Анх 30 мянга гаруй жилийн өмнөөс амьтныг гэршүүлсэн хэмээх археологичдын таамаг бий. Түүнээс хойш хүн төрөлхтөн амьтдыг сургаж, гэршүүлж, хамт амьдарч ирсэн түүхтэй. Монгол Улсад ч амьтан гэршүүлэх уламжлал олон жилийн турш үргэлжилсээр иржээ. Хөдөө, орон нутгийн айл, өрх дор хаяж нэг гэрийн тэжээвэр амьтантай байдаг. Ялангуяа нохойг гэршүүлж, мал дагуулж сургаснаар нүүдэлчин соёлд хэмжээлшгүй ахиц дэвшил гарсан гэж болно. Гэтэл нохойг хайрладаг ард түмэн зөвхөн монголчууд бус дэлхий даяар хаа сайгүй бий. Мөн жил бүр бусдаасаа сайн сургагдсан, этгээд гэх мэт нохойнуудыг тодруулах зорилготой тэмцээн, уралдаан ч их болдог. Тэр дунд том биетэй нохой шалгаруулдаг төрөл бий. Тус төрөлд шилдэгт нэрлэгдэж байсан дэлхийн хамгийн том биетэй, сүрдмээр найман нохойг уншигч та бүхэнд танилцуулъя.
8.Лиззи
.jpg)
Лиззи нэртэй уг алаг нохой 2017 оны хамгийн том биетэй охин нохойгоор шалгарчээ. “Great Dane” үүлдрийн уг нохойн өндөр 106 см гэнэ. Хойд хоёр хөл дээрээ зогсохдоо 201 см өндөр болдог тэрээр олны хөлийн газраар явах дуртай аж.
7.Хонг Донг
.jpg)
Чихмэл бамбарууш шиг зөөлөн, хөвсгөр үстэй Хонг Донг 100 см өндөр, 81 кг жинтэй. Төвдийн “Mastiff” үүлдрийн уг нохой хамгийн томуудын нэг гэдгээрээ ч бус дэлхийн хамгийн үнэтэй нохой гэдгээрээ алдартай юм. Түүнийг БНХАУ-ын нэгэн бизнесмен 1.9 сая ам.доллараар эзнээс нь худалдан авчээ. Худалдагдаж очсоныхоо дараа Хонг Донг хятад хоолонд хамгийн ихээр дурлах болсон талаар түүний эзэн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.
6.Гибсон
.jpg)
107 см өндөртэй “Harlequin Great Dane” үүлдрийн тус нохой 2004 онд хамгийн том нохой хэмээгдэн Геннисийн амжилтад бүртгэгджээ. Хоёр хөл дээрээ зогсож, 199 см өндөртэй болдог бөгөөд бусад ямар ч нохойноос илүү камерт өртөж, дүрс бичлэгт үлдэх дуртай байсан гэнэ.
5.Мэжор
.jpg)
“Great Dane” үүлдрийн уг нохой 124 см өндөр, 213 см урттай байсан нь хожим түүнийг дэлхийн хамгийн том биетэй нохойгоор шалгарахад хүргэжээ. Эзэндээ хамгийн ихээр хайрлагдсан тэрбээр өөрт нь зориулж, тусгай захиалгаар хийсэн оронд унтаж, тансаг амттанаар хооллодог аж.
4.Фреди
.jpg)
Нэгэн цагт дэлхийн хамгийн урт нохойгоор шалгарч байсан Фреди өдгөө “Great Dane” үүлдрийнхээ хамгийн өндөр настай нохой. 103 см өндөр, 230 см урттай тэрбээр хойд хоёр хөл дээрээ зогсохдоо баавгайнаас том хэмжээтэй болдог ажээ. Тэрбээр 89 кг жинтэй ч өөрийн жингээсээ ч илүү хоол хүнсийг иддэг. Түүний эзэд нь түүнийг хооллохын тулд сард дунджаар 630 ам.доллар зарцуулдаг байна.
3.Зорба
.jpg)
Их Британийн “Mastiff” үүлдрийн уг нохой дэлхий дээрх хамгийн хүнд нохойгоор шалгарч байжээ. 1987 онд түүний жин 142 кг байсан бол хоёр жилийн дотор дахин долоон кг нэмсэн юм. Зөвхөн түүний жин бус 252 см урт нь хүний анхаарлыг төвөггүй татаж, түүнийг зарим хүн араатан, амьтан хэмээн сүрдсэн тохиолдол цөөнгүй гэнэ.
2.Аварга Жорж
.jpg)
2010 оны Геннисээр түүнийг дэлхийн хамгийн өндөр нохойгоор бүртгэжээ. 109 см өндөр Жорж телевизийн нэвтрүүлэг үзэх дуртай, уснаас юунаас ч илүүтэй айдаг байсан гэнэ. Аварга Жорж 2013 онд найман настайдаа эзнээ орхисон гэнэ.
1.Зевс
.jpg)
Сүрдэм, хүчирхэг хэмээгддэг Грекийн бурхан Зевсийн нэр түүнд хамгийн ихээр тохирдог талаар эзэн нь дурдаж байжээ. “Great Dane” үүлдрийн Зевс 2012 болон 2013 онуудад дэлхийн хамгийн том нохойгоор шалгарсан байна. 110 см өндөр тэрбээр хоёр хөл дээрээ 228 см үлэмж биетэй болдог аж. Эзнийхээ ажлыг хийлгэлгүй, үргэлж тоглохыг шаарддаг эрч хүчтэй, хамгийн сүрдмээр Зевс нохой 2014 онд, таван настайдаа гэрээ орхижээ.
| Дэлхийн хамгийн том биетэй найман нохой |
|
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |