-Сайн байна уу. Таныг “Татар” хамтлагийн DJ байсан гэдгээр нь хүмүүс мэддэг шүү дээ. Хамт уран бүтээл хийх болсон түүхээсээ яриач?
-Сайн уу, 2013 онд нэг найз маань ““Нөлөөллөөс дээгүүрт” гэх төсөл дээр ажиллаж байгаа, хамтарч ажиллаач” гэж намайг урьсан юм. Тэгж л “Татар” хамтлагтай танилцаж, хотын захын гэр хорооллуудаар үнэ төлбөргүй тоглолт хийж эхэлсэн. Тухайн үед “Татар” хамтлаг DJ-гүй байсан болохоор төслийн үеэр хамтарч ажиллах болсон доо. Төслийн хугацаанд бид дөрөв маш сайн ойлголцож, найзалж эхэлсэн.
-“Татар” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад хүндрэлтэй зүйл гарч байв уу?
-Багаасаа дууг нь сонсож өссөн болохоор хамтарч ажиллахад хэцүү зүйл байгаагүй. Бид дөрөв тайзан дээр нэгнээ маш сайн мэдэрч чаддаг. Хамтдаа 10, 15, 20 жилийн ойг нь тэмдэглэсэн байна. Би хувьдаа ажилтай болохоор байнга хамт явж чадахгүй ч томоохон тоглолт, арга хэмжээнүүдэд нь заавал оролцдог доо. Санаандгүй танилцсан ч олон жил сайхан нөхөрлөж явна даа, бид.
-Орчин үеийн залуучууд ихэнхдээ ямар хөгжим сонсож байна вэ?
-Одоогийн залуус хөгжмийн талаар өргөн ойлголттой, мэдлэг сайтай байгаа нь ажиглагддаг. Залуус ихэвчлэн хип хоп хөгжим сонсож байгаа ч бусад төрлийг ч орхигдуулахгүй шинэ хөгжмийг алгасалгүй сонсож байгаад нь уран бүтээлч хүний хувьд баяртай байдаг.
-Өнгөрсөн хугацаанд “DJ байхаа больё” гэж бодох, шантрах үе байсан уу?
-Шантарч байсан үе нэг ч байгаагүй ээ. Хөгжмийнхөө хажуугаар гадаадад сурч, гэр бүл зохиож, амьдралынхаа бүхий л асуудлыг шийдэж байсан учир DJ байхаа больё гэж бодох ч завгүй өнөөдрийг хүрсэн байна.
(4).jpg)
-Монголын хамгийн чадварлаг DJ болон уран бүтээлч гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Нэг үеэ бодвол манай улсад чадварлаг DJ маш олон болсон байна. Миний хувьд DJ ZAYA ахыгаа хип хопдоо хамгийн мундаг, хүн болгонд хүлээн зөвшөөрөгдсөн нь гэж боддог. Манай үеэс бол ZU клубийн Тэмка маш чадварлаг уран бүтээлч шүү дээ.
-Таны хувьд олон жил өнгөрсөн ч дуулагдсаар байх хип хоп дуу гэвэл аль дууг нэрлэх вэ?
-Би “Татар” хамтлагийн дуунууд гэж хэлмээр байна. 20 жилийн өмнө гарсан дуу нь ч одоо ч хуучраагүй, дуулагдсаар байна. Мөн ямар ч үед хамгийн гоёоороо байх нь “Хүн хүнээрээ бай”, “Сүн сүн”, “Хунгийн дэгдээхий” зэрэг уран бүтээл нь байна.
-Сүүлийн үед репперүүд DJ-тэй хамтарч үзүүлбэр үзүүлэх нь их болжээ. Dj-тэй байх нь ямар давуу талтай байдаг юм бэ?
-Хип хоп хамтлаг, дуучид DJ-тэйгээ үзүүлбэр үзүүлж, дуугаа чимж, олон элементээр баяжуулдаг. Бид хэд хамтарч ажиллаж эхэлсэн нь хип хоп хамтлаг DJ-тэй болох эхлэлийг тавьсан байх. DJ ямар ч үзүүлбэрийг илүү төгс болгож өгдөг.
-Хөгжим сонирхож, DJ болохоор зэхэж байгаа залууст юу зөвлөх вэ?
-Сүүлийн үед зарим DJ нар маань маш их хэлбэр хөөдөг болсон байна. Урлаг, хөгжмийн илэрхийлэл гэдэг зүйлээ ойлгохгүй байна. Харин “Яаж гоё бичлэг, зурагтай болох вэ” гэж боддог болжээ. DJ болохоор зэхэж буй дүү нартаа маш сайн ментортой болоорой. Харагдах байдлаасаа илүү уран чадвараа сайжруулаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
.jpg)
(2).jpg)
(3).jpg)
| GOOTII БУЮУ А.ТӨГӨЛДӨР: НАДАД ШАНТАРЧ БАЙСАН ҮЕ НЭГ Ч БАЙГААГҮЙ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |