• Өнөөдөр 2024-05-04

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см цастай байна

2024-04-25,   155

       Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8.0-10.0 см, бусад хэсгээр 0.0-6.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
 
       Харин өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар 0.0-7.0 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Говь-Угтаал, Увсын Зүүнхангайд 7.0 мм, Архангайн Цахир, Өвөрхангайн Зүүнбаянд 5.0 мм, бусад нутгаар 0.0-4.1 мм байна

Увсын Зүүнхангай, Хөвсгөлийн Жаргалант, Дундговийн Говь-Угтаал, Архангайн Эрдэнэбулганд 8-10 см цастай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188