Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд бид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ тамлаж, хөнөөсөн эрэгтэйн хавтаст хэргийг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны нэгдүгээр сард Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын ийн -0 тоотод оршин суух өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас хамтран амьдрагч Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалжээ. Онц харгис үйлдлийн улмаас хохирогч Т-ийн гавлын яс цөмөрч, нас баржээ.
Шүүгдэгч мэдүүлэхдээ “Талийгаач тэр өдөр архи уусан байсан. Орой гадагшаа гарсан хойгуур нь унтаж байхад гэртээ орж ирээд намайг татаж босгоод толгой руу модоор цохиод авсан. Тэгээд босож ирээд цохиулсандаа уур хүрээд алхаар цохисон. Намайг өөрийг нь алхаар цохичихлоо гээд хоолны шүүгээн дотроос хутга гаргаж ирсэн. Над руу дайрах гэж байхаар нь булааж аваад зөрүүлээд хутгалчихсан юм. Би тухайн үед мэдрэлийн ядаргаанд орчихсон байсан. Нэг сарын үед ядаргаанд ороод шоконд орчихсон байсан юм. Өмнө нь би хутга шөвөг барьж дайрч байгаагүй. Согтуугаараа л эгч нартайгаа ярьдаг байсан. Намайг унтах гэж байхад дэлгүүр рүү архинд яв, зээлээд ир гээд модоор цохисон. Би архинаас гараад хоёулаа сайхан амьдаръя гэж хэлж байсан. Архи уухаараа л намайг зодчихлоо гэж ах, дүү нартаа хэлдэг байсан. Намайг архи авч ир гэж хоргоогоод байдаг учир алгадаад авдаг байсан. Миний хэлж байгаа үгийг огт тоодоггүй байсан. Би тухайн үеийн үйл баримтыг сайн санахгүй байгаа. Дөрвөн хоног нойргүй яваад сэтгэл санаа тайван биш нэг л сонин байгаад байсан юм. Өдрөөс хойш түлээ хагалж байхад архи уугаад яваад байсан. Би эхнэртээ нэг их юм хэлдэггүй байсан” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ “Манай дүү нь 1974 онд Өвөрхангай аймгийн ******* суманд айлын зургаа дахь хүүхэд болж мэндэлсэн. 2012 онд анх *******той танилцаж тусдаа амьдрахаар болсон. Гэрлэлтийн баталгаагүй, дундаасаа хүүхэд байхгүй. Сүүлд над руу утсаар яриад, “Зодоод хэцүү байна, ална гээд хутга, шөвөг дандаа барьдаг” гэж хэлсэн. 2024 оны нэгдүгээр сарын 18-нд утсаар ярихад “Би тэтгэврийн зээл аваад Улаанбаатар хот руу явна” гэж хэлсэн. Тухайн үед би фейсбүүкээр видео калл /дүрсээ харж/ хийж ярьсан чинь баруун нүд нь хөхөрчихсөн, дух нь хавдсан байсан. Нөхөр маань намайг гутлаар цохисон гэж хэлсэн. Гомдолтой байна” гэж мэдүүлсэн байна.
Гэрч *******ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “******* манай нагацынд уначихсан байсан. Манай нагац надад “Дүү чинь шөнөжингөө ойчлоо. Ухаан санаа нь орж гараад байна” гэхээр нь аваад гэрт нь авч очсон. Тэгээд хоёр өдөр харж хоносон. Өмнөх өдөртэйгөө нийлээд нийт шөнө нойргүй хоночихлоо гээд эмнэлэгт очиж тариа хийлгэсэн. Тэгээд тэр орой унтах байх гэсэн чинь бас унтаагүй. Маргааш нь гэрт нь очиход түгжээтэй байсан. Тэгээд гэр рүүгээ явж байхад ******* манайх руу явж байсан. Тэгээд гэр рүүгээ авч ороод хаагуур явав. Эхнэр чинь хаана байгаа юм гэхэд гэртээ байгаа гэж байсан. Худлаа яриад бай. Би сая танайд очсон гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход орон дээр хутгалуулсан байсаан” гэжээ.
Шинжээч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн захирамжаар эмч хамтарч дүгнэлтийг гаргасан байгаа. ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй. Харин мэдрэлийн талаас хэсэгчилсэн цөөн уналт таталтын хам шинжтэй. 2 дугаарт ******* нь цаашид өөрт болон бусдад аюул учруулах нь багатай. Хэрэг хариуцах болон үнэн зөв дүгнэлт өгөх чадвартай байна. *******той эмнэл зүйн ярилцлага хийж, амьдралын түүх, сэтгэцийн байдал, дэлгэрэнгүй үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн хавтаст хэргийн материалаас хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг уншиж судалсан. Мэдрэлийн талаарх баримт зэргийг харгалзан дүгнэлтийг гаргасан. Тухайн үед сэтгэц ямар байсныг дүгнэж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа *******ыг тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ямар байсан, ямар өөрчлөлт гарсан зэргийг судалсан. Тухайн үед ******* нь өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан учир хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Эмнэлгийн талаас уналт таталт гэдэг оноштой юм билээ. Уналт таталтаар илэрдэг мэдрэлийн гаралтай өвчин байгаа” юм гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн: Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын -0 тоот газар байна. Орон дээр шоо хэлбэртэй цэнхэр өнгийн даавуугаар бүтээсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. Цогцос нь биеийн бүх хэсэгт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойш харсан хөл хэсэг нь баруун урд зүг рүү харсан байдалтай байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-8-р тал/,
Цогцост үзлэг хийсэн: Толгойн дагзны баруун хэсэгт 1х8 см зах ирмэг тэгш бус хуйх язарсан ил шархтай, духны дээд дунд хэсэгт .x2 см хүрэн ягаан өнгийн язарсан шархтай, хэвлийн баруун доод хэсэгт 4.х0.7 см зах ирмэг тэгш ил шархтай, шарханд 1 ширхэг оёдол тавьсан байна. Ар нуруу баруун далны доод хэсэгт 4, дугаар хавирганы харалдаа .x1 см зах ирмэг тэгш ил шархтай гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-10-р тал/,
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 21 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
| ЭХНЭРЭЭ ОЛОН ЦАГ ТАМЛАЖ, АЛХААР ЦОХИЖ, ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН ЭРЭГТЭЙД 17 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |