• Өнөөдөр 2024-03-29

Карабахын зөрчил: Энхийн гэрээ, Ереваны үймээн

2020-11-10,   716

 
Өвөр Кавказын Карабахт болж буй зөрчлийн талаар Армени, Азербейжаны тал Оросын зуучилснаар өчигдөр хэлэлцээр хийж, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох гэрээ байгууллаа. Энэ үүний дараа Арменийн Ерөнхий сайд Никола Пашинянын энэхүү алхмыг эсэргүүцсэн жагсаал Ереванд болов. Энхийн хэлэлцээрийг “урвалт” хэмээн үзсэн жагсагчид Засгийн газрын байр руу дайран орж, парламентын спикер Арарат Мирзояны биед халдсан хэрэг гарчээ. Никола Пашинян хэлэлцээрийн дараа “Ингэхээс өөр арга байгаагүй” гэж мэдэгдсэн билээ. 
Харин Баку энэ шийдвэрийг талархан хүлээн авсан байна. Гэрээнд заасны дагуу зөрчил болж буй бүсийн зарим хэсгийн хяналтыг Арменийн тал Азербейжанд шилжүүлэх бөгөөд Уулын Карабахт дүрвэгчдийг буцаах, энхийг сахиулахад Оросын тал оролцох юм. 

Карабахын зөрчил: Энхийн гэрээ, Ереваны үймээн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188