• Өнөөдөр 2024-04-27

ШИНЭ НОМ: ХҮН ЗАГАСНЫ ЦӨӨРӨМ

2022-05-18,   603

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын 2010 оны тэргүүн байрын шагналт Бидэрийн Баярсайханы “ХҮН ЗАГАСНЫ ЦӨӨРӨМ” тууж, өгүүллэгийн түүвэр шинээр хэвлэгджээ.

Тус өгүүллэг, туужийн түүвэр нь  гал цогтой, хайр татам, гэнэн хонгор, тэр ч байтугай бүр зэвүү хүрч, гартаа таарснаа шидэлмээр хорон дүрүүд ч түүний зохиолуудад бий. Сайн муу нийлж, сав дүүрдэг хорвоогийн сонин содон, хачин дотно өгүүлэмжүүд түүний зохиолуудаас мэдрэгдэнэ.

2022 оны тавдугаар сарын 18-ны 11.00 цагаас тус номын нээлт болох юм.
  МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч. “Утгын чимэг-2010” богино өгүүллэгийн наадмын тэргүүн шагналыг “Эртний явдал” өгүүллэгээрээ хүртсэн. “Үйлийн үрийн төлөөс”, “Өлөгчин”, “Даш гуай “, “Нүгэл” зэрэг өгүүллэг нь “Утгын чимэг” наадамд дэд тэргүүн, гутгаар,, дөтгөөр, шагналт байр ууд эзэлсэн. Оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг “Тэнгэрийн санаа өгүүллэгийн түүврээрээ хүртсэн.

 


ШИНЭ НОМ: ХҮН ЗАГАСНЫ ЦӨӨРӨМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188