Цар тахалтай байгаатай холбоотойгоор ПС тоглоомын газрууд хаалгаа бариад хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч тэд хууль бусаар буюу нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнийг хянах ёстой хууль хяналтынхан сүүлийн үед хяналт шалгалт хийхгүй байгаагаас гадна үйл ажиллагаа явуулж байгаа газрууд нь нэр бүхий цагдаа, хууль, хүчнийхний ивээлд багтсан байдаг гэнэ. Тус газрууд 24 цагаар ажиллаж байгааг эх сурвалж хэлж байлаа. Манай сайтын сурвалжлах баг “Нууц дуран” булангийнхаа энэ удаагийн дугаарыг хууль бус пс тоглоомын газраас бэлтгэн үзэгч та бүхэнд хүргэж байна.
Бидэнд ирсэн мэдээллээр Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул, Баянгол дүүрэгт цахим тоглоомын газрууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг дор 50-60 хүн байнга цуглаж тоглох нь энгийн үзэгдэл аж. Мөн тусгайлан бэлтгэсэн өрөөнд өндөр дэнчинтэй мөрийтэй тоглоом байнга тоглодог залуус ч тасардаггүй гэнэ. Вип өрөөгөөр үйлчлүүлэх үнэ тэнгэрт хандаж, эрэлт нь ч нэмэгдсэн байна. Мөн хүүхдүүд пс тоглоомын газарт хонон өнжин тоглож, тэндээсээ ковидын халдвар авсан тохиолдол ч гарч байгааг эх сурвалж мэдээлж байлаа. Өөрөөр хэлбэл, пс тоглоомын газрууд цар цахлын үед хууль, дүрэм журмыг ноцтой зөрчиж, хууль бусаар ажиллаж байгааг "Нууц дуран"-даа ийн буулгалаа.
Тус газарт архи, пиво, ундааны сав хаа сайгүй хөглөрч, тамхины иш булан тохойд овоорч, эрүүл ахуйн шаардлага хангах, коронавирусийн халдвараас сэргийлэх дэглэм, дүрэм, журам гэж энд алга. Үйлчлүүлж байгаа бололтой 20-25 насны таван залуу баг болж, бооцоотой тоглож байлаа. Харин хажууд нь 23-25 насны бололтой нэг охин ус, тамхи зөөн үйлчилж байсан юм.
Уг газарт баг болон тоглож байсан залуусаас мөрийтэй тоглохдоо хамгийн ихдээ хэр хэмжээний мөнгө, эд зүйл алдаж байсныг нь лавлахад "Гар утас, компьютер, алт, монетон гинж, ээмэг, бөгж гээд үнэд хүрч болох бүхнийгээ л бооцоонд тавина шүү дээ. Гэхдээ ихэвчлэн мөнгөөр бооцоогоо босгочихдог доо. Алдвал хайран, хожвол олз шүү дээ" гээд инээд наргиан болцгоож байлаа. Гэхдээ тэнд сайн сайхан, зөв зүйтэй үг нэг ширхэг сонсогдохгүй бөгөөд элдэв хараал, муу муухай үгсээр чих дөжиртөл ярьцгааж, биесээ хараацгаана. 25-30 насны болов уу гэмээр найзуудаас "Энд байнга тоглодог юм уу. Ажил хийхгүй бол мөнгө олохгүй, мөнгөгүй бол тоглох боломжгүй биз дээ" гэхэд "Амь тариа гэж сайхан юм бий шүү дээ" гээд инээлдэцгээв. Тэднийхээр амь тариа нь нэг нь өдрийн ч юм уу эсвэл ажилдаа очиж мөнгө олоод буцаж ирдэг. Эсвэл гэртээ харьж гэрийнхнээсээ, найз нөхдөөсөө зээлэх, гуйх, авах зарим тохиолдолд хулгайлах зэргээр бусдадаа бооцооны мөнгө олж ирэхийг хэлж байгаа аж. Ийм маягаар гэртээ харилгүй пс тоглоомын газар хагас сар болсон хүн ч тэдний дунд байлаа. Түүнчлэн мөрийтэй тоглоод хожвол түүгээрээ тоглосоор байхыг ч хэлдэг гэнэ.
| НУУЦ ДУРАН: ПС тоглоомын газар хууль бусаар ажиллаж байгааг сурвалжилсан нь... |
|
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |