Алдар нэр, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээх тусам өөрсдийн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой болдог. Учир нь нэр алдрыг нийгмийн үлгэр жишээ байх, зөв жишиг руу манлайлах үүрэг дагалддаг. Хэрвээ бодлогогүй ганц үг, үйлдэл нь олон нийтийн дургүйцлийг хүргэвэл карьер нь дуусаж болдог билээ. Тэгвэл олны дургүйцлийг хүргэж, бойкотлуулж, карьер нь унасан зургаан алдартны түүхийг хүргэж байна.
Алдарт "Харри Поттер" цувралын зохиолч Ж.К.Роулинг трансжендер хүмүүсийн тухай жендерийн мэдрэмжгүй үгс хэлснийх нь төлөө түүнийг шүтэн бишрэгчид нь бойкотолж байлаа. Тэрбээр трансжендер эмэгтэйчүүдийг "даашинзтай эрэгтэйчүүд" хэмээн өөрийн блогтоо урт гэгч нь трансфобиа нийтлэл бичжээ. Үүний дараа түүнийг бойкотолж эхэлсэн бөгөөд Хүний эрхийн шагналаа буцаан өгч, Австралийн номын дэлгүүр түүний бүх номыг лангуунаасаа авч байлаа. Уг явдлын талаар Роулинг "Миний хэлсэн үг трансжендер хүмүүсийг гадуурхаагүй" хэмээн бичсэн ч шүтэн бишрэгчид нь итгээгүй юм. Мөн уг явдлаас өмнө олон ч удаа иймэрхүү явдал давтагдсан байна. Уг явдалд "Харри Поттер" цувралын жүжигчин Даниел Радклифф шүтэн бишрэгчдээсээ түүний өмнөөс уучлал гуйж байжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Японы Ерөнхий сайд асан, Токиогийн Олимпын хорооны Ерөнхийлөгч Ёширо Мори мэгтэйчүүдийн талаар сексист үг хэлснийхээ төлөө суудлаасаа огцорсон юм.
Тэрбээр Эмэгтэйчүүдтэй уулзах уулзалтын үеэр "Эмэгтэйчүүд хэт их ярьдаг" хэмээн хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, бойкотлох хөдөлгөөн өрнөжээ. Үүний дараа тэрбээр Олимп болохоос тавхан сарын өмнө суудлаасаа огцорч, олон түмнээс уучлалт гуйсан юм.

Өнгөрсөн жилийн намар "Мулан" кино нээлтээ хийх үед үзэгчид Хятад гаралтай, Америкийн жүжигчин Лю Ифэйг бойкотолж, "Мулан" киног нь үзэхгүй байх санал гаргаж байв. Учир нь тухайн үед Хонконгт иргэд ардчиллын төлөө жагсаж, цагдаа нар эсэргүүцэгчдэд хүч үзүүлсэн хэрэг гарсан билээ. НҮБ цагдаагийн хүчнийхнийг буруутгаж байв. Тэгвэл Лю Ифей өөрийн цахим хаягтаа Хонконгийн цагдаагийн хүчнийхнийг дэмжиж буйгаа илэрхийлж, "Хонконг ямар ичмээр юм бэ" хэмээн нэмж бичжээ. Дисней компани түүний нэр хүндээр Хятадад илүү орлого олж чадна хэмээн төлөвлөж байсан ч түүний уг үгнээс үүдэн байдал эсрэгээрээ эргэсэн байна.

"Намайг нэрээрээ дуудаач" киноны жүжигчин Арми Хаммерын найз охинтойгоо харьцаж буй мессэж задарсны улмаас кинонд тоглох бүх гэрээгээ цуцлуулжээ. Тэрбээр найз охиндоо хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон бөгөөд "Ханнибаллизм" утгатай мессэж нь илэрсний дараа бойкотолжээ. Уг хэргийн дараа түүний өмнөх найз охин нь мөн хүчирхийлдэг байсан талаар мэдээлсэн байна.

Вүүди Аллен
Алдарт кино найруулагч Вүүди Аллен жүжигчдэдээ бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан хэрэг задарч "Me Too" хөдөлгөөний үеэр түүнийг бойкотолж эхэлсэн юм. Мөн тэрбээр өргөж авсан охинтойгоо насанд хүрээгүй байхад нь хайр сэтгэлийн холбоотой болсон нь бойкотлох бас нэгэн шалтгаан болжээ. Түүнтэй ахиж хамтрахгүй хэмээн олон жүжигчид мэдэгдсэн юм.

БНСУ-ын жүжигчин Жи Сү-гийн талаар нэгэн нэрээ нууцалсан хэрэглэгч "Би Жи Сү-гийн ангийн найз нь байгаа юм. Тэрбээр арван жилдээ их дээрэлхүү хүүхэд байсан. Хүүхдүүдийг шалтгаангүй зодож, насанд хүрээгүй хүүхдэд хүчирхийлэл үзүүлсэн бичлэгээ найзуудтайгаа үзэж инээлддэг байсан" хэмээн бичсэн юм. Үүний дараа арван жилийнх нь нэг анги гэх хэд хэдэн хүмүүс хэрхэн хохирч байснаа бичиж, шүтэн бишрэгчид нь дургүйцлээ илэрхийлэх бойкотолж эхэлсэн юм. Түүнийг шүүхээс дуудсан бөгөөд өөрөө уг үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн байна.

| "Ам"-наасаа болж бойкотлуулсан ЗУРГААН АЛДАРТАН |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |