Лэшань уулын “Их Будда” нь Хятадын Сычуань мужийн Лэшань хотод, Миньжян, Чинь И Жян, Да Дү Хэ гурван голын бэлчирт оршдог. Хятадад өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн хаданд сийлсэн хамгийн том буддагийн дүрүүдийн нэг юм. “Их Будда”-г Линюнь уулын Чилуань оргилын гол руу харсан эгц хадан цохионд сийлсэн бөгөөд нийт өндөр нь 71 орчим метр. Сүрлэг байдлаараа “Уул нь Будда, Будда нь уул” хэмээн алдаршжээ.
.jpg)
Лэшань дахь “Их Будда”-г Тан улсын Кайюаний үед сийлж эхэлсэн бөгөөд 90 орчим жилийн дараа бүтээн дуусгажээ. Домогт өгүүлснээр, тухайн үед гурван голын бэлчирт усны урсгал ширүүн, усан онгоц осолдох тохиолдол олон гардаг байжээ. Хайтүн хэмээх лам “Их Будда”-г сийлснээр усны аюул намдаж, усан замын зорчих хөдөлгөөн амар тайван болохыг бэлгэдэн ерөөж, энэхүү нүсэр бүтээн байгуулалтыг санаачилсан гэдэг.

Мянга гаруй жилийн салхи, бороог туулсан “Их Будда” өнөөг хүртэл голын эрэгт сүрлэгээр заларч, Хятадын эртний чулуун сийлбэрийн урлаг, инженерийн ухааны чухал гэрч болон үлджээ. 1996 онд Лэшань дахь “Их Будда”-г багтаасан “Эмэй уул–Лэшань уулын Их Будда” Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Өдгөө гурван голын бэлчрээс Их Буддаг алсаас харахад уул, ус, Буддагийн дүр нэгэн цогц болон уусаж, Лэшаний онцлогийг илтгэсэн байгаль, соёлын хосгүй үзэмжийг бүрдүүлдэг.
Эх сурвалж “Анд” студи.
| Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр |
|
П.Мөрөн “Rally-3” ангилалд тэргүүн байр эзэллээ
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |