсгээс үнэ төлбөргүйгээр олгохоор шийдвэрлэснээ 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд олон нийтэд зарлаж байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар Шунхлай Группийн 30 гаруй компанийн 7878 ажилтанд хувьцааны нэрийн данс үүсгэж, тус дансанд нь Монголын топ хувьцаат компани болох АПУ ХК-ийн хувьцаа байршиж дуусжээ.
7878 ажилтанд 3.151.501 ширхэг хувьцааг эзэмшүүлж байгаа. Энэ нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр 3,223,985,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг олгосон гэсэн үг. Өнөөдрийн ханшаар АПУ ХК-ийн нэгж хувьцааны үнэ 1023 төгрөгтэй тэнцэж байна. Тодруулбал ажилтнуудынхаа ажилласан нэг жил тутамд 100 ширхэг хувьцаагаар тооцон олгож байгаа бол жилээс доош хугацаанд ажиллаж байгаа шинэ ажилтнууддаа 30 ширхэг хувьцааг олгожээ.
Жишээ нь тус групп компанид 5 жил ажилласан ажилтны нэрийн дансанд 500 ширхэг хувьцаа байршсан. Энэ нь өнөөдрийн ханшаар 511,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг ажилтан эзэмшиж байгаа юм. Гэхдээ зөвхөн мөнгөн дүнгээр хязгаарлагдахгүй хөрөнгийн зах зээлд шинэ оролцогчдыг нэвтрүүлэх, компанийнхаа эзэн нь байх, ил тод нээлттэй байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг болно гэж зах зээлийн шинжээчид онцолсон юм.
Тус компанийн хувьцааны нэгж үнэ 2016 он 436 төгрөг байсан бол өдгөө 134.7 хувиар өсөж, 1023 төгрөгт хүрчээ. АПУ ХК-ийн ТУЗ дөрөвдүгээр сарын 30-нд хуралдах товтой байна. "Шунхлай" групп өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи гэсэн нийт найман чиглэлд 30 гаруй компаниудыг хамруулан үйл ажиллагаа явуулж жилдээ 2.5 их наядын борлуулалт хийж, улсын төсөвт 630 тэрбумын татвар хураамж төлдөг юм байна.
| “Шунхлай” группийн 7878 ажилтны нэрийн дансанд “АПУ” ХК-ийн 3.1 сая ширхэг хувьцаа байршуулж дуусжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |