• Өнөөдөр 2026-10-04

МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын хаалтын ёслол болохын өмнөхөн Монголын үндэсний олимпын хороо (MNOC), Японы Үндэсний олимпын хороо (JOC) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч Сейко Хашимото нар гарын үсэг зурж, хоёр улсын олимпын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.

   Хамтын ажиллагааны хүрээнд баг тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулна. Багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мөн спортын шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглана. Допингийн эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах юм. Спортын салбарын мэдлэг, туршлага, сайн туршлагыг харилцан солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

   Мөн “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буй Япон Улс, Японы ҮОХ болон Зохион байгуулах хороонд талархал илэрхийлэв. Цаашид Японы спортын дэд бүтэц, спортын барилга байгууламжийн хөгжлийн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах боломжийг хамтран судлах, спортын салбарын сайн туршлагыг харилцан нэвтрүүлэхээр хэлэлцэв. Энэхүү санамж бичиг нь Монгол, Японы олимпын байгууллагуудын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, тамирчин, дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжих чухал алхам болж байна.


 

 


МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188