Тодорхой бус үйл явдлаар дүүрэн энэ жил оньсого мэт гурван талтай металл байгууламж олдсон явдал олон нийтийн анхаарлыг татаж, тэдэнд итгэл найдвар өгсөн хэдий ч маш хурдан алга болжээ. “Олон нийт монолитийн сэдвээс уйдаагүй байхад монолит биднээс явсан” хэмээх явган яриа ч гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сард АНУ-ын Юта мужийн зүүн өмнөд хэсэгт байрлах алслагдсан улаан хадан дундаас гурван метр оньсого мэт металл байгууламж олдсоноос хойш интернетээр хаанаас хэрхэн бий болов, хэн хийсэн, яагаад хийсэн зэрэг асуултууд хариултгүй хэвээр байв.
Ютагаас олдсон монолит нь найруулагч Стэнли Кубрикийн "2001: Сансрын Одиссей" кинонд гардаг шиг гарал үүсэл нь тодорхойгүй, харь гарагийн хөлөг онгоцтой холбогдох зүйл гэсэн яриа өрнөсөн билээ. Уг монолитийг Ютагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс тогтмол үйлддэг нислэгийн үеэр санамсаргүй олжээ. Гэвч 2016 онд "гүүгл дэлхий"-д байрлуулсан зурагт энэхүү монолит байсан хэмээх яриа хүмүүсийн анхаарлыг татаж байна.
.jpg)
/2001: Сансрын Одиссей кино хэсэг/
Энэхүү монолит нь харь гарагийн бүтээл байж болзошгүй Истер арлын хөшөө болон Стонхенжийн тойрог шиг эртний байгууламж байх боломжтой бөгөөд харь гарагийн тухай онол болон бусад оньсого мэт зүйлстэй адил тайлагдашгүй нууц ч байж мэднэ. Тиймээс олон нийт үүнийг хэн хийсэн, яагаад хийх болсон гэсэн нууцыг тайлахыг хүсэж байна.
Зарим кураторууд уг монолитийг тойрсон яриа өрнөж буйг харахад ихээхэн сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Ютагийн газрын менежментийн асуудал хөндөж буйг тодотгожээ.
Үүнийг хэн бүтээсэн, хаанаас ирснийг нь мэдэхгүй ч Ютагийн монолит нь хүмүүст өнөөдрийн эгэл ертөнцөөс эерэгээр зугтах боломж гэж үзэж байна. Энэ зүйлийн цаана магадгүй маш олон хүн бий. Тэд монолитийг тойрсон ярианаас сэтгэл ханамж авч байж ч мэднэ.
Анх монолитийг олсон нисгэгч “Энэ бол шинэ давалгааны уран бүтээлчийн бүтээл төдийгүй магадгүй “2001:Сансрын Одиссей” киноны шүтэн бишрэгчийн хийсэн ажил байж мэднэ” гэжээ.
Хамгийн боломжит таамаглалыг урлагийн ертөнцөөс хайвал гол сэжигтэн нь уран бүтээлч Жон МакКракин байх магадлалтай. Түүний цулгуй баримлууд нь энэхүү гялалзсан объекттой нэлээн төстэй. Тэрбээр 2001 онд өгсөн ярилцлагадаа “Би дэлхийг баримал гэж боддог. Хүн төрөлхтнийг амьд урлагийн бүтээл эсвэл мастер барималч гэж боддог. Харин бидний зорилт нь энэхүү гарагийг жинхэнэ урлагийн бүтээл болгох юм. Үүний тулд хүмүүс бид хамгийн дээд, боломжит байдлаар хөгжих шаардлагатай” хэмээн хэлжээ.
Энэхүү уран бүтээлчийн хүү нь монолитийн тухай оньсогыг гайхширсан хэвээр байгаа бөгөөд Нью Йорк таймс сонинд өгсөн ярилцлагадаа “2002 онд аав маань бөглүү газар бүтээлээ тавьж, түүнийг маань хожуу олохыг хүсэж буй тухайгаа ярьж байсан. Энэ монолитийн нээсэн явдал аавын маань бүтээлч алсын хараатай нэгдэж байна” хэмээн дурджээ. Гэвч ЖонМакКракины баримал мөн эсэхээс үл хамааран олон нийт уг баримлыг харь гарагийн зүйл байгаасай хэмээн найдсаар байна. Уран бүтээлч Жон МакКракин 76 насандаа өөд болохоосоо өмнө харь гарагийн тухай сонирхолоо олон нийтэд түгээхээр шийдсэн тухайгаа ярилцлагадаа дурдаж байжээ.
.jpg)
Уг монолиттой ижил төрлийн байгууламж өмнөд Румын болон Калифорни муж, Их Британи Улсад мөн шинээр олджээ. Энэ нь харь гарагийнхны бүтээсэн бүтээл үү, орон нутгийн уран бүтээлчийн бүтээл үү, Кубрикийн шүтэн бишрэгчийн бүтээл, магадгүй гражиндаа их хэмжээний хөнгөн цагаантай хэн нэгний ажил үү гэсэн асуултууд одоо ч үргэлжилсээр байна.
.jpg)



| Урлаг уу эсвэл харь гарагийн бүтээл үү |
|
Э.Дэлгэрмаа Азийн наадмын V байрт орлоо
2026-10-01 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-10-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-01 06:00:00
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |