• Өнөөдөр 2024-05-07

“Элизабет” хотхонд гарсан ХЭРЭГ: Нөхрийнхөө дарамт, хүчирхийллийг тэвчээгүй бүсгүй 15 давхраас үсэрч, дөрвөн хүүхэд нь өнчирч үлджээ

2024-01-13,   24455

     Цар тахлын үед буюу 2021 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Элизабет” хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Тухайн үед манай сайтын сурвалжлах баг тус хэргийн талаар эх сурвалжуудаас мэдээлэл авч, нөхөр нь эхнэрийгээ үхэлд хүргэх хүртэл нь дарамталдаг байсныг бичиж байсан билээ. Мөн цагдаагийн газраас түүний хэрэгт нөхөр Б-г нь сэжиглэж, холбогдуулан шалгаж, талийгаач А.С-ийг удаа дараагийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа хорлохоос өөр аргагүй байдалд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг олон нийтэд мэдээлж байсан юм. Бид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хэргийн хавтас хэргийг хүргэж байна.  

Холбогдсон хэргийн талаар

      Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох А.Саранг байнга хүчирхийлж, айлган сүрдүүлсний улмаас А.Саран нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 220 дугаар байрны дээврээс үсэрч амиа хорлох гарцаагүй байдалд хүргэсэн гэмт хэрэгт холбогджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н: “Би амь хохирогч А.Сарангийн төрсөн дүү. Шүүгдэгч .... миний эгчтэй 2016 оноос эхлэн хамтран амьдарсан. Хоёр бага хүүхдийнх нь төрсөн ээж. Миний эгч С БНХАУ-д бакалаврын зэрэг, Санхүү Эдийн засгийн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалж Хаан банкинд 2004 оноос хойш таван албан тушаал дэвшиж ажилласан. Миний эгчийг жирэмсэн байхад “дэлбэртэл” нь зодсон байхтай нь би таарсан. Тэгээд цагдаа дуудаж, эгчийгээ эмнэлэгт хүргэж байсан. Б нь миний эгчид сэтгэл санааны дарамт, доромжлол, бие махбодын болон эдийн засгийн хүчирхийллийг үзүүлдэг байсан. Миний эгчид Б-ээс өөр дарамт байгаагүй. Би тэрийг баттай хэлж чадна. Батсүлд худалч, хэзээ ч хэлсэн амандаа хүрдэггүй. Бид нар амьдралыг нь дэмжих гэж маш их хичээсэн. Ээж минь байраа өгөөд амьдруулж үзсэн. Хоёр ч удаа машин авч өгсөн. Тэр ажил хийдэггүй, архи уудаг. Эгчийг минь зодож тамладаг, маш их доромжилдог. Эгч минь хүний муутай учирсан учраас өөрийгөө золиослоод үр хүүхдээ, ээжийгээ, бүх хайртай хүмүүсээ орхиод хорвоогоос явсан. Би Б-г гэмшиж байна гэж бодохгүй байна. Гэмшиж байгаа хүн ийм зүйл ярьдаггүй юм. Бид маш их шоконд орсон. Хохирол төлбөрийн хувьд бид байгаа баримтуудаа нийлүүлээд 16.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2-16 насны дөрвөн хүүхдийг сэтгэл заслын эмчилгээнд явуулсан” гэв.

     Гэрч С.О: "Талийгаач над руу фейсбүүк чатаар зураг, бичлэг явуулдаг байсан. Найзынх нь нүд ийм болсон, гараа ингэчихлээ, Б намайг зодоод одонгоо авч чадаагүй гэсэн. Өмнө нь тэр найзыг минь хоёр хүүхэд өөр өөр дээл өмсүүлж, ялгалаа гэж зодсон гэсэн. Найзыгаа Б гэх хүнтэй амьдраад ямар нэгэн байдлаар жаргаж байсныг нь би санахгүй байна. Хамт хэдхэн удаа уулзахад мессеж бичиж байгаа нь, мөн бид хэд аяга хоол идээд суухад хоёр үг солиулахгүй байнга залгадаг. Сүүлдээ гадаа ирсэн байна гэхээр тайван сууж чаддаггүй. Талийгаач гар утсаа унтраадаг болсон. Гар утас руу залгахаар холбогддоггүй. Арай хийж нэг юм холбогдохоор С яриад байна, ажил руу залгаад байна, ажлын хамт олны дунд намайг нэр хүндгүй болгож байна. Хүүхдүүдээ хүртэл зоддог. Тэр найзыг минь өдөр шөнөгүй, завсар зайгүй дарамталдаг байсан гэжээ.

      Насанд хүрээгүй гэрч С.Х: “2016 онд манай ээж Б-тэй танилцаж байсан. Б манай ээжийг маш их зоддог байсан. Ээж минь биднийг өнчин өсгөхгүй гэсэндээ бүгдийг тэвчдэг байсан. Би гурван дүүтэй. Ээж минь Б-д зодуулчхаад “Зүгээр ээ, ээж нь яах ч үгүй, миний хүүхдүүд харж болохгүй шүү” гэдэг байсан. Тэгэхэд нь би гурван дүүгээ аваад өрөөндөө ордог байсан. 2019 онд би 15 нас хүрсэн. Ялт ч үгүй миний ээжийг нүдний урд зодож байхад нь тэсээгүй. Б-г “Боль” гэхэд миний хоолойг боомилж, аяга шидэж, намайг зүсэж байсан. Б манай гэрийг бусниулж, их зүйлс хулгайлж байсан. Тэр явдлаас хойш хөөж явуулсан. Ээж рүү минь үргэлж ярьж, ажлын газарт нь очиж хүртэл дарамталдаг байсан. Манай бага эгч Б-г  цагдаа дуудаж өгсөн. Ээж би дарамт шахалтыг үнэхээр тэвчиж чадахгүй нь гэж байсан. Ажлаа тараад гарч ирэхэд нь хүртэл Б ажлынх нь гадаа хүлээж байгаад дагаж яваад, ээж машины араар нуугдаж байгаад гэртээ ирсэн гэж байсан. Тэр явдлаас хойш эмээ, ээж, эгч нар луу “Танайхыг сүйрүүлнэ, гэрийг чинь шатаана, бүх юмыг чинь шатаана” гэж дарамталж, удаа дараа сүрдүүлж байсан. Манай машиныг хулгайлж байсан. Архи ууж, агсам согтуу тавина. Тэгэхэд манай 3 дүү болон бид нарт үнэхээр хэцүү байсан. Одоо хүртэл миний дүү нарын уйлж байгаа болон ээжийн минь өрөвдөлтэйгөөр харж байгаа харц байнга харагддаг” гэсэн байна.

     Эд мөрийн баримтаар тооцсон талийгаач А.С-гийн гэрээслэл: Би 1982 оны долдугаар сарын 27-нд төрсөн. 2021 оны гуравдугаар сарын 9-нд амиа хорлох шийдвэр гаргасан. Миний дөрвөн сайхан үр болон ажил мэргэжил минь уучлаарай. Хайртай ээж минь уучлаарай. Таны минь хугарч, нугаршгүй тэмцэж бүтээсэн би нь сөхөрч уналаа. Дөрвөн хүүхдээ танд үлдээлээ. Б-ийн хоёр хүүхдийг  өөрт нь өгнө биз. Б-ийн энэ их дарамтыг үүрч дийлшгүй. Х-ын сургалтын төлбөр 1.6 сая төгрөг дутуу байна. Үрс минь уучлаарай. Ээж минь уучлаарай. Сайхан дүү нар минь уучлаарай. Намайг таньдаг бүхэн минь уучлаарай” гэжээ.

      Гэрч Т.У-ын мэдүүлэг:  "...12 давхар луу хараад явж байхад өөдөөс ирж байсан нэг ах гараараа хол зайнаас тухайн хүнийг зааж өгсөн. Би харахад 220 дугаар байрны хотхон тал руу харсан дээврийн цонхны тавцан дээр эмэгтэй хүн ганцаараа зогсож байхыг хараад бид хоёр “Хөөе болиоч ээ буцаад орооч” гэж орилсны дараа тухайн эмэгтэй шууд доошоо үсэрсэн. Тухайн өрөө болон өрөөний гадна талд хяналтын камер байхгүй” гэх.

     Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “... Саран эгчийг ажилд орсон үеэс салсан нөхөр С нь ажлын утас руу залгадаг байсан. Гар утсаа авахгүй байхаар өөрийнх нь 70075054 дугаар луу залгадаг байсан. Нэг удаа манай банкаар үйлчлүүлж байсан иргэн С эгчид гомдол гаргаж байсан бөгөөд тэр үйлчлүүлэгчийн надад хэлснээр зээлийн асуудлыг нь шийдэж өгөхгүйгээр нэг цаг нөхөртэйгөө гар утсаар маргалдсан гэж байсан. Манай ажилчид авахгүй байхаар “Ажилчид чинь утсаа авахгүй байна” гэж  Хаан банкны төв салбарт гомдол гаргаж байсан” гэжээ.  

    Гэрч Н.Ч: "Манай найзыг Б жирэмсэн байхад нь зодож, цохиод хавиргыг нь хугалаад хугацаанаасаа өмнө төрж байсан. Үүнээс хойш нуруу өвдөөд байна гэж ярьдаг болсон. Энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсээд торгуулийн ял аваад манай найз торгуулийн мөнгийг нь төлсөн гэж байсан. 2020 оны зун дотны найзуудаараа уулзахад талийгаач найз маань Б-д зодуулсны улмаас 4-5 шүдээ унагаасан. Тийм учраас юм идэхэд хүндрэлтэй байна. Найз нь хиймэл шүд хийлгэдэг юм бил үү гэж ярьж байсан. Бид нар найзуудаараа нийлээд талийгаач найзынхаа төрсөн өдрөөр монетон бөгж бэлэглэж байсан. Сүүлд уулзахад бид нарын өгсөн монетон бөгжийг яагаад зүүгээгүй талаар асуухад Б ломбардад тавиад, архи уучихсан гэж байсан. 2020 оны сүүлээр манай найз нуруу нь өвдөөд байна гээд хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Б нь ажил хийдэггүй байсан ба манай талийгаач найз тэжээдэг байсан. Найз маань бага хүүхдээ төрүүлээд гэртээ суудаг байхдаа бид нар луу залгаад 10.000, 20.000 төгрөг зээлээч  Б архи, тамхины мөнгөгүй болчихлоо гээд дарамтлаад байна гэдэг байсан” гэжээ.

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүх: “Талийгаач А.С-ийн цогцост баруун 1, 2, зүүн талын бүх хавирганы хугарал, гялтанд цус хуралт, зүүн уушгины дээд, доод дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, цус хуралт, хоёр талын цээжний гялтан хальсанд цус хуралт, цээжний хөндийн цусан хураа, үнхэлцэг хальс, зүрхний язарсан урагдал, гол судас тасрал, голтод цус хуралт,  сээрний 1, 2-р нугалмын их биеийн салсан хугарал,  нугас, холбоос тасрал, элэгний баруун, зүүн дэлбэнгийн язрал, дэлүүний язрал, бөөрний язрал, гялтан хальсанд цус хуралт, хэвлийн хөндийн цусан хураа, баруун шаант, тахилзуур, зүүн бугалга ясны далд хугарал, дагзны хуйханд цус хуралт, цээж, хүзүү, эрүү, зүүн ташаа, нуруу, хэвлий, баруун хацар, хамар, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өндрөөс унах үед, нас барсан тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн ходоодонд 200 мл орчим хоолны өтгөн агууламжтай байна. Талийгаачаас авсан дээжид спиртийн агууламж болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэнгүй” гэжээ.

    Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б-д долоон жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд эргэлзээтэй, хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн бодитой биш тул улсын яллагчийн саналаас багасгахгүйгээр ял шийтгэл оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, өндөр настай өвчтэй ээжтэй, ээжийг нь харж асрах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хөнгөн ял шийтгэл оногдуулах санал гаргажээ.

    2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Б-д шүүхээс оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг хасаж, эдлэх ялыг дөрвөн жилийн хугацаагаар тогтоожээ. Шүүгдэгч Б-ийн энэ хэрэгт 48 цаг баривчлагдсан болон 2021 оны долдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хоригдсон нийт 12 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор болжээ.

 

“Элизабет” хотхонд гарсан ХЭРЭГ: Нөхрийнхөө дарамт, хүчирхийллийг тэвчээгүй бүсгүй 15 давхраас үсэрч, дөрвөн хүүхэд нь өнчирч үлджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 80
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 22:14:29
    .: охид минь битгий хүнтэй суух гэж яараарай. ганцаараа амьдрах нь илүү жаргалтай байж мэднэ шүү. эрэгтэй хүн зовлонгийн эх үүсвэр гэдгийг ойлгоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 22:13:35
    .: ямар аймр юу уншчихваа ээ бурхан минь ийм зүйл байдагаа. энэ бүгдийг харж өссөн хүүхдүүд одоо яах вэ энэ том хүүг нь үнэхээр өрөвдөж байна. миний дүү уншиж байгаа бол сэтгэл зүйн эмчилгээндээ явж, спортоор хичээллэж өөрийгөө эдгээж дүү нараа асарч энэ хүнээс тэс өөр хайр энэрэлээр дүүрэн хүн болоосой гэж хүсч байна. дүү нараа эдгээх хүн нь чи шүү. энэ бүгдийг өдөр бүр бодож битгий өөрийгөө зовоогоосой энэ араатанг уучлаад хол л амьдраасай. энэ араатан бол цаасаар авахуулахдаа таарсан адгийн новш байна. эсвэл ядаж хөгширч үхтэл нь хорих хэрэгтэй. энийг гарч ирэхээр энэ хүүхдүүд яаж тайван амьдрах вэ, хууль цагдаагийнхан гэж эргүү малнууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 04:16:52
    Сувдаа: Ийм аймаар хэрэг хийсэн хүнд ял өгөөгүй юм биш үү Шүүгч согтуж бсан юм уу Эсвэл шүүгчийн хамаатан нь юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-16 04:16:44
    Сувдаа: Ийм аймаар хэрэг хийсэн хүнд ял өгөөгүй юм биш үү Шүүгч согтуж бсан юм уу Эсвэл шүүгчийн хамаатан нь юм уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 14:53:00
    Зочин: Ийм хулгайч, садистуудыг насаар нь хорих хэрэгтэй...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 12:34:35
    Зочин: Ингэтлээ дарамтанд амьдран гэж бх уу я ар бага яд өгсөн ба аа албан тушаал ашиглах хээль хахуул ашиггуй гэрээ гэх мэтийн ялыг чанглах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 10:28:11
    Зочин: Новш юмдаа ханилаад сайхан амьдарч чадахгүй бол зүгээр салаач хөөрхий бүсгүй үр хүүхдүүд гүн эмэгнэл илэрхийлье энэ шоронгуудаа нээлттэй хаалттай блгахаа боль шоронд ялаа эдэлж бвал торон дотроо л хоригд буудалд бгаа юм шиг даварцан ялтангууд хүний эрх нтр гж хуцахгшйшүү бүгдийг нь хатуу чанга дэглэмтэй болго наранд хүн дарамталж бсан хүмүүс нарсандаа дарамтлуулаад үх
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-15 07:01:42
    Zochin: Huniig amidaar n tamlaj ur huuhed eej ah duusiig amidiin tamd oruuldag amilsan chutgur bh gej muu zuil holuur bh boltugai mgl ohid busguichuud mine uuriiguu hamgaalj yavaarai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 13:39:06
    S: S XUSNEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 10:34:42
    Зочин: Шударга бус байна.Хүнийг алсан нь тодорхой байхад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 04:36:39
    Иль тавь: НЭС УСЫГ НЬ ИЛ ЗАРЛААД ЗУРГИЙГ НЬ ИЛ ТАВЬ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 04:34:59
    Яргачинг устга.: Алуурчид яргачидын толгойг илж байгаа шуугичдийн ур сад ийм яргачидтай таарвал яах бол? Гэр бул нь энэ яргачинг устга. Чадвал шуугчтэй нь хамтад нь устга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-14 01:35:35
    Vvh: Pisdaad yal ni hungudsun bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 23:00:26
    zochin: hogiiin muu er huniig iim bdald hurgej bgaam daa. manai huuli ch gej dee chaawaas da.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 22:44:10
    Зочин: Алуурчныг нэртэйгээр нь сувилалд хэвтүүлчихгүй дээ.хайран бүсгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 21:29:50
    wow: 4 jill uu hun alchad goy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 19:42:14
    zochin: новшийн адгууст 7 хон жилийн ял өгөөд байхдаа яадаг байнаа.Хөөрхийдөө ямар их дарамтанд байсан нь харагдаж байнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 15:56:35
    9: Хогын адгуус хүний амыг хороотол нь дарамтлана гэдэг юу гэсэн үг вэ шорондоо тарилж үхээсээ яргачин пизда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 15:55:54
    Зочин: Хүний амь 4 жилийн хорих үнэтэй байх нь ээ. Алуурчныг өрөвдөөд амиа золиосолсон эхийг өрөвдөхгүй, давхар шийтгэж байгаа нь энэ үү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 15:29:50
    Нөхөр 2хүүхэдтэй хүн бн: Зүгээр алчихсан нь хамаагүы дээр санагдтал сэтгэл зүйн дарамт үзүүлж хэмлүүлэх ямар дарамттай гэж боднооо. Дотроос чимээгүй алж байна гэмэн үг биздээ хүнийг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:44:38
    Зочин: Энэ хүчирхийлэгч бас луйварчдыг нэр ус нүүрийг нь олонд ил зарладаг баймаар юм дараа хэн нэгниыг хохирхоос өмнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:42:54
    Зочин: Балиар архичин ээжийгээ асарлаа юу харинч зовоох биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:41:52
    Zochin: Yoo yaj ingej tevchvee ene gulugiig alaad uguusei hajuu ail n ydaj duudlaga ugduggui baisiin bhdaaa ene olon uildeld n tolgoig n ileed ungurdug bjee tur nertei tumur nuurtnuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:26:50
    Сонсогч: Яахаараа монголын хууль энэ яргачидыг ингэж өөгшүүлж байдаг юм бол арай ч дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:09:32
    Зочин: 4 жил???? Яагаад ийм юм бэ??? Бүхэл бүтэн хүний аминд хүрчихсэн байхад юуг нь өршөөдөг юм бэ??? 4 жилийн дараа гарч ирээд хүүхдүүд дарамталж тамлавал яах вэ? Монголын хууль сахиулагчид шүүхчид гэж ёстой авсандаа үмхийрч байхдаа таарсан новшнууд шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 14:08:31
    Зочин: Ийм архичин, адгуус өөрийн төрсөн өвчтэй ээжийгээ асран халамжлах уу. айн. Монголын шүүгчид ээ. Худлаа л байхгүй юу? Хэрэгтний ар гэр хөөрхий хүн бүл муутай эмэгтэйд архичин хүүхдээ даалгасан л байна. Нөгөөх нь яахав дээ чаддагаа л хийж хүний өөрийн үрсийг эхээс нь үүрд салгасан байна ш дээ. Хэрэгтний ар гэр лав сайнаа үзэхгүй дээ. БУРХАН БУРУУ ХЭРЭГ ХИЙСЭН ХҮНЭЭС ХОХИРОГЧИЙН ӨМНӨӨС ХАРИУГИЙН АЙМШИГТАЙ АВДАГ ГЭДЭГ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 13:12:41
    Иргэн: Үхсэн хойн нь биш үххээс нь өмнө хамгаалдаг хуультай боломоор байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 12:14:05
    АРД: Хүнийг санаатайгаар амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн энэ адгийн новшийн овог, нэрийг бүтэн бичиж, зургийг нь даралгүйгээр олон нийтэд нээлттэй гаргаж үзүүл. Хүн алсан хүнд 6-хан жилийн ял өгдөг Монголын хууль, авилгалд идэгдэж, илжирч ялзарсан өмхий шүүгчид ард түмний хараалыг хүртэл болно. Өнөөгийн Монголын энэ их стресстэй нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл асар их байгаа шүү. Новшийн цагдаа тухайн үед ажлаа олигтой хийсэн бол энэ бүсгүй аврагдах боломж байсан л байна. Тэнгэрт одсон бүсгүйн хүүхдүүд, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тэр муу адгийн новшийг өөрийг нь амиа хорлотол нь тамлах хэрэгтэй шүү. Охид, бүсгүйчүүд минь гэр бүлийн хүчирхийлэлд өртөх л юм бол тэр даруйд цагдаад хандаж, болж өгвөл олон нийтийн сайтаар шууд нэр, усыг нь зарлах хэрэгтэй. Ер нь бол хууль маш сул байгаагаас аймшигтай гэмт хэргүүд маш их гарч байна. Хуулийг зөвхөн хуульчид мэддэг гэдэг тэнэг ойлголтоос салах цаг болсон. Монголын нийгэмд өнөөдөр үйлчилж байгаа хуулиууд ихэнх нь бодит амьдралаас хол тасархай, хөрс нь дээрээ буугаагүй, цаг үетэйгээ нийцдэггүй хуулиууд байдаг. Хууль бол амьдралын өдөр тутмын асуудлыг зохицуулж, нийгмийн эмх журмыг хангаж байх амьд зүйл. Хуулийг амьдралын бодит хөрс нь дээр буй болгох хэрэгтэй. Үүний төлөө ард иргэд ч гэсэн хамтарч нэгдэж тэмцэх цаг нь болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 11:59:12
    зочин: Тэр яргачинд ямар бага ял өгөө вэ?!!! Хүнийг хүүхдээ орхиод яьах болтол нь дарамталсан бна шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 11:58:15
    Зочин: Цаазын ялгүй бол ийм алуурчид улам олон болж үрждэг юм. Тийм учраас япон амэрик солонгос гээд хөгжилтэй ардчилсан улсууд цаазын ялтай байдаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:59:17
    Биби: сэтгэцийн өвчин болтол харддаг, зоддог, авгайгаараа тэжээлгэдэг ийм гутамшигтай хүн сүгнүүдийг алах хэрэгтэй. Уг нь тэр эмэгтэй хордлогонд ортол нь архи өгөөд, эсвэл гадн нөлөөгүй гэж харагдахаар алчих ёстой байсан юм. Нөхрөө, нөхрийнхөө хүүхдүүдийг, өөрийнхөө хүүхдүүдийг тэжээдэг чадалтай эмэгтэй байж ийм хлгийн архичин новшоор үхсэнээ хийдий. Одоо тэр хүүхдүүдийг хэн тэжээх вэ? Энэ новш өөрийгөө ч тэжээж чадахгүй арчагүй новш шдээ. Тэгснээс энэ мууг алчихсан бол ямар ч гарзгүй шд. Үнэ цэнэгүй архичин новш л үхээ биз. Тэгээд тэр бүсгүй алаа хийдгээрээ хйигээд, үр хүүхдээ тэжээгээд амьдрах л байсан. Хүүхнүүд минь, гарзгүй новшнуудаас болж хохирч болохгүй, хордож үхтэл нь архи цутгаад алчих
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:49:24
    иргэн И : хүн нэртэй араатан ийм алуурчдыг бүх насаар нь хорих хэрэгтэйшдээ 4 5 жил сууж гарч ирээд ахиад л хэрэг хийж бас хүний амийг авхыг үгүйсгэхгүйшдэ хууль гэж гууль болсон цаг юмда
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:48:15
    Uugi: Novshiig tsaazlaachee hvnii ami shdee , ingej daramtaldag novshnuud baihad tsagdaa nar horichihgvi dee ,estoi yaj zovj bsn boldoo huurhii mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:47:31
    hmmm: 7hon jil suuj garch ireed ar geriin daramtlana da hvnii ******** ********.2iin hoorond suuhaar zasrahgvi bvr zerlegshih bh da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:41:17
    555: Амиа хорлож байхаар новшийг архинд нь хор хутгаад цааш нь харуулах байсан юм.Бүсгүйчүүд минь ажилгүй архичинтай л битгий суугаарай!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:37:10
    Ахмад настан: ЭР Ч БАЙ ЭМ Ч .БАЙ...ХАНЬ ИЖЛИЙНХЭЭ ҮГ ХЭЛЛЭГ ЗОДУУР ХААЛТ БООЛТ ГҮТГЭЛЭГ ХЯЗГААРГҮЙ НЭХЭЛТ ЗЭРГИИГ ЗӨВӨӨР БОДОН ТУНГААЖ .....САЛЧИХ Л ХЭРЭГТЭЙ !!......ЗОДУУЛААД ДАРАМТЛУУЛААД ХАМТ БАЙГААД БАЙДАГ ЯАСАН ...Ч ХЭЦҮҮ ЮМ...!!!.....ХОРООНЫ ЦАГДАА НИИГМИИН АЖИЛТАН ..АЖЛЫН ХАМТ ОЛОН ГЭЭД ...БАЙГАААШТЭЭ......ЯДАХДАА ХАМААТАН САДАН ДОТОР НЬ ХҮЧТЭЙ ЭР ХҮН БАЙГААМУУ!!......ЭЭЖИИГ НЬ ДҮҮГИИН НЬ ХҮРТЭЛ ДАРАМТАЛЖ БАЙСАН БАЙНАА.........!!...ХАЙРАН САЙХАН 2ХҮҮХДИИН ЭЭЖ .....ЗАЛУУ НАС.....ӨӨРИИН ИИМ БАЙДЛЫГ...САНАА ЗОВОХГҮЙГЭЭР ХЭЛЖ ӨӨРИИГӨӨ ХАМГААЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!!!......ЭР ХҮН Ч БАЙ ЭМ ХҮН Ч БАЙ ....ДАРАМТ ХАВЧЛАГАТАЙ АМЬДАРСАН БОЛЖ ХУГАЦАА АЛДАЖ БАЙХААР АСУУДЛЫГ ЗӨВ ШИТДЭЖ БАЙГААЧЭЭ..........ТЭР НӨХӨРШҮҮ ЗЭРЛЭГ ХАР ЮМЫГ ...НАСААР НЬ ШОРОНД ХИИХ.....ХЭРЭГТЭЙ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:36:45
    Хишгэ: Хэсэг хугацаа өнгөрөхөд бас нэг хүний үр үхэлд хүрэх нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:36:03
    Мөнх: Ийм үед шоронгийн хулгарууд эр хүн шиг эр хүмүүс байгаасай гэж хүсэх юм даа. Даанч тэд нь ямар олигтойдоо шоронд сууж байхав дээ, ижилхэн л юмнууд байдаг байх дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 10:32:04
    666: яг ямар нөхцөлд өршөөл үзүүлэх вэ гэдэг заагтай бмаар юмаа. Ийм хүнд өршөөл үзүүлнэ гэдэг харамсалтай байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 00:48:01
    Жагаа: Арай юу ийм харгис хэрэгт яасан энэрэнгүй хандаа вэ бүх насаар нь хорих ёстой бус уу ард нь нэг том хамсаатан байгаа юм биш үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-13 00:13:46
    Доржоо: Шоронд ойлгуулаад өг муу хүний арьс нөмөрсөн сүгд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 18:07:09
    Болд: Давж заалдан Батсүлдийг шүүхээр оруул.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 17:47:18
    ллр: эрийн муу эмд гэж энэ алуурчинг өсгөсөн аав ээж ч буруутай сда гэр бүлээрээ новшнууд ийм адгийн хүн дүрст араатнууд яахаараа үүсээд бий болоод бдаг бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-12 16:40:23
    Пээээ: Ямар өгөөмөр хууль вэ стануулд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-11 19:51:15
    asd: iim umiig teseel bj ng yammar geechiin boliin setehui vee. anh gar hurhed ni l shuud salah estoi shde. mongol huuhnuudee neg er hajuudaa bailgah gej ingej uursdigoo bitgii balal.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-11 13:28:38
    zochin: ene chun zasrachgui , tegeed ymar yl onooson um be !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-11 07:59:33
    Иргэн: Маш бага ял оноосон бна, хайран эмэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-11 00:12:21
    Зочин : ХҮНИЙ МУУ АРИЛДАГГҮЙ ЮМ НАСААР НЬ ХОРИХ ХЭРЭГТЭЙ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:48:27
    Зочин: Маш хөнгөн ял өгчээ. Ингэхээр архичид даварна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:48:24
    Зочин: Маш хөнгөн ял өгчээ. Ингэхээр архичид даварна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:48:23
    Зочин: Маш хөнгөн ял өгчээ. Ингэхээр архичид даварна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 21:48:22
    Зочин: Маш хөнгөн ял өгчээ. Ингэхээр архичид даварна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 17:04:44
    zochin: iim sejgiin gologiig bvh nasaarn horih bsiin adgiin ******** bvh nasaara ter shorondoo ylzarch vhehgvi ymar baga yl ogdog ym
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 16:28:55
    Аймар: Харах царайны адгуус! Хүний ямар хүн ер нь царайнаас нь л харагддаг дөө. Ямар ч баяр баясалгүй царай! Алуурчин! Одоо бас 4хөн жил сууж гарч ирээд ямар эмэгтэйн амьдралаар тоглох бол! Ойлгомжтоы!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 15:16:52
    zoogii: huniig setgel sanaani baingiin huchirhiilel daramtand bailgasnaas uudeltei ami nasaa horolson bhad 4jiliin yal denduu baga shuu yagaad ch iim hogiin bdiim be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 13:51:48
    Зочин: Архичидтай архинаас өөр үнэт зүйл гэж юм байхгүй болчихдог юм шиг байгаа юм. Шийтгэл нь багадажээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:36:15
    иргэн: архичин хүн хань хүнээ харддаг алуурчин бна.Энэ хүнийг насаар хорих хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:28:03
    Зочин: Эвийдээ яагаад ийм харгис хүнтэй удаа дараа зодуулаад амьдараад байсан юм бэ. Шоронд нь хийгээд өгөхгүй. 4 сайхан үрээ орхиод харамсалтай үрийнхээ төлөө архичинтай тэмцэх байсан юм. Архичинг үлдээж байхаар шоронд нь хийлгээд байхгүй. Гарч ирээд үр хүүхдүүдээ сайн аав болохгүй гарт нь битгий өгөөрөй хэзээ нэгэн цагт хүүхдүүдийг.???????????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:07:01
    Боль: Хүн алсантай ялгаа Юу бна. Гэр бүлийн хүчирхийллийг яагаад тоодоггүй ял багатай байдаг Юм бэ. Хүн алсан гэж үзэх бүрэн боломжтой бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:07:00
    Боль: Хүн алсантай ялгаа Юу бна. Гэр бүлийн хүчирхийллийг яагаад тоодоггүй ял багатай байдаг Юм бэ. Хүн алсан гэж үзэх бүрэн боломжтой бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:04:50
    b: tsaraig n il gargaachee shorond n aluulii naadahiig chin
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 12:04:06
    novsh: ******** yun 4 jil ve 20 jil uguh estoi shdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:58:40
    Зочин: Яасан бага ял вэ гарч ирээд хохирогчдыг дарамтланашдээ энэ Монголын шүүх хууль хэнийг өршөөгөөд бгаа юм бэ наад хүн чинь дарамталж зодсоор бгаад хүн алчаад бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:56:10
    зочин : ийм араатнуудыг нийгмээрээ жигших, эмэгтэйчүүд охид хол байх боломжийг хангах үүднээс НЭР НҮҮРИЙГ нь ИЛ болгох хууль журамтай болгохоор давалгаалаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:48:44
    зочин : энэ араатан одоо үлдэх 1 жилийн дараа 2025 онд гарч ирээд дараагийн нэг бүсгүйг үхэлд хүргэнэ шүү дээ... Цаазалж болохгүй бол Насаар нь хориоч эээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:46:05
    зочин : ийм араатныг ЦААЗЛААЧ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:45:41
    Эх хүн: Үхэж далд ор тэрний хэрэг ердөөч байхгүй далд орчихвол ядаж талийгаачын ар гэр үр хүүхэд нь жоохонч гэсэн тайвширна.Үзлийн арчаагүй мунхаг пизда вээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 11:40:43
    Архи: Ажил хийдэггүй бол Битгий суугаач бүсгүйчүүд минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 10:58:43
    Hi: Ингэж эмэгтэй хүн зулгааж амийг нь авч үлгэн салган амьд явахаар үхээд өгсөн бол дээр байж хүүр ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 10:38:40
    S: S XN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 10:22:55
    З: Yun 4 jil be Nasaar ni horison ch bagadahaar araatan bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:51:36
    Зочин: Хөөрхий ийм бүсгүйчүүд их байшаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:44:19
    Эли: Ийм араатанд юун 4 жил Гарч ирээд 2 хүүхэд, хамаатныг нь дарамтлана да
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:41:42
    Irgen: iim zerleg nobshid yagaad ingej hungun yl onooj bgaa yum be emegtei huniig zodoj amia horloh hurtel daramtalj uhuulsen bgaa biz dee arai ch dee iim shuuh baih uu uneheer hereg algaa araatnuudiig shuuh nasaar ni horih heregtei garch ireed l bas 1 emegteig uran ugeeree huuraad daramtalna
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:35:19
    Зочин: Нүүр царайг нь ил болгох хэрэгтэй шүү дээ, өдийд бараг шоронгоос гарчихсан бас нэг охин үрийг зовоож тарчлааж байгаа биз. Ядаж зураг нь байдаг бол охид бүсгүйчүүд харж таньж сэрэмжилнэ биз. Овог нэрээ ч сольчихсон байж ч магадгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:35:17
    зочин: хүчирхийлэгчийг өөгшүүлэх шаардлага байхгүй.ялыг нь нэмээчээ.хүүхдүүд ээжгүй өсөж байна шдээ нийгмийн шаар шавхруунуудыг шууд цааз өгдөг болоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:31:56
    Zochin: Iim araatan tgd iim baga yl avchil baidag yaatsan huulitai uls ym de iim novshnuudiin zuragiig il bolgoh heregtei niigemeerei harj jigshih heregtei shd ahiad ymar ch hvn hohiroh ym bilee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 09:25:36
    Хуульч: 15 жил бштэн хорь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 08:56:17
    Зочин: Ёстой хог шаар байна шд новш чинь хүнийг үхтэл дарамталж байдаг өмхий архичин
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-10 08:18:29
    zochin: iim malnuudad yagaad iim baga jiliin yal ogdog yum be nasaar ni horiochee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188