ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногоос иргэддээ коронавирусийн вакцин тарих шийдвэр гаргаснаа өчигдөр дуулгалаа. Уг шийдвэрийн дагуу ирэх даваа гарагаас вакцинжуулалтыг эхлэхээр болжээ. Владимир Путин “Бид вакцинжуулалтын ажлыг өргөн цар хүрээтэй хийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бөгөөд дотоодын “Коммерсантъ” бизнес сэтгүүлд иргэдэд тарих “Спутник V” вакциныг “Дэлхийн шилдэг” гэж онцолжээ. Өнгөрсөн долоо хоногт В.В.Путин Ерөнхий сайд Михаил Мишустинд коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүрэг өгч, энэ дагуу вакцинжуулалтыг эрчимжүүлэх боломжтой болжээ. Арванхоёрдугаар сарын 4-нөөс ОХУ-д вакцин хэрэглэхийг хүлээн зөвшөөрсөн ч эхний ээлжид 60-аас дээш настай хүмүүст тарихаар болсон билээ. Гэвч 68 настай Путин одоог хүртэл вакцин хийлгээгүй байгаа. “Спутник V” нь вакцин гарган авах гуравдугаар шат буюу хамгийн сүүлийн шатанд орохоос өмнө улсдаа хүлээн зөвшөөрсөн ганц вакцин төдийгүй дэлхий дахинд нэг тэрбум захиалга аваад байна.
| ОХУ ирэх долоо хоногоос иргэддээ коронавирусийн эсрэг вакцин тарина |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |