Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд уран бүтээлч, зураач Ж.Анунаран энэ цаг үед уран бүтээлээ туурвиж яваа долоон залуу уран бүтээлчийг нэрлэлээ.
Уран бүтээлч Ж.Анунаран нь метафор дүүрэн метафизик ертөнцийг анирдсан бүтээлүүдээрээ олонд танигдаж, орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч билээ. Тэрбээр өөрийн өвөрмөц холимог техникийн арга ажиллагааг боловсруулж, даавуу, үзэг, зүү, утас, акрилик, тос, хэвлэл, эсгий зэрэг баялаг материалуудыг хооронд нь сүлэлдүүлж уран бүтээлээ туурвидаг билээ. Үүний үр дүнд зөөлөн, нарийвчлан шагласан арга ажиллагаанаас 3D хэлбэр бүхий ажлууд, фото зургийн суурьтай холимол маягийн бүтээлүүд төрдөг аж. Түүний нэрлэсэн долоон уран бүтээлчтэй танилцъя.
Зураач О.Үржинханд бидний мэдэх “эмэгтэй” ертөнцийг монгол зургийн аргаар хүүрнэн өгүүлдэг бөгөөд ялангуяа эх хүний ертөнцийг түүний бүтээлээс тольдон хардаг. Эх хүнд байдаг нигүүлсэл, урсгал нандин чанар түүний бүтээлээс нэвт үнэртэх шиг болдог доо. Бүтээлийнх нь тийм зөөлөн мэдрэмж нь гал цогтой өнгө болон зэрэгцээ олон ертөнцүүд багтаасан зохиомжоор илэрдэг нь сонирхолтой.


Уран бүтээлч Д.Дорждэрэмийн бүтээлд байгаль, хүн, хүүхэд бүр үр хөврөл ч түүний гол илрэл болдог. Харин бүтээх хэл нь янз янз. Зураг, баримал, инстоляц, видео, фото байдлаар илэрхийлэх аргуудыг туршиж тухайн бүтээлийн илэрхийллээ бий болгодог. Бүтээлийнх нь дотогш алсарч, гүн гүнзгий бясалгалын байдалд оршиж буй нь үзэгчийг ч эрхгүй ховсдох шиг болдог.
.jpg)
Залуу уран бүтээлч Г.Гэрэлхүү саяхан шинэ уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн. Түүний ажлууд хувь хүний дотоод ертөнцийг дурсамжийн дүрслэлээр баяжуулж, хорвоо дэлхийд болж буй зүйлсийг хөрвүүлэн илэрхийлдэг. Түүний монгол зургийн өнгө төрх хувиран комик зургийн дүрсийн хэлийг багтаасан шинэ хэллэг бий болгож буй.


Зураач Д.Үүрийнтуяа уламжлалт монгол зургийн нарийн арга ажиллагаа бүхий завсрын өнгө ноёлсон бүтээлээрээ алдартай. Түүний ажлууд дүрс бүрийн цаана хоёрдмол утгыг агуулах мэт маш нууцлаг байдлаар өрнөдөг. Дүрүүд нь чимээгүй байдлаар үзэгчтэй яриа өрнүүлэх мэт үзэгч рүү хандсан эсвэл бүр тэднээс нуугдсан байдаг. Ихэвчлэн уран бүтээлчийнх нь өмнөөс бүтээл нь ярих нууцлаг хэл бий болгосон мэт санагддаг.

Ж.Шижирбаатар залуу уран бүтээлчийн төлөөлөл ба түүний ажлуудад биеэ хувилан орших залуу эмэгтэйчүүд дүрслэгдэх нь олонтаа. Ямар нэг зүйлд төвлөрөх тэдгээр дүрийг принт болон барлах техникийг багтаасан холимог арга техник бүтээлд нь илэрч байдаг. Бүтээлүүд нь цайвраас эхлэн дулаан өнгүүдийг голлон явсаар чимээ аниргүй байдалд уусан нэгддэг.
(5).jpg)

Залуу бүтээлч Б.Орхонтуулын бүтээлд тун нягт нямбай арга ажиллагааг үзүүлж, илэрхийлж буй дүрүүд нь үргэлж ёгт утгыг агуулдгаараа онцлогтой. Зарим талаар тэдгээр дүрслэлд хаа холын дурсамж, өмнөх үеийн домоглог болон сюр хэллэг түгээмэл байх ба нэг талаар үзэгчийг автуулах нөгөө талаар гайхшруулах нь түүний бүтээлийн зорилго мэт.


Б.Баярцэнгэл нь шинэ залуу бүтээлч агаад ид уран бүтээлийн эрэл хайгуулын дунд өөрийгөө эрэлхийлж буй, халуун уран бүтээлч. Түүний ажлууд завсрын өнгөөр голчилж, цаашлан гол дүрээ тодотгох байдлаар өрнөдөг. Мөн буддагийн дүр түүний бүтээлд онцгой дүрслэгдэнэ. Түүгээр хүний олон янзын төрх байдал, итгэл бишрэлийг харуулж, гүн гүнзгий хувийн орон зайг бүтээлээрээ илэрхийлдэг.

.jpg)
| Ж.АНУНАРАН: Монголын залуу уран бүтээлчдийн 7 төлөөлөл |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |