Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат хүүхэд, залуучуудад дараах 10 номыг санал болголоо.
-Энэ арван номыг л уншаарай гэж хэлэхэд хэцүү. Хүүхэд, залуучууддаа зориулж “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан номуудаасаа дурдвал өгөөжтэй байх. Үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг асуудал айл бүрт тулгамддаг чухал асуудлуудыг нэг. Бидний үед ч үр хүүхдээ хүмүүжүүлэх асуудал яригддаг байсан ч, шийдэл нь ховор байлаа. Тиймээс хүүхдийн хүмүүжилд зориулсан ном онцлох хэрэгтэй байх. Манайд хүүхдийн хүмүүжлийн талаар сайн ном, зохиол бичдэг хүн ховор болохоор сайн бүтээлүүдийг орчуулах хүргэхийг хичээдэг билээ.
1. Paula Polk Lillard, Lynn Lillard Jessen- Монтессориг эхнээс нь
Өнөө маргаашгүй манай хэвлэлийн газраас “Монтессориг эхнээс нь” нэртэй хүүхдийн хөгжлийн ном гарах гэж байна. Мөн “Сурах гэдэг нь өөрөө” ном удахгүй хэвлэлтээс гарна. Эдгээр номуудыг уншихад залууст их л юм бодогдуулна гэж хувьдаа дүгнэж байна. Эдгээр ном өөрсдийнхөө тухай болон, хүүхдийнхээ тухай эргэцүүлж, амьдралд тань эргэлт авчрах байх.
2. “Монголчууд” цуврал
Залуу гэр бүлийн номын санд заавал байх ёстой цуврал бол “Монголчууд” түүхийн цувралыг дурдмаар байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас өнөөдрийг хүртэл багтааж, дэлхийн түүхээс эхлээд монголчуудын түүхийг салбарлуулан бичсэн ном юм. Хүүхэд, хөгшидгүй энэ номыг уншаад хэрэглэх боломжтой, олон нийтэд зориулсан нийт зургаан ботийг манай хэвлэлийн газраас эрхлэн гаргасан байгаа. Нэг уншаад хаядаггүй ном гэж хэлж болно.
.jpg)
3. “Утга зохиол” цуврал
Социализмын үед дэлхийн сонгодогуудыг их орчуулсан байдаг л даа. Айл болгонд байдаг болохоор номонд шимтэгчид гарцаагүй танилцсан байх. Манай хэвлэлийн газраас олон орны шинэлэг, чанартай бүтээлүүдийг багтаасан авсаархан, час хийсэн “Утга зохиол” цуврал хэвлүүлсэн. Энэ цувралаа бүгдийг нь онцолно. Учир нь, мэргэжлийн төвшинд, маш их шүүлт хийж, орон бүрийн сор болсон бүтээлүүдийг таниулсан цоо шинэ цуврал юм.

4. Достоевскийн зохиолууд
Социализмын үед төдийлөн орчуулагдаж амжаагүй сонгодог зохиолууд бий. Жишээлбэл, монголчууд Достоевскийн зарим сайн зохиолтой нь танилцаж амжаагүй байлаа. Манайхаас Достоевскийн олон зохиолыг орчуулж гаргасныг мэдэх байх.
.jpg)
5. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зурагт ном
Сургуулийн өмнөх насны хүүхдийн ярианы хөгжилд туслах зурагт ном бий. Зурагт ном нь хүүхдийн ярианы хөгжилд сайн нөлөөтэй. Текст байхгүй учир зургийг нь хэдэн янзаар ч тайлбарлаж, хүүхдэд ярьж болдог. Жишээ нь, “Чоно ба долоон ишиг” номыг ишигний зүгээс эсвэл ээжийн зүгээс, чонын өгүүлэмжээр ч хүүхдэдээ уншиж өгч болдог талтай. Монголчууд хүүхдэдээ ном унших өгөх дадал хэвшилд муу суралцсан санагддаг юм. Хүүхэд ээж аавтайгаа ойрхон байх хэрэгцээг, ямар ч видео, тоглоом, кино нөхөж чадахгүй. Тиймээс залуу ээж, аавууд хүүхдэдээ ном уншиж өгөх нь илүү дотно болгодог.

6. “Харри Поттер” цуврал
Барууны орнуудад 12 настай хүүхдүүд “Харри поттер” зохиолыг бүгдийг нь уншчихсан, шүтэн биширч, дүрүүдээр нь өвчлөөд тодорхой үе өнгөрдөг юм билээ. Олон орны номын үзэсгэлэнд очиход янз бүрийн номын баатруудын дүрд хувирсан хүмүүстэй таарна шүү дээ. Номоор хүүхдүүд өөрийнхөө ертөнц, төсөөллийг бий болгодог учир “Харри Поттер” цувралыг онцолж байна.

7. “Монголын нууц товчоо” хүүхдэд зориулсан хувилбар
Бид саяхан “Монголын нууц товчоог” цоо шинээр, хүүхдэд зориулж бичлээ. Шинээр зохиолыг нь бичиж, зургийг нь цоо шинээр зурж гаргалаа. Урьд нь хэвлэгдсэн “Монголын нууц товчоо” хүүхдэд зориулсан хувилбарууд товчилсон хэлбэртэй байсан. Насанд нь таараагүй зүйлийг ойлгуулах гэж хичээх нь хүүхдийг номноос холдуулдаг талтай. Бага насандаа сэтгэлдээ хүрсэн ном уншчихвал том болоод эх зохиолыг нь харах юм сан, унших юм сан гэсэн сэтгэлтэй болдог. Тиймээс бид эртний Монголын түүх, домгийг хүүхдэд зориулж, орчин үеийн болгох төсөл эхлүүлээд явж байна.

8. Нүүдэлчдийн тайлбар толь
Бид “Нүүдэлчдийн тайлбар толь” гурван боть гаргалаа. Энэ гурван боть урьд өмнө гарч байсан толиудаас илүү өгөөжтэй, хүртээмжтэй.

9. Гэдэс
“Гэдэс” гээд гайхалтай ном байна. Хүний амаар орсон зүйл гарах хүртлээ ямар аялал туулдаг талаар хүүрнэдэг. Бичлэгийн уран чадвар сайн байна гэдэг уншихад ч сайхан, үлдэцтэй. Бид номыг ингэж сайн бичдэг болмоор санагддаг юм.

10. “Агуу санааг энгийнээр илэрхийлэх нь” цуврал
Залуучуудад нийгмийн тухай мэдлэг хэрэгтэй санагддаг. Бид залуучуудад зориулсан номоо хөнгөхөн, ойлгомжтой байлгах тал дээр анхаардаг. Залууст зориулсан товч бөгөөд тодорхой “Агуу санааг энгийнээр” гээд социологи, түүх, утга зохиол, шашин, шинжлэх ухаан гээд бүх чиглэлээр толь гаргасан билээ. Эдгээр ботийг заавал онцлох хэрэгтэй. Эдгээр арван номыг хүүхэд, залуучууддаа уншаарай гэж санал болгоё.

-Таны ширээний ном юу вэ?
-Толь бичиг л байна даа.
-Манай булан энэ удаагийн зочноороо дараагийн зочноо нэрлүүлдэг юм. Та ямар чиглэлийн хэн гэдэг хүнийг санал болгох вэ?
- Өдгөө маш чухал ажил хөдөлмөр эрхэлдэг ч тэр болгон сайн мэдэхгүй, хүч хөдөлмөрийг нь анзаарахгүй өнгөрдөг хүмүүс бол орчуулагч нар. Сайн орчуулагчийг хүндлэх ёстой, тэдний хөдөлмөрийг зөвөөр үнэлэх ёстой. Тэр хүмүүсийн нэг бол О.Жаргалсайхан орчуулагч. Түүнийг дуудаж байна.
-Баярлалаа.
| Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбатын залууст санал болгох 10 ном |
|
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
2026-08-22 16:25:45
Дуурлиг нарсны дурсгалт газрыг аялал жуулчлалын бүс болгоно
2026-08-22 13:22:34
М.Мөнхсувд холимог тулааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-22 13:07:08
Бадминтоны Азийн өсвөрийн аваргад найман тамирчин өрсөлдөнө
2026-08-22 12:48:25
Богд хан ууланд экологийн гарц байгуулах санамж бичиг байгууллаа
2026-08-22 10:08:29
Кари Жонстөүнтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 09:50:50
Монгол, Израилийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-08-22 07:46:07
НЗДТГ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санамж бичиг байгууллаа
2026-08-22 07:37:37
Монголын баг, тамирчид “АЙЧИ–НАГОЯА 2026” Азийн наадамд бэлэн болжээ
2026-08-22 07:20:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын “Хо Гыөм” дуурийн театрын захиралтай уулзав
2026-08-22 07:10:00
Монгол, Сингапурын бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцов
2026-08-22 07:00:00
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |