Алдарт сагсан бөмбөгийн тамирчин Коби Брайантын эхнэр Ванесса Брайантыг ээж нь шүүхэд өгчээ. Түүний ээж София Лэйн "Би хүүхдүүдийг нь олон жил үнэ төлбөргүй асарсан. Коби Брайант амьд ахуйдаа намайг насан туршдаа асарна гэж амласан. Коби Брайант нас барснаас хойш түүний амлалт хүчингүй болж, Ванесса уг амлалтыг цуцлахын тулд бүхий л зүйлийг хийсэн" хэмээн мэдэгдсэн байна. Харин Ванесса үүнийг худал хэмээн "Тэрбээр манай гэр бүлд дарамт шахалт үзүүлж байна. Ач зээ нараа харсныхаа төлөө өдөр бүр 12 цаг ажилласан хэмээн өдрийн 96 ам.доллар надаас нэхэмжилж байна. Надаас таван сая ам.доллар, байшин, машин нэхэмжилж, Кобиг амьд байсан үеэс ч ихийг хүсэж байна. Коби амьд ахуйдаа хэзээ ч тийм амлалт өгөөгүй гэдгийг би баттай мэднэ " хэмээн мэдүүлжээ. Лэйн өнгөрсөн есдүгээр сард "Миний охин намайг гэрээсээ хөөсөн" хэмээн ярилцлага өгсөн ба үүний талаар Ванесса "Намайг нөхөр, охин хоёроо алдсан энэ хэцүү цагт ээж маань ийм ярилцлага өгч явжээ. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд түүнд санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн" хэмээн ярьжээ.
| Ванесса Брайантын ээж охиноосоо таван сая ам.доллар нэхэмжилжээ |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |