• Өнөөдөр 2024-05-05

Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа нэрт зохиолч Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгээр хөшгөө нээлээ

2024-04-25,   350

          Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгээр анхны хөшгөө нээлээ. Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж байгаа бол гол дүрд жүжигчин Ч.Авирмэд, Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Оюунтуул нар тоглож байгаа юм.

            Энэхүү театр нь 850 хүний багтаамжтай бөгөөд 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэх байна. Театрын үйл ажиллагаа нь  номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.


Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа нэрт зохиолч Д.Батбаярын "Хайрыг хайрла" жүжгээр хөшгөө нээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188