Нэр дэвшигч Т.Пүрэвхатан газрын наймааны хоёр ч хэрэгт холбогдсон хар түүхтэй нэгэн. Нэгдүгээрт, Т.Пүрэвхатангийн хуучин дарга нар буюу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 60 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон. Ноцтой нь, Н.Батсүх нь Т.Пүрэвхатангаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан байдаг. Тэгвэл энэ хэргийн хавтаст хэргийг баримтаар хүргэж байна.
Шүүгдэгч Н.Батсүх нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуйратын ам гэх газарт Газрын тухайн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны долдугаар сарын 9-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Мэдүүлэг:
Гэрч М.Монхор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “С.Чулуунцэцэг гэх эмэгтэй 650.000 юанийг Хятад Улс дахь манай төлөөлөгчид өгөөд мөнгийг нь манай компанийн касснаас гаргуулж авсан, манай компаниас 650.000 юанийг гаргуулж авахдаа 590.000 юанийг 303 төгрөгөөр бодож нийт 178.770.000 төгрөгийг бэлнээр 60.000 юанийг бэлнээр авсан, Хятад Улсад манай компаний төлөөлөгч Далай гэдэг хятад иргэн хүн ажилладаг бөгөөд тэр хүнд 650.000 юанийг Хятад Улсын иргэнээс авч ирж өгсөн гэсэн. Далай гэдэг хүнтэй манай компани хамтран ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 239/,
Гэрч П.Энхмандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2014 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс Баянзүрх дүүргий Өмч, харилцааны албанд жолоочоор ажиллаж байгаа. Н.Батсүх дарга 13 дугаар хороолол орно гээд явсан, дарга замдаа хүнээс мөнгө авах ёстой юм гээд уулзахаар болоод буусан, ямар хүнтэй уулзсан талаар мэдэхгүй. Тэгээд удаагүй 10 минутын дараа Home Plaza гэсэн бичигтэй цагаан тортой зүйл барьж орж ирээд хойд талын шалан дээр тавиад өөрөө урд орж ирж суусан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 240/,
Гэрч Э.Соёл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай ээж Чулуунцэцэг утсаар яриад мөнгө аваад хүнд өгөх хэрэгтэй байна. “Хаан” сүйх валют арилжааны цэг дээр намайг хүрээд ир гэсэн. Тэндээс 60.000 юань, 178.000.000 төгрөг аваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Голомт банкны урд талд 00-40 дугаартай цагаан өнгийн автомашины ар талын суудал дээр шардуу царайтай эмэгтэйд 155.000.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 248/,
Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны долдугаар сарын 08-ны өдрийн 60 иргэдийн өргөдөл гомдол ямар ч бүртгэлд бүртгэгдээгүй байсан, мөн цахим бүртгэлд ороогүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5/,
Гэрч Д.Пүрэвдаваа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Газрын албаны дарга Н.Батсүх захирамжийн төслийг зуруулахаар орж ирсэн, тэгээд захирамжийн төсөл нь хянагдаагүй байсан учраас нөхөж зуруулаарай гэж хэлээд гарын үсэг зурж өгсөн. Тайлбар юу гэж тавигдсан гэхээр баярын өмнө холбогдох хүмүүс нь байхгүй, ажлын ачаалалтай байсан учраас хянагдаагүй гэж байсан. Би одоо болтол жинхэнэ захирамж дээр гарын үсэг зураагүй байгаа, миний хувьд эрх зүйн талаас нь хяналт тавих боломжтой болохоос өөр ямар нэгэн байдлаар хяналт тавих боломжгүй. Давхцалын асуудал Нийслэлийн Өмчийн харилцааны албанаас хяналт тавих ёстой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-8/,
Гэрч Д.Төмөрхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Надад үзүүлсэн 60 иргэний өргөдөл нь манай албаны бичиг хэргээр дамжаагүй байна, хэрэв бүртгэлт орсон бол бүртгэл хяналтын карт байх ёстой...” гэх мэдүүлэг /2хх-ийн 9/,
Гэрч Н.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Газар эзэмших гэрчилгээ авсан 60 иргэнийг шүүж үзэхэд нэг ч хүн газрын төлбөр төлөөгүй байсан, хэрэв төлсөн бол Нийслэлийн төсөвт ордог юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10/,
Гэрч Б.Оюумаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны долдугаар сарын 08-ны 19:00 цагийн үед Өмч харилцааны албаны дарга Н.Батсүх, ахлах мэргэжилтэн Батзоригийн хамт Пүрэвдаваагийн өрөөнд орж уулзаад төслөө зуруулаад гарсан. Бичиг хэргийн ажилтан тараад явсан байсан, тэгэхээр албан бланкан дээр захирамж гараагүй, төсөл нь батлагдсан учир захирамжийн дугаарыг нь хадгалж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 11/,
Гэрч Л.Гантөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг орой ажил тараад гэртээ байж байхад 19:00 цагийн үед Батзориг утсаар яриад дарга дуудаж байна гэсэн. Тэгээд ажилдаа дээр очиход Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд олгосон газрын макро хийлгэх гээд дуудсан байсан. Би 20 гаруй иргэний газар эзэмших эрхийн макро зургийг компьютерт хийгээд хэвлэж гаргасан, хэвлэж гаргасан макро зургаа дадлагын хүүхдэд өгөөд явсан, намайг очиход захирамж нь гарсан гэж байсан......” гэх мэдүүлэг /2хх-ийн 13-14/,
Гэрч Г.Санчирмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны долдугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа Батсүх дарга хэдэн макро буюу нэгж талбарын байршлын кадастрын зураг хийгээд өг гэсэн. Нийт 60 айлын кадастрын зураг байсан бөгөөд Батзориг, Гантөгс нарын хамтаар 20, 20-иор нь авч би Батчимэг, Отгонзаяа нарын комьютер дээр хийгээд дадлага хийж байсан Лхагважавт өгчихөөд явсан. Захирамж гарсан гэж ойлгож байсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 16/,
Гэрч Г.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны долдугаар сарын 08-ны орой ажил тарсны дараа иргэдээс ирсэн материалыг архивлаж байхад Батсүх дарга мэдээллийн санд яаралтай зураг оруул гэсэн үүрэг өгсөн. Би Г.Одонтунгалагийн компьютер дээр 60 айлын зургийг оруулсан, мэдээллийн санд 21 цагаас 09-ний өдрийн 00:10 цаг орчимд дууссан зургийг хэвлээд Батсүх даргад өгсөн чинь Одонтунгалагийн өмнөөс гарын үсэг зурчих гэхээр нь төлөөлөөд гарсан гарын үсэг зурсан, газрын давхцал гараагүй ....” гэх мэдүүлэг /2хх-ийн 17/,
Гэрч Б.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Батсүх дарга газар зохион байгуулагч Батчимэгт 60 нэр өгчихсөн байгаа тэрийг нэмж оруул гэсэн. 60 иргэний газар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурайтын аманд байрлах газарт бичигдсэн байсан. Захирамжийн төслийг Батсүх дарга өөрөө Засаг дарга руу авч орж зуруулж гарч ирсэн. Би дараа нь эрх зүйн мэргэжилтэн Энхзаяагаас дугаар авсан. Би Гантөгсийг гэрээс нь дуудаж ирүүлээд 20, 20-иор авч гэрчилгээ бичиж Батсүх даргад өгөхөд өрөө рүүгээ авч ороод удалгүй явсан. 60 ширхэг гэрчилгээний үнэ 1.200.000 төгрөг өгөөгүй уг нь гэрчилгээний үнэ 20.000 төгрөгийг иргэд банкинд тушаагаад баримтыг нь газар зохион байгуулагчид өгч гэрчилгээгээ явдаг юм. Захирамж заавал гарч байж гэрчилгээ олгодог Батсүх дарга үүрэг өгчихсөн учир гэрчилгээ бичсэн. Т.Пүрэвхатан тэр өдөр над руу олон удаа залгасан, залгах болгондоо Батсүх дарга ирсэн үү, байна уу гээд асуугаад байсан, мөн танай Засаг дарга байгаа юмуу газар эзэмших захирамж хэзээ гарах вэ гээд асуугаад байсан. Гэрчилгээ бичиж байхдаа 60 иргэний газрыг Т.Пүрэвхатан хөөцөлдөж байгаа юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 19-21/,
Гэрч М.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би газар авах гэж өргөдөл өгч байгаагүй. Харин манай нөхөр Мөнхдаваа, ажлын газрын ах Батбаяр нар нийлж хаус барьдаг юм уу гэж ярьж байсан. Булган манай компаний орчуулагч....” гэх мэдүүлэг /2хх-ийн 36/,
Гэрч А.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүрэгт миний нэр дээр гэрчилгээ гарсныг сая мэдлээ. Миний гарын үсэг болон бичиг биш байна. Манай компаний захирал хэзээ билээ миний иргэний үнэмлэхийг авч байсан газрын холбогдолтой юм ярьж байсан. Би сайн ойлгоогүй. Гэрчилгээ гарсныг сая мэдлээ. Миний өргөдөл, гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 37/,
Гэрч А.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Их цуурайтын аманд газар авах гэж өргөдөл бичиж байгаагүй миний бичгийн хэв, гарын үсэг биш байна....” гэх мэдүүлэг /2хх-ийн 41/,
Яллагдагч С.Чулуунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Т.Пүрэвхатан “Та газартай юу” гэж асуугаад газаргүй гэхэд газар авч өгье гэсэн. Тэгээд надаас миний болон манай хоёр хүүгийн, төрсөн дүү Оюунцэцэг, Оюунбат, Нарандарь, Наранчимэг, төрсөн эгчийн хүү Буяндэлгэр найз Цацралт нарын иргэний үнэмлэхний хуулбарыг авсан. Т.Пүрэвхатан манайх циркийн тэнд машин зардаг наадмаас өмнө хэдэн машин аваад буцаагаад зарчих хэрэгтэй байна гээд 155.000.000 төгрөг зээлсэн Н.Батсүхийг танихгүй...” гэх мэдүүлэг /4хх-ийн 47-48/,
Яллагдагч Н.Батсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн газрууд нь газар олгох талаар хууль, журмын дагуу л олгогдсон. Сүүлийн 50.000.000 төгрөг авсан гэх үйлдэл нь С.Чулуунцэцэгээс 50.000.000 төгрөгийг зээлж авахаар тохирч түүнээс мөнгө авсан бөгөөд энэ нь газартай холбоогүй, би мөнгө авахдаа Т.Пүрэвхатанаар дамжуулан өгч байгаа гэж мэдээгүй, урьдчилан хэлээгүй...” гэх мэдүүлэг /3хх-ийн 162/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...30-48 УБҮ улсын дугаартай хар өнгийн Land cruiser prado маркийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашин байх ба тус тээврийн хэрэгсэлд нийтдээ 50.000.000 төгрөг байсныг түр хураан авахаар тогтов...” гэх, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 8-13/,
Харин шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгч БНХАУ-ын иргэн Lin Huelong /Лин Суй Лин/-ын ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их цуйратын ам гэх газарт Газрын тухайн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “... энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж,с байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэснийг зөрчин газар олгож өгөхөөр урьдчилан амлаж, тухайн газарт нэр бүхий 60 иргэний нэр дээр Дүүргийн засаг даргын газар эзэмших захирамжийн төсөл гаргуулан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, С.Чулуунцэцэг, Т.Пүрэвхатан нараар дамжуулан 2016 оны долдугаар сарын 9-ний өдөр 50.000.000 /тавин сая/ төгрөгийн хээл хахууль авсан болох нь тогтоогджээ.
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 2 /хоёр/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Ч.А-д 2 /хоёр/ жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Ч.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
НЭР ДЭВШИГЧ Т.ПҮРЭВХАТАНГИЙН ХАХУУЛЬ АВЧ, ХЯТАДУУДАД 60 АЙЛЫН ГАЗАР ЗУУЧИЛЖ, ЗАРСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГТЭЙ ТАНИЛЦ |
|
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |