Өнөөдөр Балба-Төвдийн хил дээр болсон гамшигт үерийн дараа “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног түгжигдсэн хоёр ажилчныг эсэн мэнд аварчээ
Өнгөрсөн наймдугаар сарын 26-нд мөсөн гол нурсны улмаас үүссэн хүчтэй үер, хөрсний нуралтаар усан цахилгаан станцуудын туннелийн амууд шавар, хаданд бүрэн дарагдсан байна. Олон улсын туннель хариуцсан шинжээч Арнольд Дикс ярилцлагадаа: "Уулын бэлд байсан туннелийн амыг олохын тулд хиймэл дагуулын зураг ашигласан. Тэднийг амьд олно гэдэг нь олон давхар гайхамшиг байлаа" гэж дурджээ.
Сүүлийн ес хоногийг тас харанхуйд өнгөрүүлсэн 30 настай механик инженер Санжай Сах: "Үер болох үед бусад ажилчдыг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байгаад өөрөө амжиж гарч чадаагүй. Туннель маш урт болохоор бүгд зугтаж чадаагүй байх. Найдвараа алдахгүйн тулд дотроо Хинди залбирал уншиж байсан" гэж эмнэлгийн орон дээрээс ярьжээ.
Гамшгийн улмаас Балбад 1290 гаруй хүн, Хятадын талд (Төвдөд) 21 хүн амь үрэгдээд байна. Хоёр улсын хэмжээнд нийт 5500 гаруй хүн сураггүйд тооцогдож байна.
Балбын эрх баригчдын мэдээлснээр 12 өөр усан цахилгаан станцын хэмжээнд 900 орчим ажилчин сураггүй байгаагаас 500 орчим нь туннель дотор түгжигдсэн байж болзошгүй юм. Үүнээс “Тришули 3А” станцын гол туннельд 115 орчим хүн байгаа гэж таамаглаж байна.
Мөн “Расувагадхи” (Rasuwagadhi) усан цахилгаан станцын газар доорх танхимд гацсан 46 ажилчныг амьд байгаа гэдэгт албаныхан итгэлтэй байгаа бөгөөд аврах багийнхан тийшээ нэвтрэхээр ажиллаж байна.
| Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |