Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярын хууль хяналтын байгууллагад ээрэгдэж, төрсөн дүүгээ зазуурдсан гэх хэргийн хавтаст хэргийг бүрэн эрхээр нь хүргэж байна.
Хохирогч, С.Анхбаярын дүү С.Т мэдүүлэхдээ “ 2018 оны хоёрдугаар сарын 18-ны 16:00-17:00 цагийн орчим гэртээ байж байтал миний төрсөн ах С.Анхбаяр согтуу орж ирсэн. Ингэхдээ манай гэрийн түлшинд бэлдсэн модноос авах гэсэн. Манай түлээний бургас бүдүүн байсан учраас ах түлээний модыг заазуураар нарийлаад байж байсан. Тэгэхэд нь би ахад хандан “Та өөрөө ахиухан мод хагалаад авчихгүй юу” гэж хэлэхэд Анхбаяр ах “Чи нялх хүүхэдтэй эгчдээ тус болоод мод хагалаад өгчих тийм хэцүү байна уу” гэхэд нь би “Хэцүү байна” гэж хэлсэн. Тэгээд ах намайг “Гөлөг минь ална шүү” гэж хэлээд манай гэрийн ногоон иштэй заазуурыг бариад над руу дайрсан. Тэр үед нь би өөрийгөө хамгаалаад Анхаа ахыг барьж аваад дарж унагаагаад ноцолдсон. Тэгээд миний бие, гарны хэсэг заазууранд зүсэгдсэн байсан. Анхаа ах намайг айлгах гээд заазуурыг гартаа бариад дээш, доош, ташуу хөдөлгөөд дайраад байсан. Тэгэхээр нь би зайнаас нэг удаа өшиглөөд , нүүрний хэсэгт нь гараараа цохиод, дээрээс нь дарж унагаасан. Би тухайн үед их сандарсан байсан болохоор гар болон бие зүсэгдсэнийг мэдээгүй. Ноцолдож байгаад заазуурыг нь салгасан. Тэр үед миний гарын сарвуу хэсгээс цус гарч байсан. Тэр үед манай ээж К заазуурыг аваад том өрөө рүү оруулж холдуулсан байсан. Анхаа ах бид хоёр таван минут орчим барьцалдаж ноцолдсон. Миний гарнаас цус гарч байгааг ээж хараад сандарч, бид хоёрыг салгаад Анхаа ахыг гал зуухны өрөө рүү оруулсан. Би уурандаа байрныхаа ариун цэврийн өрөө рүү орж шил цохьсон юм. Удалгүй би өрөөнөөс гарч ирээд Анхаа ахаас “Маргалдсанд уучлаарай” гэж хэлээд уучлалт гуйсан. Манай гэрийн гал зуухны өрөөнд байсан цайвар бор өнгийн мебель ширээний тушаа хэсгийг хугалсан байсан. Би асуудлыг хурдан намжаахын тулд ахаас уучлалт гуйсан юм. Намайг Анхаа ахаас уучлал гуйгаад зогсож байхад манай хүргэн ах Ц гаднаас орж ирсэн. Тухайн үед миний гарнаас нэг их цус гараагүй бөгөөд гал зуухны өрөөнд бага зэргийн цус дуссан байсан. Тэгээд манай хүргэн ах Ц, манай ээж К хоёр намайг нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төв 103 дээр дагуулж очиход эмэгтэй эмч байсан. Миний баруун гарт “13 оёдол тавьлаа” гэж эмч хэлсэн. Анхаа бид хоёр хааяа нэг маргалдаж байсан боловч сүртэй зодоон цохион болж байгаагүй. Одоо миний биед өвдөж зовиурлах зүйл байхгүй. Анхаа ахаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учраа ололцож, уучлалт гуйсан, эвлэрсэн . Дахиж цаашид ийм асуудал гаргахгүй” гэж мэдүүлсэн байна.
Харин С.Анхбаярын ээж К мэдүүлэхдээ “Миний том хүү Анхаа гаднаас орж ирээд түлээний хайрцагнаас гал түлэхээр бэлдсэн байсан жижиглэсэн мод авсан. Бага хүү Т нь ширээн дээр комьпютерээр интернэт орж байсан. Тэгтэл Анхаа Т-д хандаж “Эгч чинь нялх хүүхэдтэй хэцүү байхад мод хагалаад өгчихгүй юу, би завгүй байна” гэхэд Т “Өөрөө хагалаад авахгүй юу” гэж хэлсэн. Тэгтэл Анхаа “Юу гэнэ эээ чи” гэхэд Т “Зүгээр байгаарай” гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тухайн үед гал тогооны хэсэгт сандал дээр сууж байсан. Аанхаа дүү Т-гаа айлгах гээд заазуур аваад дээш, доош, ташуу хөдөлгөж байсан. Тэр үед Т нь Анхааг барьж аваад доороо оруулаад дарсан. Энэ үед Т-гийн гарнаас цус гарахаар нь “Юу болов” гээд салцгаасан. Тухайн үед би салгах гэж оролдсон боловч чадаагүй. Т нь төрсөн ах Анхаагаас уучлалт гуйсан. Тухайн үед манай хүргэн Ц, манай төрсөн охин П нар гаднаас орж ирсэн. Би Анхбаярыг хаанаас заазуур авсныг хараагүй. Анхаа нь урьд өмнө нь өөрийн төрсөн дүү Т-г зодож байгаагүй. Хүү Т-ийн гар болон цээжний хэсэгт зүсэгдсэн байсан” гэж мэдүүлжээ.
Гэрч буюу С.Анхбаярын хүргэн ах Д.Ц мэдүүлэхдээ “Би Хадам ээж К-гийн гэрт ороход Т, Анхааа нар нэгнээсээ уучлалт гуйж байсан. Т-гийн гарнаас цус гарч байхаар нь би болсон үйл явдлын талаар асуухгүйгээр Т, хадам ээж К нарын хамтаар эмнэлэг рүү явсан. Намайг ороход Анхаагийн эхнэр Г нь түүнийг аваад гарсан. Намайг хадам ээжийн гэрт ороход Т нүцгэн байсан. Би түүний гарын хэсгээс цус гарч байсныг анзаарч харсан бөгөөд бусад зүйлийг нь сайн анзаарч хараагүй” гэжээ.
Харин С.Анхбаярын дүүд тусламж үзүүлсэн сувилагч мэдүүлэхдээ “Тэр өдөр 18:00 цагийн орчим гаднаас нэг эмэгтэй 18 настай хүүгээ дагуулж ирээд үзүүлсэн. Үзлэг хийхэд хүүхдийн баруун гарт нь зүсэгдсэн, сарвууны хэсэг, зүүн гарын шуу хэсэгт хоёр удаа зүсэгдсэн байсан. Тэгээд 103-д ээлжтэй байсан эмч Н оёдол тавьсан. Тэр хүүхдийн ээж нь гэх эмэгтэй “Цагдаад мэдэгдэж хэрэггүй” гэж хэлж байсан. Хүүхэд эхлээд “Санамсаргүй ийм зүйл болсон” гэж хэлж байснаа дараа нь “Хүн ийм болгосон” гэж хэлсэн. Тэгэхээр нь эмч Н “Цагдаад мэдэгд” гэж хэлэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэж мэдүүлжээ.
С.Анхбаяр мэдүүлэхдээ “Миний бие дүү Т-гийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Манайх зургаан сартай нялх хүүхэдтэй. Тухайн өдөр гэртээ ирэхэд манай гэр хүйтэн байсан болохоор дүүгээ “Мод хагалаад гал түлчихгүй яасан юм” гээд ууралсандаа ийм хэрэг хийсэн. Өөрийгөө өмгөөлж хэлэх тайлбар байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө зан байдал, харилцаанд анхаарах ёстой гэдгийг ойлголоо. Би илүү хүнд хэрэгт холбогдож болох байлаа. Тиймээс дахин хэзээ ч ийм зан байдал гаргахгүй” гэжээ.
| УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ |
|
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ВИСЛАВА ШИМБОРСКАГИЙН ШҮЛГҮҮД
2026-05-21 15:00:48
Элчин сайд Н.Оюундарь, В. Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-05-21 14:37:07
Д.БАТЛУТ: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо
2026-05-21 13:23:11
“УЛААНБААТАР МАРАФОН-2026”-д 43 орны 46 мянган гүйгч оролцоно
2026-05-21 13:19:24
ЯРУУ НАЙРАГЧ Ц.ГОНЧИГИЙН “ХАРЗ” ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-05-21 12:19:04
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-21 08:35:10
М.Мөнхсувд холимог тулааны Ази тивийн аварга боллоо
2026-05-21 07:52:23
Тэтгэврийн асуудлаар Унгарт буй Монгол Улсын иргэдэд мэдээлэл өглөө
2026-05-21 07:45:24
Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
2026-05-21 07:20:00
Н.Нандин-Эрдэнэ “NCAAW”-гийн 1-р дивизонд тоглоно
2026-05-21 07:10:00
"БОДЬ ГРУПП"-ЫН ОФФТЕЙК ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАХ УУ
2026-05-21 07:00:00
2026-05-21 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-05-21 07:00:00
Б.ЦЭЛМЭГ: Саруулгэрэл эгчийн хөдөлмөрч, дайчин чанар, уртай тоглолтоос үлгэр дуурайлал авдаг
2026-05-21 07:00:00
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-05-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |