Коронавирус дэлхий даяар тархаснаас хойш улс орон бүр өөрсдийн дэг журам тогтоож, гаднаас ирэх иргэдээ тусгаарлаж байна. Гаднын орнууд иргэдээ хэрхэн тусгаарлаж, ямар журам баримталж буй талаар мэдээлэл хүргэж байна.
Австрали Улс
Хилээр нэвтэрсэн хүн бүрийг 14 хоногийн тусгаарлалтад байлгана. Зөвхөн Австрали Улсын иргэд улс дотроо аялах боломжтой. Гаднын иргэдийг хөл хорио тогтоосон газруудад байрлуулж, өдөр бүр хоол, ус, эм хүргэдэг.

Канад Улс
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Канад Улс хөл хорионы дэглэмээ шинэчилж, гадаадаас ирсэн бүх хүнийг тусгаарлалтад болон хөл хорио тогтоосон газар байрлуулахаар шийдвэрлэжээ.

БНХАУ
Цар тахал Хятад Улсыг нөмрөхөд хөл хорионы тусламжтайгаар “Ковид-19”-ийг “барьж” чадсан юм. Гадаад улсаас ирсэн хүн бүрийг онгоцны буудал дээр тестээр шалгаж, 14 хоног буудалд эсвэл гэртээ тусгаарлах үүрэг өгдөг. Утасны аппликейшнээр тусгаарлагдаж буй хүмүүсийн үйлдлийг нь хянадаг байна. Тусгаарлалтын зарим буудалд тусгай робот машинаар хоол болон ус зөөдөг байна.

Хонконг
Гаднаас ирсэн бүх хүн 14 хоногийн тусгаарлалтыг ягштал баримталж, эрүүл мэндийн тест өгөх ёстой. Ирж буй хүмүүсийг вирус тээж буй эсэхийг мэдэхийн тулд онгоцны буудал бүрт шинжилгээний хэсэг ажиллуулж байна. Тестний хариу сөрөг гарсан бүх хүмүүст 14 хоногийн тусгаарлалтын дэглэм захиж, ухаалаг утастай нь холбогдсон бугуйвч гарт нь зүүлгэж үйлдлийг нь хянадаг. Зөрчил гаргасан иргэдэд торгууль ногдуулж, хорих хүртэл ялаар шийтгэнэ.

БНСУ
Ирж буй зочид бүгд биеийн дулаанаа үзүүлж, хаагуур аялсан маршрутын анкетаа тодорхой, үнэн зөв бөглөх ёстой. Онгоцны буудлаас гараад бүгд гэртээ эсвэл Засгийн газрын заасан газар 14 хоног тусгаарлагдаж, өдрийн 100 мянган воныг Эрүүл мэнд, халамжийн яаманд төлдөг. Гэртээ тусгаарлагдаж буй хүмүүсийг ухаалаг утсаар хянана.

Тайвань
Тайвань Улсын хилээр орж ирсэн бүх хүний биеийн дулааныг шалгаж, тусгаарлах байранд 14 хоног тусгаарлана. Гар утсаар тусгаарлалтад байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг хянаж, хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг нэг сая ам.доллар хүртэл мөнгөөр торгох журам мөрдөж байна.

| Ковид-19 цар тахлын үед гаднын орнууд иргэдээ хэрхэн тусгаарлаж байна вэ |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |