Хохирогч Х нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “2017 оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим харуулын ээлжийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд байлдагч М нь суугаа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг хоёр давхрын орон дээр унтаж байхад М намайг сэрээж “Харуулын цэг рүү гар” гэж хэлсэн. Би хариу үйлдэл үзүүлж, “За бослоо” гэж хэлсэн юм. Би нойрондоо дийлдээд буцаад унтаад өгтөл М намайг дахин сэрээж, миний баруун нүд рүү гараараа гал бутартал цохисон. Тухайн үед би юм харахгүй, өвдөөд сэрсэн. Тэгээд харуулын цэг рүү үүрэг гүйцэтгэхээр гарсан. Нүдний эмч миний нүдийг үзээд “Баруун нүд чинь -7.25-тай, 80 хувийн харах чадвараа алдсан байна, яаралтай арга хэмжээ ав” гэж хэлсэн гэжээ.
Харин хэргийн талаар гэрч Э мэдүүлэхдээ “2017 оны гуравдугаар сарын 28-нд ажилдаа 07:55 цагт ирээд харуулын байранд орсон. Харуулын дарга ахлах ахлагч У надад урд шөнө болсон үйл явцын талаар илтгэсэн. Тэр үедээ “Шөнө манай хоёр байлдагч хоорондоо муудалцаад нэгнийхээ нүдийг цохичихсон” гэсэн. Тэгэхээр нь “Юу болсон юм бэ” гэхэд суугаа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан байлдагч “Харуулын амраа ээлжийг сэрээх команд өгөхөд амраа ээлжийн гурван байлдагчийн хоёр нь сэрээд командаар боссон. Гэтэл байлдагч Х командыг биелүүлэхгүй, нөмөрч байсан скачераа толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байсан” гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 000 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Х-н биед баруун нүдний хүүхэн харааны томрол, салстын цус харвалт, шар толбоны хаван, шилэнцэрийн бүдэгшил, баруун нүдний хараа бууралт 0.1 гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 25 хувь алдагдуулна” хэмээн гарсан байна.
Яллагдагч М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “Би 2016 оны тавдугаар сарын 4-нд Дундговь аймгаас Улаанбаатар хотод байх барилгын цэргийн дугаар ангид хугацаат цэргийн алба хаахаар ирсэн. Хэрэг гарах үед харуулын дарга ахлах ахлагч У, мөн манай салааны байлдагч Х нарын хамтаар харуулд гарч байсан. Байлдагч Х-г бос гэхэд уурлаж, “Ямар ядаргаатай юм бэ” гээд босоогүй. Тэгэхээр нь нөмөрч байсан скачерийг нь сөхөж “Цэг рүү гарах цаг болчихлоо” гэж хэллээ. Гэтэл Х “Ядаргаатай юм бэ” гэж уурлан, баруун гараараа миний зүүн нүдэн тус газар цохисон. Би буцааж хариу үйлдэл хийн, Х-ийн баруун нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Х энэ үед уурлаад, чамайг “Ална даа” гэж заналхийлээд харуулын цэг рүү гарсан. Тухайн үед манаа халагч дэд түрүүч Э-гийн үүрэг болгосны дагуу би амраа харуулыг сэрээх ёстой байсан” хэмээн мэдүүлжээ.
1. Шүүгдэгч М-г бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2, гурав дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, түүнд холбогдох тухайн гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч Зэвсэгт хүчний харьяа цэргийн …. дугаар ангиас 1.918.400 төгрөгийг гурван сарын хугацаанд гаргуулан хохирогч Х-д олгосугай” хэмээн гарчээ.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Харааны чадвараа 80 хувь алдсан байлдагчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ |
|
Арьс арчилгааны “Dr.Acne zero” аппаратыг шинээр нэвтрүүлсэн гоо сайхны салонуудтай ТАНИЛЦ
2026-01-09 11:55:40
Г.БОЛОР: Нагац эгч минь "Тунгалаг тамир" киноны Буян чавганцын дүрээр ард түмэндээ мөнхөрсөн
2026-01-09 08:38:03
Э.Халиунболд “Дакар Ралли-2026”-гийн “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ
2026-01-09 08:31:52
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-01-09 08:00:00
ТҮҮНИЙГ СОНСОХ ТУСАМ
2026-01-09 07:42:05
ЗАЛУУХАН ХИЛЧДЭЭР МАНУУЛСАН ЗҮҮН ХИЛ ДЭЭРЭЭС...
2026-01-09 07:17:19
Сонгомол барилдааны 2026 оны улсын аварга өндөрлөв
2026-01-09 07:05:00
Б.Баяраа: 2016 онд Монголд ирэх олимпын медалийн төлөө тэр үеийн МЧБХ-ны удирдлагууд тэмцээгүй
2026-01-09 07:00:00
ТҮРИЙВЧНИЙХЭЭ ЗУЗААНААР ТҮШЭЭДИЙГ ТЭРГҮҮЛДЭГ, ТЕНДЕРЭЭР ТОМОРСОН Б.ТҮВШИН
2026-01-09 07:00:00
Ж.НАМУУН: ХОРТ ХАВДАРТАЙ НҮҮР ТУЛСНЫХАА ДАРАА “SAMSUNG”, “APPLE”, “TOYOTA” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГААНД ТОГЛОДОГ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛСОН
2026-01-09 07:00:00
ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өвлийн олимпын баг тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-08 14:43:37
Мөсөн авиралтын тамирчид дэлхийн цомын цуврал тэмцээнийг зорив
2026-01-08 11:44:41
Чөлөөт бөх, сонгомол барилдааны улсын аварга эхэллээ
2026-01-08 10:31:49
Холимог тулаанчид "Лужоу 2026" Азийн аваргыг зорилоо
2026-01-08 10:25:04
Х.НЭРГҮЙ: Багийн гишүүд бие биеэ ойлгож байж л амжилт гаргана
2026-01-08 07:00:00
СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
2026-01-08 07:00:00
ААВ, АВГА АХ ХОЁРЫНХОО МӨНХИЙН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЭСЭН М.САРНАЙ
2026-01-08 07:00:00
Ү.УНДРАЛ: “FAVWAY” ХАМТДАА БАЙСАН ЦАГТ Л ШИДЭТ ГАЛ АСДАГ ЮМ ШИГ САНАГДДАГ
2026-01-08 07:00:00
“ХОРИХ АНГИЙНХАН ТУРААЛААР НАС БАРСАН ТАЛИЙГААЧИЙГ ХӨНЖИЛД НЬ БООГООД АВААД ГАРДАГ БАЙСАН”
2026-01-08 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2026-01-08 07:00:00
ИХ ТАЙГЫН ЭЗЭН
2026-01-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |