Одоогоор 3900 гаруй хүн сураггүй байгаа бөгөөд тэдний 600 гаруй нь Тришули голын дагуух усан цахилгаан станцын төслүүдийн шавар, нурангиар дүүрсэн хонгилд гацсан байж болзошгүй ажилчид юм. Аврагчид хонгилууд руу хүчилтөрөгч шахаж байгаа бөгөөд өчигдөр нэг хонгилд нэвтэрсэн баг ямар нэгэн хүн олоогүй тул буцаж гарчээ. Непалын Ерөнхий сайд Балендра Шахийн мэдээлснээр, усан цахилгаан станцын төслүүдээс 279 хүнийг авран гаргасан байна. Аврах ажиллагааг Непал, БНХАУ-ын цэргийн алба хаагчдаас бүрдсэн олон улсын баг удирдаж байгаа бөгөөд Энэтхэг, Өмнөд Солонгос, Австралийн мэргэжилтнүүд мөн оролцож байна.

Сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн аврах ажиллагааг илүү шуурхай явуулахыг шаарджээ. Тэдний зарим нь хонгил дотор хүчилтөрөгчийн систем байгаа тул ажилчид амьд үлдсэн байх найдвараа хадгалж байгаагаа ярьсан байна.
Австралийн инженер, Олон улсын хонгилын холбооны ерөнхийлөгч асан Арнольд Дикс Непалын эрх баригчдад алсаас зөвлөгөө өгч байгаа бөгөөд үерийн улмаас хонгилуудын байршлыг тогтооход хүндрэл үүссэн гэжээ. Түүний хэлснээр, тухайн бүс нутаг асар их хэмжээний хад чулуу, шавар, нурангид дарагдаж, “сарны гадарга мэт” болсон байна.

Непал улс уулын гол мөрөн дагуух усан цахилгаан станцын төслүүдэд ихээхэн түшиглэдэг. Эрх баригчдын мэдээлснээр үерийн улмаас ашиглалтад орсон болон баригдаж байсан дор хаяж 11 усан цахилгаан станцын төсөл эвдэрчээ. Үүний зэрэгцээ амиа алдсан иргэдийн цогцсыг таньж тогтооход томоохон хүндрэл үүсээд байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр одоогоор олдсон 900 орчим цогцосны ердөө дөрөв орчим хувь нь танигдсан байна.
Үерийн ус голын урсгалаар дамжин Читван дүүрэгт хүрч, энд 300 орчим хүний цогцос эрэг дээр гарч иржээ. Хөргүүрийн багтаамж хүрэлцэхгүй болсон тул танигдаагүй цогцсуудыг түр хугацаанд булшлах арга хэмжээ авч, дараа нь ДНХ-ийн шинжилгээгээр хэн болохыг тогтоосны дараа ар гэрийнхэнд нь шилжүүлэхээр ажиллаж байна.

Үер буусан газрын зураг
Непалын Ерөнхий сайд Балендра Шах аврах ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдээд, энэ удаагийн гамшиг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Гималайн бүс нутагт нүүрлэж буй эрсдэл нэмэгдэж байгааг харууллаа гэжээ. Харин Төвөдийн талд БНХАУ-ын төрийн хэвлэлд мэдээлснээр 16 хүн амиа алдаж, 546 хүн сураггүй байна. Үерийн улмаас Непалтай хиллэдэг бүсийн барилга байгууламжууд их хэмжээгээр сүйдэж, өмнө нь хөл хөдөлгөөн ихтэй байсан хилийн боомтын хэсэгт нэг усан цамхгийн суурь л үлдсэн байна. Мөн БНХАУ-ын эрх баригчид хохирлын тоо албан ёсоор мэдээлснээс хавьгүй өндөр гэх мэт мэдээллийг цахим орчинд тараасан иргэдэд захиргааны шийтгэл ногдуулж эхэлсэн бол Непалд ч мөн үерийн талаар ташаа мэдээлэл тараасан гэж үзсэн цахим контентыг устгах арга хэмжээ авч байна.

| Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |