-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батболдын Намуунгоо гэдэг. Би 93 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангид суралцаж байна.
-Аав нь “Миний охин шүлэг сайн уншдаг” гэж байсан. Урлагийн авьяастай юу?
-Би урлаг гэхээс илүү хичээлээ хийх дуртай. Тэр дундаас математикийн хичээл их таалагддаг. Хүмүүс надаас “Чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ” гэж асуувал “Хичээлээ л сайн хийж чадна” гэж өөртөө итгэлтэйгээр хариулдаг.
-Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Надад аав шигээ цагдаа болох мөрөөдөл бий. Саяхныг хүртэл багш болно гэж боддог байсан ч аав шигээ хүн болохыг мөрөөдөж эхэлсэн. Цагдаа бол хүмүүсийг амар амгалан, аз жаргалтай амьдрахад тусалдаг сайн хүмүүс. Ийм учраас ааваараа үргэлж бахархдаг. Аав минь бидэнд хэзээ ч уурлаж, муухай зан гаргаж байгаагүй. Дандаа л инээж, сайн ханддаг, энэ хорвоогийн хамгийн сайн хүн бол миний аав. Нэг өдөр би шагнал авчхаад гэртээ орж иртэл аав маш их баярлаад байгаа нь надад мэдрэгдсэн. Бүр надад дуртай пиццаг авч өгсөн. Тэгээд “Өшөө сайн хичээгээрэй. Хичээсэн хүн мөрөөдөлдөө хүрдэг” гэж хэлсэн. Энэ үгийг би хэзээ ч мартдаггүй.

-Ямар тэмцээн, уралдаанд оролцож, аав, ээжийгээ баярлуулж байсан бэ?
-Манай багш ангидаа “Хэн хамгийн олон үлгэр унших вэ” гэдэг тэмцээн зохион байгуулсан. Би 400 үлгэр уншиж, хамгийн олон үлгэр уншсан сурагчаар шалгарсан л даа. Дараа нь шүлэг цээжлэх тэмцээн болоход би 184 шүлэг уншиж тэргүүлсэн. Эдгээр үлгэр, шүлгийг цээжилж, уншихын тулд багагүй хугацаа зарцуулсан. Надад аав, ээжийгээ баярлуулах мөрөөдөл байсан болохоор би хичээсэн л дээ. Тэгтэл багш минь яамны дарга нарт миний тухай хэлж, намайг “Тэргүүний уншигч Нацагдорж тэмдэг”–ээр шагнуулсан.
-Цээжилсэн шүлгүүдээс нь чамд унших дуртай шүлэг бий юү?
-Миний унших дуртай шүлэг бол “Дээл” гэдэг шүлэг. Н.Жаргалмаа багш маань надад энэ шүлгийг анх зааж өгч байсан юм. Долоон настай байхдаа зуслан дээрээ эмээгийнхээ хурган дээлийг өмсөөд, хажуудаа хайртай Бамбар нохойгоо суулгачихаад энэ шүлгээ уншиж байсан. Би танд хамгийн гоё хэсгээс нь уншиж өгье.
“Дээл гэдэг
Дэлхийд ховорхон
Дэндүү сайхан хувцас
Дэрлээд унтахад жинтүү болдог
Дэвсээд хэвтэхэд гоёл болдог
Өмсөөд гарахад чимэг болдог
Чингис хаан, Богд дээл юугаар гоёсон
Их жанжин Сүхбаатар дээл бүсээр гоёсон
Энэ бие минь дээл өмсөж өссөн...”
-Эмээгийнхээ хурган дээлийг өмсөөд, “Дээл” гэдэг шүлгээ уншиж суухад ямар мэдрэмж төрдөг юм байна. Бамбар нохой нь шүлгийг нь уншиж дуустал хамт байсан хэрэг үү?
-Эмээгийн хурган дээлнээс хурганы үнэр ханхлаад байдаг болохоор би өмсөх дуртай. Харин Бамбар нохойноосоо би айдаг байсан ч удалгүй дасаж, үргэлж хамт байдаг дотны найз минь болсон. Тэр их томоотой, бас хөвсгөр. Найман сартайдаа манайд ирж, надтай найзалж, жил гаруй л хамт байсан. Манайх нэг тийшээ явах болоод хүнд түр хугацаагаар харуулахаар өгтөл алга болгочихсон. Би одоог хүртэл Бамбарыгаа байсан ч болоосой гэж дандаа боддог. Нэг удаа цас ихтэй ууланд Бамбарыгаа хөтлөөд алхаж байтал өөр нохой хараад намайг чирээд давхичихсан. Би Бамбарыг алдахгүйг хичээж, уяанаас нь чанга атгасаар цасан дээр чирэгдээд зөндөө хол газар гулгаж билээ. Бамбар шиг монгол банхартай болъё гэж ааваасаа гуйж байгаа.
-Чиний бодлоор дотнын найз гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Найз гэдэг нь хамгийн үнэнч, хэзээ ч нэгнээсээ урвадаггүй байхыг хэлэх байх. Манай найзууд үргэлж надад туслаж, тоглох болгондоо хамт байдаг болохоор үнэнч санагддаг. Шагнал авахаар “Чи хамгийн мундаг нь шүү, амжилт” гэж хэлдэг нь үнэхээр гоё. Бас Бамбар миний хамгийн сайн найз.

-Багш нь хичээлээ хийхэд нь, шүлэг цээжлэхэд нь юу гэж зөвлөдөг вэ?
-Багш минь намайг заримдаа загнадаг. Гэхдээ миний буруу учраас загнаж байгаа юм. Хэрвээ багшдаа загнуулаагүй байсан бол би амжилт гаргахгүй байсан ч байж мэднэ. Мөн багш бидэнд “Шүүдрийн дуслыг хурааж ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулсан гэж бодоорой” гэсэн. Харин аавынхаа ачийг сайн хүн болж хариулдаг гэж хэлж өгсөн.
-Сайн хүн гэж ямар хүнийг хэлдэг гэж чи боддог вэ?
-Найзуудаараа бид нэг удаа энэ тухай ярьсан л даа. Байгаль дэлхийгээ хайрладаг байх нь чухал. Яагаад гэвэл би болон миний найзууд том болоод эх орондоо амьдрах учраас цэвэрхэн, аюулгүй газар бидэнд хэрэгтэй. Тийм болохоор одооноос сайн хүн байж, байгаль дэлхийгээ хайрлаж, хогоо хаяхгүй байя гэж бид тохирсон.
| Б.НАМУУНГОО: БИ ААВ ШИГЭЭ МУНДАГ ЦАГДАА БОЛНО |
|
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр боллоо
2026-07-17 13:22:12
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Алба хаагчдийн нийгмийн баталгааг хангаж, бүтээмжид тулгуурласан шударга үнэлгээ, хөгжил дэвшлийн тогтолцоог төлөвшүүлнэ
2026-07-17 13:16:22
Бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба: Шинжилгээнд явуулсан 64 сорьцны нэгийнх нь хариу эцэслэн гараагүй байна
2026-07-17 13:07:54
Говийн аймгуудын нутгаар +34 хэм хүрч хална
2026-07-17 10:56:27
О.Эмүжин Азийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-07-17 10:44:00
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдлөлт болжээ
2026-07-17 10:05:56
Манай охидын баг, Макаогийн багийг 3:0-ийн харьцаатай хожлоо
2026-07-17 08:10:50
О.Живамэдмаань Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
2026-07-17 07:53:04
Шатарчид Европын цуврал тэмцээнд мордлоо
2026-07-17 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгс болно
2026-07-17 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 26 хэм дулаан байна
2026-07-17 06:00:00
ЦУОШГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-07-16 17:48:49
Монелийн замыг хааж, шинэчилнэ
2026-07-16 17:17:00
Шөнийн автобус дөрвөн чиглэлд 02:00 цаг хүртэл үйлчилж байна
2026-07-16 17:04:14
Мөнгө угаах гэмт хэрэг хоёр хувиар буурчээ
2026-07-16 12:02:01
ARA Festival-ийн үеэр зохион байгуулдаг “Glamour Concert” маргааш болно
2026-07-16 11:32:09
Наадмын өдрүүдэд 414 иргэнийг эрүүлжүүлэх байранд саатуулжээ
2026-07-16 11:26:30
АИ92 автобензиний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгджээ
2026-07-16 10:58:45
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногоос халуун ус хязгаарлах байршлууд
2026-07-16 10:01:04
2026-07-16 07:30:55
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн “Бэсрэг наадам” болж өндөрлөв
2026-07-16 07:23:10
Зүүн Азийн волейболын тэмцээн ирэх сард Монголд болно
2026-07-16 07:10:00
Өмнөд солонгосчууд ховор металлын судалгааны төвтэй танилцлаа
2026-07-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-16 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-07-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |