Амжилт олоход хэзээ ч оройтдоггүй. Шинэ зүйл эхлүүлэх, турших хийгээд шинэ хоббитой болоход оройтно гэж байдаггүй билээ. Хүсэл эрмэлзэл байхад нас бол тоо гэдгийг батлах таван эрхмийн түүхийг хүргэж байна.
Нью Йорк хотод төрж, өссөн Хятадын загвар зохион бүтээгч Вера Вангийн нэр хүнд загварын ертөнцөд хэлээд хожим алдаршиж, өдгөө хамгийн үнэтэй загвар зохион бүтээгчдийн нэг болж чадсан билээ. Тэрбээр найман настайгаасаа уран гулгалтаар хичээллэж байсан агаад тухайн үедээ загвар зохион бүтээгч болж, амжилт олно хэмээн зүүдлээ ч үгүй байв. 1968 онд зохиогдсон Олимпын үеэр багийн тоглолтод алдаа гаргаж, уран гулгалтаа орхижээ. Түүний дараа “Vogue” сэтгүүлд редактороор 17 жил ажиллаж, Ральф Лоренд мөн хоёр жил ажиллав. Ийнхүү тэрбээр 40 настайдаа хуримын анхны даашинзаа урлажээ. Түүнээс хойш Вера Ванг алдартнуудын даашинзны залхмаар урт жагсаалтад дарагдаж, амжилтын замаа эхлүүлсэн юм.

2009 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Авьяаслаг Британичууд” шоунд 47 настай нэгэн эмэгтэй оролцсон юм. Тайзан дээр гарахаас өмнө тэрбээр жирийн л амьдралтай нэгэн байв. Гэвч тэр тайзан дээр дуурийн дуучдын дунд хүртэл хэцүүд тооцогддог “Надад мөрөөдөл бий” хэмээх дууг дуулж, үзэгчдийг бишрүүлсэн юм. Долоо хоногт 40 сая хүн түүний бичлэгийг үзсэнээр шинэ амжилт тогтоож, тэр жилдээ гаргасан цомог нь 6.5 сая ам.долларын ашиг олжээ.

Дэлхийн дахинд алдартай амтат шарсан тахианы “KFC” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Харланд Сандерс 66 насандаа тийм ч амжилттай бизнесмэн байсангүй. Тэрбээр тахианы махан хоолоор дагнасан ресторан ажиллуулж бизнесээ эхлүүлж байв. 1964 онд 73 настайдаа бизнесийнхээ эрхийг хоёр сая ам.доллароор худалдсанаар өнөөгийн сүлжээ бизнесийн гараагаа тавьж байв.

52 насандаа сүүн коктейл зарж байсан тэрбээр 1954онд Макдоналдс-д ажилд орж, амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Доналдсын ах дүүс түүнд олон оронд сүлжээ ресторанаа гаргах эрхийг хариуцуулснаар дэлхийн хамгийн шилдэг сүлжээ хоолны газар болгож чаджээ.
.jpg)
АНУ-ын Форд Моторс компанийн үүсгэн байгуулагч Хенри Форд 45 нас хүртлээ хувийн бизнесээ эхлүүлээгүй байв. 1908 онд Хенри Форд Мотор Т машины загвараа гаргаснаар дэлхийн үйлдвэрлэлд хувьсал хийжээ. АНУ-ын патентын албанаас 161 патентыг өөрийн нэр дээр авч, одоогийн ханшаар 200 тэрбум ам.долларын ашиг олж байжээ.

| Амжилтад нас хамаагүйг батлах таван эрхэм |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |