Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” булангийнхаа анхны дугаарт баялгаа ашиглаж, загас агнуурын аж ахуй эрхэлж, “голоо зогоодог” байсан байсан орноос дэлхийн нөлөө бүхий эдийн засгийн төв болж чадсан болон “хар алт”-аа олон улсын зах зээлд зөв ашиглаж чадалгүй мансууруулах бодисын хар зах болсон хоёр орныг онцлон хүргэж байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсыг 1971 онд Абу Даби, Дубай, Ажман, Фужайра, Рас Аль-Хайма, Шаржа, Умм Аль-Кувейт зэрэг долоон улс нэгдэж, байгуулсан түүхтэй. 1950-иад оны Эмират Улсын нөхцөл байдал бусад ойрхи дорнодын орнуудаас ялгаагүй байв. Загас агнуурын аж ахуй эрхэлж, сувд олборлож “голоо зогоож” байсан Эмират өдгөө Ойрхи Дорнодын хамгийн нөлөө бүхий эдийн засгийн төв болтлоо хөгжсөн юм.
| Хүн ам | 9.2 сая |
| Газар нутаг | 84 мянган куб км |
| Нэг хүнд ногдох ДНБ | 38,661 ам.доллар |
| Газрын тосны нөөц | 107 тэрбум баррель |
| Байгалийн хийн нөөц | 7.7 их наяд шоо метр |
Япон сувд олон улсын зах зээлд “мода”-нд орж, Эмиратын сувд “хог” дээр гарсан. Харин тэр үеэр буюу 1962 онд Эмиратад “хар алт” гэгдэх газрын тос гарч, Арабын Нэгдсэн Эмират Улс Абу Даби Булангийн орнуудаас газрын тос экспортолсон анхны улс болсон нь тус орны нийгэм, эдийн засгийн байдал үндсээрээ эргэх суурь болсон гэж хэлж болно.

Арабын Нэгдсэн Эмират Улс газрын тос, байгалийн хийн маш их нөөцтэй бөгөөд өнөөгийн байдлаар 107 тэрбум баррель газрын тосны нөөцтэй гэгдэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд долдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Эмират Улс нэг өдрийн дотор 3.7 сая баррель газрын тос олборлож, дэлхийн зах зээлийн тодорхой хэмжээний хувийг дангаараа хангадаг. Зөвхөн үүгээр ч тогтохгүй энэ эрчээрээ газрын тосны олборлолтоо үргэлжлүүлбэл ойрын 100 жилийн хугацаанд арабууд дутагдаж, гачигдах юмгүй амьдрах талаар эдийн засагчид онцолдог.
Абу Дабигийн удирдагч, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч асан Шейх Заида бен Султан Аль Нахайяна “хар алт”-ыг мөнгө болгож, өнөөгийн арабуудыг газрын тосны үнийн хямралаас халирахгүй болгосон гэгддэг. Тэрбээр улсынхаа хөгжлийг хурдасгаж, газрын тосны орлогоо эрүүл мэнд,боловсролын салбарт зарцуулан, үндэсний дэд бутцээ хөгжүүлэн өнөөгийн Эмират Улсын төрхийг олоход үнэтэй хувь нэмэр оруулсан гэж сайшаагддаг аж. Султан Аль Нахайянагийн хүчинд өдгөө Эмиратын газрын тос зөвхөн Абу Дабигийн бус дэлхийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж байгаа учир арабуудад нефтийн үнэтэй холбоотой сэтгэл зовнисон асуудал үгүй.

Эх захгүй үргэлжлэх тэнгэр баганадсан барилга, үйлдвэрүүд нь эдийн засгаа төрөлжүүлж чадсаны тод жишээ. Тансаг зэрэглэлийн аялал жуулчлал, санхүүгийн төв бол тэдний эдийн засгийн орлогын шинэ "бүтээгдэхүүн". Өдгөө тус улс Ойрхи Дорнодын аялал жуулчлал, худалдааны гол төв гэгдэж байна. Газрын тосны салбар нь өндөр хөгжсөний ачаар дээд зэрэглэлийн, өндөр орлоготой арабууд эдүгээ барууны өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхээр оролдож байна. Харин тэд хар ажлаа өөрсдөө хийдэггүй. Хүн амынх нь гуравны нэгийг цагаач ажилчид бүрдүүлдэг бөгөөд цагаачид газрын тос олборлох, нэрэх үйлдвэр гээд хар ажлыг нь хийдэг ч гэж ярьдаг. Дэлхийн зах зээлд “хар алт” хэмээн алдаршсан газрын тосны баялгаа “ургуулж”, шинэ хөгжил цэцэглэлтэд хүрсэн Арабын Нэгдсэн Эмират Улс хүний гараар бүтсэн хамгийн өндөр барилга барьснаараа мөн аялал, жуулчлалын салбарт олон сая жуулчныг татаж чадсан юм.


Африкийн хамгийн олон хүн амтай Нигери Улс XIX зуунд Их Британийн колони байв. Харин дэлхийн II дайны дараа буюу 1960-аад онд НҮБ-ын хууль тогтоомжийн үндсэн дээр Нигери Улс тусгаар тогтнож чадсан юм. Тивийн хэмжээнд хамгийн олон үндэстэн, ястан цугласан Нигери Улс 16 жилийн турш цэргийн дэглэмтэй байсны хүчээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус суудалд ч сууж байв. Гэсэн ч Нигери Улсыг магтахаас илүүтэй муулах, шүүмжлэх зүйлс олон улсад элбэг. Нигери Улсын байгалийн үзэсгэлэнт тогтоц, баяр, наадам нь олон улсад аялал, жуулчлалын том нөлөө бий болгодог ч, хэд хэдэн шалтгааны улмаас тус улс аялал жуулчлалаас алс байсаар иржээ. Эхний шалтгаан нь Нигери Улсын газрын тосны баялаг юм.
| Хүн ам | 213 сая |
| Газар нутаг | 924 мянган куб км |
| Нэг хүнд ногдох ДНБ | 2,016 ам.доллар |
| Газрын тосны нөөц | 36 тэрбум баррель |
| Байгалийн хийн нөөц | 5.7 их наяд шоо метр |
Нигери Улс 36 тэрбум баррель газрын тосны арвин нөөцтэйгөөрөө дэлхийд 11-т жагсдаг. Цэргийн дэглэмд олон жил байсан Нигери Улс чөлөөт зах зээлд гарч ирсэн цагаасаа газрын тосыг гадаад хөрөнгө орлогын гол эх үүсвэрээ болгосон нь төсөөлшгүй муу үр дүнд хүргэсэн аж. Нигерийн газрын тос гадаад валютын орлогын 95 хувь, улсынхаа төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг юм байна. 2008 оноос эхлэн Нигерийн Засгийн газраас ОУВС-ийн зүгээс зах зээлийн баримжаатай шинэчлэлтийг хэрэгжүүлэхийн тулд улстөрийн хүсэл эрмэлзлэлийг бий болгох, банкны системийг шинэчлэх, цалин хөлсийг өндөр байлгах үүднээс инфляцыг хязгаарлах, орлогын хуваарилалт дээр бүс нутгийн маргааныг шийдвэрлэх шийдвэр гаргасан.

2005 оны арваннэгдүгээр сард Нигерийн Засгийн газраас Абужиа Парижийн Клубын өрийг хөнгөлөлттэй зээлээр худалдан авах гэрээ байгуулж, 12 тэрбум ам.долларын өр төлбөрийг 18 тэрбум ам.доллараар арилгаж, Нигерийн нийт 37 тэрбум ам.долларын нийт өр төлбөрийн 30 тэрбум ам.долларын нийт багцыг чөлөөлжээ. Гэсэн ч энэ гэрээ нь Нигери Улсыг ОУВС-аас “уяж” орхисон юм.
Эхэндээ Нигерийн газрын тосны экспорт нэмэгдэж, олон улсын зах зээлд газрын тосны үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус улсын ДНБ хүчтэй өсөж байв. Гэсэн ч Нигерийн 2003, 2007 оны Ерөнхийлөгчийн сонгууль “баялгийн хараал”-аас болж, хүчирхийллээр дүүрч, олон хүний амь эрсэдсэн аж.

Цэргийн дэглэмд олон жил “хазаар”-тай байсан нигеричүүд эдийн засгийн чөлөөт зах зээлд гармагцаа “буруу замаар будаа тээх”-ийн үлгэрээр болжээ. Улсын нийслэлд төдийгүй жижиг хот, тосгонд хар тамхи, мансууруулах бодисын наймаа “цэцэглэж”, улс даяараа хар зах болсон гэж олон улсын тоймчид шүүмжилдэг. Үүгээр ч зогсохгүй Нигери Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, гишүүд нь хүртэл хар захын наймаанд оролцдог гэх яриа байдаг бөгөөд гаднын томоохон орнуудтай газрын тосны гэрээ байгуулж, Нигери Улсыг төрөөс нь “сорж” байгаа гэх. 2021 оны байдлаар Нигери Улсад ажилгүйдлийн түвшин 33.3 хувьд хүрч, 100 сая гаруй хүн ядуу ангилалд шилжсэн байна.

| ЭМИРАТ, НИГЕРИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД БУРУУДСАН ТҮҮХ |
|
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |