ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт “Хавтаст хэрэг” булангийнхаа энэ удаагийн дугаарт эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим аюулгүй орчныг бүрдүүлэхэд гар бие оролцож, хяналт тавих хэрэгтэйг анхааруулах үүднээс дараах хэргийн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Шүүгдэгч Б нь 29 настай, дээд боловсролтой, эрэгтэй, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр өөрийн ашигладаг ........гэх нэртэй фэйсбүүк хаягаас 13 настай охин Г-ийн фэйбүүк хаяг руу зүй бус, садар самуун үг хэллэг ашиглан бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч охин Г мэдүүлэхдээ: “...Би гэртээ ганцаараа хичээлээ хийж байсан юм. Над руу өглөө хэд хэдэн хүн “Hi” гэсэн чат бичсэн байсан. Тэгээд би нэг хүнтэй нь “Танилцаад үзье” гэж бодоод зөрүүлээд “Hi” гээд бичтэл надаас “+18 асуулт асууж болох уу” гэхээр нь би “Тэг тэг” гэж хэллээ. Гэтэл “Чи хийж үзсэн үү” гэж асуухаар нь би тоглоомоор “Тийм” гэж хариулсан. Тухайн чат бичсэн хүнээс “Чи хэдэн настай юм” гэж асуутал “19 настай” гэж хэлэхээр нь “Надаас ах юм байна” гэж хэлээд фейсбүүкээсээ хассан.
Миний утас гацаад байхаар нь “Блок хийснээс болоод байгаа юм байна” гэж бодоод буцаагаад блокоо гаргачихсан. Гэтэл нөгөө хүн “Чи блок хийгээд маяглаад байгаарай. Бичсэн чатыг чинь групп дээр тавина шүү” гэж хэлсэн. Бас намайг “Бичсэн чатаа устга” гэхээр нь чатаа устгачихсан юм. Маргааш нь дахиад чат бичсэн байхаар нь би хариу бичтэл “Намайг охин олж өг” гэсэн. Би “Надад найз байхгүй” гэж хэлсэн. Намайг “Хагас нүцгэн зургаа явуул, эсвэл өөрийгөө өг. 10 минут л уулзчих, тэгэхгүй бол би чиний бичсэн чатыг групп дээр тавина шүү” гэж хэлсэн. Тэгээд би айгаад ээж, аавдаа хэлсэн” гэжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А мэдүүлэхдээ: “....охин Г-с дуудлага ирсэн байхаар нь охинтойгоо фэйсбүүк чатаар залгаж ярьтал уйлаад “Намайг хүн дарамтлаад байна” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явах замдаа охиныхоо фэйсбүүк рүү орж байгаад тэр дарамтлаад байгаа хүний чатыг унштал манай охиныг айлган сүрдүүлсэн, бэлгийн харьцаанд орох тухай чатууд бичсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би охиныхоо фэйсбүүкийг өөрийн утсан дээр оруулчихсан байдаг тул завтай үедээ байнга шалгаж үздэг” гэжээ.
.png)
Шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “...Би “*********” гэх нэртэй фэйсбүүк ашиглаж байгаа. Би уг хаягаар өөрийн чөлөөт цаг болон ажлын бус цагаар, эсвэл гэртээ ганцаараа байхдаа ордог байсан. Энэ миний нууц фэйсбүүк хаяг байгаа юм. Би энэ хаягаараа дамжуулан “САНХҮҮ АВНА” гэх групп рүү нэвтэрч нийтэлсэн постыг уншиж, группт байгаа эмэгтэйчүүдтэй танилцаж, “Уулзах уу, санхүү авах уу, сайн уу” гэх мэтээр чат бичиж, өөрийгөө зугаацуулдаг байлаа. Энэ фэйсбүүк хаягаа ашиглаж явсаар санаандгүй байдлаар “*********” гэх фэйсбүүк хаягны чат руу "hi” гэж бичихэд над руу зөрүүлээд “hi” гэж хариу бичсэн. Тэгэхээр нь “Хэдэн настайдаа үзсэн бэ” гэж асуухад “10 настай байхдаа үзсэн” гэсэн. Би “Хоёулаа дотно харьцаатай байж болох уу” гэхэд “Ок” гэсэн. Мөн уулзаж байж болох уу гэхэд бас л “Ок” гэж хариулсан. Би тухайн охин руу садар самуун утгатай олон чат бичсэн нь үнэн. Бас тэр охиноос “Надтай уулз, уулзах уу” гэж чат бичихэд тэр охин надад татгалзсан хариу өгч байсан. Тэгээд намайг блок хийхээр нь би дахиж чат бичээгүй. Маргааш нь блокоо гаргахаар нь “Дахиад блок хийх юм бол өмнө нь чаталж байсан чатуудаа фэйсбүүк группт тавина шүү” гэхэд тэр охин надаас “Битгий тавиарай, гуйж байна” гэхээр нь “Чи надтай уулз, эсвэл өөр охин олж өг” гэхэд “Өөр охин олж өгвөл надаас салах юм уу” гэж байсан. Би тэр охины хаяг руу чат бичихгүй хэсэг хугацаанд байж байтал над руу “Нөгөө чатаа устгасан уу” гэж бичихээр нь “Надтай уулзах юм бол чамтай дахиж уулзахгүй” гэж хэлэхэд намайг байрныхаа гадаа дуудахаар нь яваад очтол ирээгүй байсан. “Явлаа шүү” гэхэд “Би очиж байна” гэж биччихээд “Айгаад байна” гэсэн. Төд удалгүй хоёр цагдаа ирээд намайг бариад авсан” гэж мэдүүлжээ.
Дээрх хэргийг шүүхээс “Шүүгдэгч Б нь 18 насанд хүрээгүй хүн буюу 13 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгож байгаа үйлдэл нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, эрх, ашиг сонирхол, нийгмийн ёс суртахуунд харш, зүй бус нийгмийн гаж үзэгдэл байна” гэж дүгнэж, “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гурван сая төгрөгөөр торгох ял ногдуулсан байна.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо
| ХАВТАСТ ХЭРЭГ: 13 настай охиныг фэйсбүүкээр дарамталж, бэлгийн харьцаанд уруу татсан залууг баривчилж, торгожээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |