Монгол Улсад бүтэн сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоосон нь эдийн засагт багагүй алдагдал авчирсан. Энэ талаар гаднын хэвлэл мэдээллийн тоймч, сэтгүүлч, шинжээчид хэрхэн бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.
Коронавирус шиг амьсгалын замаар дамждаг халдварт өвчин эмнэлгийн ор хүрэлцээ муу, амьсгалын аппарат дутмаг эмчилгээний орчин багатай оронд тархах нь аюултай. Монгол Улсад коронавирусийг хамгаалах арга хэмжээ авсан ч улсын эдийн засагт зардал ихтэй, олон золиос бий болжээ. Монгол Улс хилээ хаасан нь экспорт зогсож, эдийн засагт нь уналт болсон. Монголын экспортын 90 хувь нь БНХАУ руу экспортлогддог учир хилээ хааснаар эдийн засгийн хямралд орж, даван туулах чадвар нь улам бүр хязгаарлагдсаар байна. Монгол Улсад зургадугаар сард дотоодын нийт бүтээгдэхүүний нийлүүлэлт 10 дахин буурчээ. Монголын гурван иргэний нэг нь эмзэг бүлэгт хамаарагдаж, өдөрт хоёр ам.доллароос бага мөнгөөр цалинжиж байна. Иймээс эдийн засгийн уналт нь Монголын дэвшилд муугаар нөлөөлж, иргэдийнх нь тэн хагас нь эмзэг бүлэгт “элссэн” аюул үүсэж байна. Цар тахлын үеийн Монгол Улс тусламж хүсэж, Олон Улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, хувийн хэвшлээс хагас тэрбум долларын зээл авсан билээ. Харин энэ мөнгө юунд зарцуулагдсан, хаашаа явсныг асууж, шаардаж буй хүн олон байна.
Эх сурвалж: businessinsider

“Удаан хугацаанд Монгол Улс коронавирусийн халдварыг дотооддоо алдалгүй, амжилттай ажиллаж байсан ч арваннэгдүгээр сард дотоодын иргэнээс илэрснээр хөл хорио тогтоосон юм. Жилийн эхээр Монгол Улс хилээ хаасан нь эдийн засагт нь хүндээр нөлөөллөө. Энэхүү хөл хорионы үед жижиг, дунд олон бизнес эдийн засгийн хэцүү байдалд орж байна. Монгол Улсад тогтоосон хөл хорио нь маш чанга бөгөөд шатахуун түгээгүүр, супермаркет, эмнэлгээс бусад бүх үйл ажиллагааг зогсоосон юм. Үүний улмаас арваннэгдүгээр сарын бүхий л бизнес эрхлэгчдийн индекс огцом уналттай гарчээ. Эдийн засгийн огцом уналтын энэ үед Засгийн газар бизнесүүдийг нээхээр шийдээд байна.
Эх сурвалж: worldeconomic.com

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ НЬ БНХАУ-ААС ХАМААРАЛТАЙ
БНХАУ-ын нүүрс импортлох хэмжээ энэ жил өссөн ч Монгол Улсаас нүүрс авах нь багассан байна. Монгол Улсын экспорт нь нүүрс болон зэсийн баяжмалаас бүрддэг. БНХАУ Монгол Улсаас нийлүүлдэг нүүрсний хэмжээг өсгөвөл эдийн засаг нь нөхөн сэргэх боломж бий. Гэхдээ үүний тулд хэдэн сая тонн нүүрс, зэс хэрэг болно. Монгол Улс Хятадын экспортын нүүрсний 10 хувийг хангаж байна.
2008 онд Хятадын эдийн засаг уналтад ороход Монголын түүхий эд, нүүрсний экспорт огцом өссөн түүх бий. Үүнтэй адил Хятадын эдийн засгийн сэргэлт Монголд адилхан нөлөөлөх боломжтой. БНХАУ эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэл, барилгын салбарт анхаарснаар Монголоос нийлүүлэх түүхий эд, нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлнэ. Нэмж хэлэхэд, Хятадад гарсан гахайн томуутай холбоотойгоор Монгол Улсаас мах экспортлох боломж гарч магадгүй. 2016 онд Монгол Улсаас Хятад руу махны экспорт хийх гэрээ байгуулсан ч өвчин ихээр гарч, олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байжээ. Улмаар 2019 онд махны экспортын нэмэгдүүлэх зорилт тавьж байв. Монгол Улс стандартын дагуу мах хадгалах арга олбол БНХАУ-ын махны хомсдлыг ашиглан ашиг олох боломжтой. Ингэснээр коронавирусийн үеийн эдийн засгийн уналтаас бага ч болов сэргэх боломж бий.
Эх сурвалж: Jamestown.com

| Тэд бидний тухай: КОРОНАВИРУС МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |