• Өнөөдөр 2024-04-26

Х.Оюун-Эрдэнэ: Архи уусан хүүдээ хоёр жилийн өмнө гар хүрсэн болохоос ухуулагчаа зодоогүй

2020-10-13,   986

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусаж байгаа. Тиймээс нэр дэвшигчдийн нэр төрд халдсан бичлэг, мэдээлэл хөвөрч эхэллээ. Тухайлбал, өчигдөр Орхон Аймгийн ИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог, Их Залуу багт МАН-аас нэр дэвшигч Хишигбаярын Оюун-Эрдэнийн нийтийн гудамж, талбайд бусдыг зодож, танхайрч байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан билээ.

Энэ талаар тус нэр дэвшигч Х.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн өмнө цэргээс ирсэн хүү маань хоёр найзтайгаа нийлээд архи уусан юм. Тэгээд өглөө байрны гадаа таарч, хүүгээ хэд хэдэн удаа өшиглөөд, барьж авсан. Ийм л зүйл болсон юм аа. Эцэг хүн учраас уур хүрээд, олон нийтийн газар хүүдээ гар хүрсэн. Тэрнээс ухуулагчаа зодсон зүйл байхгүй. Хоёр жилийн өмнөх бичлэгийг гаргаж ирээд “Нэр дэвшигч Х.Оюун-Эрдэнэ ухуулагчаа зодсон” гээд шууд бусаар олон нийтэд ойлгуулчихлаа. Сонгуулийн суртчилгаа эхэлсэн энэ үед ийм бичлэг цацаж байгаад харамсаж байна. Би өөрөө зөв явахыг хичээдэг. Муу муухай амьдарч үзсэн болохоор одоо хичээж явна. Мөн намайг Их залуу багийнхаа гудамжинд машин шороо овоолсон гээд байна. Үгүй дээ, би Их залуугийнхаа бүх гудамжийг тэгшилчихсэн хүн шүү дээ” гэх тайлбар өглөө. 


 


Х.Оюун-Эрдэнэ: Архи уусан хүүдээ хоёр жилийн өмнө гар хүрсэн болохоос ухуулагчаа зодоогүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188