Эргэлт.мн мэдээллийн сайт баасан гараг бүрт сэрэмжлүүлэг болгох үүднээс “Хавтаст хэрэг” булангаа хүргэдэг билээ. Бид энэ удаад эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийхээр яваад, гэмт хэргийн хохирогч болж, бусдад хүчирхийлүүлсэн ноцтой хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.
Шүүгдэгч Т.М нь 2026 оны хоёрдугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд хохирогч Б.Ч ийн хүсэл зоригийн эсрэг хувцсыг нь тайлж, амыг нь дарж, ална шүү гэж заналхийлж бэлгийн харьцаанд орсон хэрэгт холбогджээ.
Хохирогч Б.Ч мэдүүлэхдээ “...Би өглөө болгон эрт босож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг. 2026 оны хоёрдугаар сарын 22-ны 05:00 цагт гэрээсээ гарч, алхахаар очсон. Хүрээлэнгийн хашаан дотор явж байтал нэг эрэгтэй араас дуудаад, “Хүүе ээ, яагаад ганцаараа явж байгаа юм бэ” гэж хэлээд араас бариад авсан. Тэр хүний царай харагдаагүй. Тэгээд миний ард гарчихаад "Би битүүний өдөр шоронгоос гарсан, би шийдчихсэн хүн, хашхирвал ална шүү" гээд намайг айлгаж, сүрдүүлсэн. Намайг чирч авч яваад нэг сандлын хажууд зогсоогоод “Доошоо тонгой” гэж хэлсэн. Мөн миний амыг дарж, амьсгалыг боогдуулсан. Би арга ядаад “Миний бие өвдөөд, эвгүй байна” гэхэд “Баашлаад байгаарай” гээд үснээс минь зулгаасан. Тэгээд намайг хүчиндсэн. Бүх зүйл дууссаны дараа “Мөнгө болчихоор юм байвал бүгдийг нь гарга" гэж хэлсэн. Би өөрийн халаасанд байсан гар утас болон гартаа байсан монетон /мушгиа хэлбэртэй, граммыг нь мэдэхгүй байна/ нэг ширхэг бөгжөө өгсөн. Тэгээд миний халаасыг ухаад, машины түлхүүр авч, “Чиний машин хаана байгаа юм бэ. Машин руу чинь очъё” гэж хэлээд намайг дарамталсан хэвээр байсан. Бид хоёр миний машин руу явахаар болж хүрээлэнгээс гарсан. Миний ард үлдээд утсаар ярихаар нь би зугтаж, цагдаагийн байгууллагад хандсан. Мөн тэр эрэгтэй намайг хүчиндэж, ёс бус аашилж байхдаа бичлэг хийж авсан” гэжээ.
Шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ “...Би тэр өдөр Зайсанд байх найз З-ын ажил дээр Mongolz-ийн тогтолт үзсэн. Тэр үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд “Чухаг” хотхонд байрлах гэр рүү өөрийнхөө тээврийн хэрэгслийг унаад явсан. Би согтсон байсан учраас юу болсноо санахгүй байна. Ямартай ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хажуу талын худалдааны төвийн зогсоол дээр зогссон. Нэг л мэдэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр нэг эмэгтэйг дагачихсан явж байсан. Тэр эмэгтэй миний урд алхаж яваад, дасгал хийсэн. Харанхуй байсан учраас “Шөнө яагаад ганцаараа явж байгаа юм бэ” гэж хэлсэн. Удалгүй би тухай эмэгтэйтэй хүчээр бэлгийн харилцаанд орсон. Бас тэр үед би утсаараа бичлэг хийж байснаа хальт санаж байна. Гэхдээ ямар бичлэг гэдгийг огт мэдэхгүй. Гэртээ орж унтчихаад, утсаа хартал нэг бичлэг байсан. Сандарсандаа үзэхгүйгээр тэр бичлэгийг устгаж, байхгүй болгосон. Би тухайн эмэгтэйгээс “мөнгө болох юм байна уу” гэж асуусан чинь шууд халаасандаа байсан гар утас, машины болон гэрийн түлхүүр, гараасаа нэг бөгж гаргаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа бид босоод тухайн эмэгтэйн машин руу очихоор явж байсан. Тэр эмэгтэй надаас “Миний гар утсыг өгчих өө” гэж гуйхад нь би гар утас, түлхүүрийг нь за би энүүгээр ч яах юм билээ гэж бодоод өгсөн. Мөн бөгжийг нь ч өгөх гээд халааснаасаа хайхад олдохгүй байсан. Тэгээд хоёулаа хамт машин руу нь явахаар болоод хойд зүг рүү хамт явж байсан чинь надтай хамт архи ууж тоглолт үзсэн найз маань над руу залгаад “Гэртээ харьсан уу” гэж залгасан. Утсаар ярих хооронд нөгөө эмэгтэй надаас холдоод явсан. Би араас нь дуудсан ч зогсохгүй болохоор нь өөрийнхөө машин руу шууд явсан” гэсэн байна.
| ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД АЛХАЖ БАЙСАН ЭМЭГТЭЙГ ХҮЧИРХИЙЛЖ, ЭД ЗҮЙЛСИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДЭД ГУРВАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ |
|
Сөүлийн гудамж амралтын өдрүүдэд автомашингүй бүс болж, иргэдэд нээлттэй болно
2026-07-27 16:37:31
Ерөнхий сайд Н.Учрал, Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав
2026-07-27 15:08:28
НҮБ-ын “Хүүхдийн Сан”-гийн хүүхдийн хөгжлийг дэмжих багцыг хүлээлгэн өглөө
2026-07-27 12:43:35
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-27 11:17:33
"Маршал Таун" хотхоны оршин суугчид: Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна
2026-07-27 10:24:13
Алба хаагчид 14 иргэний амийг аварчээ
2026-07-27 10:23:42
Өвөр Монголд нүүрстөрөгчийн тэг ялгаралттай технологи хэрэгжиж эхэллээ
2026-07-27 10:20:21
“Tornado” клуб “KUY-CUP 2026”-аас 5 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль авлаа
2026-07-27 09:50:10
“Алдартан” клубийнхэн “KIM UN YOUNG CUP 2026”-аас 2 алт, 6 мөнгө, 12 хүрэл медаль хүртэв
2026-07-27 09:30:19
А.Бат-Оргил “U-18”, “U-20” ангиллын Монгол Улсын рекорд амжилтыг тогтоов
2026-07-27 07:20:07
Японы “МЭЙТОКҮ ГИЖҮКҮ”-ийн захирал “Олимпын Алдар” одон хүртлээ
2026-07-27 07:00:35
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |