• Өнөөдөр 2024-04-26

Аймгууд хог, хаягдлыг түүхий эд болгон нийлүүлнэ

2020-08-31,   530

Найман аймаг хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машинтай боллоо.Тодруулбал, тус машиныг БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд өчигдөр Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэн өгчээ.
 
Техникийн үзүүлэлтийн хувьд бутлагч машин нь нэг цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай, овор хэмжээ багасгагч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжид дээрх машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг түүхий эд болгон нийлүүлэх юм. 
Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөлд шалгарсан “Мог пластик” ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллана.

Аймгууд хог, хаягдлыг түүхий эд болгон нийлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188