Баянзүрх дүүргийн жижүүрийн шуурхай албаны утас руу 2017 оны нэгдүгээр сарын 29-ний 11:30 цагт иргэн Т.Хаянхярваа залгаж, “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны дээд давхраас хүн уначихлаа” гэх дуудлага өгчээ. Дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Алтансүхийн удирдсан бүрэлдэхүүн хэргийн газарт очиж, үзлэг хийсэн байна.
Уг хэрэг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэрт буюу Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, “Роял Кастл” хотхоны 103 дугаар байр, арванхоёрдугаар давхрын тоотод болсон. Тус байр нь мансардтай, есөн өрөөтэй байжээ. Мансардны давхрын зүүн хэсэгт долоог харьцах дөрөв метрийн хэмжээтэй задгай тагттай, тагтан дээр нэг ширээ, дөрвөн сандал байрлуулсан, тагтны хашлагын өндөр 90 см, өргөн нь 30 см байсан. Тагт руу гарах хаалганы харалдаа 40 см-ийн зузаантай цас байсан бөгөөд арилж, мөр гарсан байсан. Талийгаач Б.Хүслэн энэ хэсгээс унасан байж болзошгүй шинэ мөр илэрсэн. Тагтан дээрээс “Буд” нэртэй пивоны хоёр шил, гэр дотроос гарын мөр 15 ширхэг, “Хийморь” нэртэй ууттай задгай тамхи эд мөрийн баримтаар хураан авчээ.
Хэргийн газрын нөхөн үзлэгт Цагдаагийн ерөнхий газрын Сургалт, дадлагын төвийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Оргилболдын “Томми”, дэслэгч И.Хурцбилгүүний “Аянга” дуудлагатай эрэлч хоёр нохой оруулжээ. Б.Хүлэгтийн гэрийн мансардны давхрын өрөөнөөс “Аянга” дуудлагатай нохой ундааны сав хоёр, гаанс хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй зүйл нэг ширхгийг олжээ. Харин “Томми” нохой тагтны хашлага хананы буланд байсан бетон саван дотроос гаанс хэлбэртэй мөнгөлөг өнгөтэй зүйл нэг ширхгийг, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мансардны давхрын булангийн өрөөнд байх торон дотроос мөнгөлөг цаасаар ороосон биет зүйл, усны хуванцар сав нэг ширхэг, гуурсан хоолойтой зүйл гурван ширхэг, цонхны тавцан дээрээс эм илрүүлсэн. Б.Хүлэгтийн гэрээс олсон зүйлүүдийг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд шилжүүлжээ.
Талийгаач Б.Хүслэнгийн унасан газарт мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Б.Бүрэнзэвсэг хэсэгчлэн үзлэг хийхэд цогцос дээшээ харж унасан байдалтай, гадуураа дан цамцтай, дан өмдтэй, гуталгүй, оймстой, биед ил харагдах шарх гэмтэлгүй, чих, хамарнаас цус гарсан байжээ. Талийгаачийн унасан газраас хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл илрээгүй.
Талийгаач Баатархүүгийн Хүслэн нь 1995 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эхнэр, хүүхэдгүй, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянгол дүүргийн зургадугаар хорооны дугаар тоотод амьдардаг байсан. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй.
Задлан шинжилгээнд шинжээч эмч А.Амгаланболд орсон бөгөөд анхан шатны дүгнэлтээр талийгаач Б.Хүслэнгийн тархины суурь яс, баруун гуя, хавирга хугарсан, элэг бяцарсан, уушгины дэлбэн задарсан нь тогтоогдсон. Мөн амьд байх үедээ гэмтэл аваагүй нь тогтоогдсон.
Жүжигчин Б.Баатархүү энэ хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө “2016 оны долдугаар сард наадмын үеэр хүүгийнхээ өмдний халааснаас гялгар ууттай өвс олж, мансууруулах төрлийн зүйл гэдгийг мэдээд хүүгээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хордлого тайлах тасагт долоо хоног хэвтүүлсэн. Амьд хөгжмийн хамтлагийн гишүүдтэй найзалж, нөхөрлөдөг байх. Би ажил ихтэй байдаг учраас тэр бүр хараа хяналт тавьж чадаагүй. Ээж нь л асууж сураглаж байдаг байсан” гэжээ.
Хэргийн газарт анхны дуудлагаар “Сүлд-112” эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахмад Б.Хөвсгөл очсон. Хэргийн газарт очиход Б.Хүлэгтийн гэрт 22 настай Э.Намсрай, 21 настай Б.Цэрэнням , 27 настай Б.Бат-Оргил, 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар, 22 настай, Ц.Цэрэндорж, 23 настай Б.Хүлэгт, 22 настай Н.Жамух, 28 настай Ц.Даваажаргал, 25 настай Э.Есүнгэ, 27 настай Б.Намуун /эмэгтэй/ нарын 11 хүн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодис хэрэглэсэн байж болзошгүй байдалтай байжээ.
Тэднийг цагдаагийн хэлтэс рүү авч явж, гэрчийн мэдүүлэг авахад “Хүлэгтийн гэрт ямар нэгэн хэрүүл, маргаан, зодоон болоогүй. Бид мансууруулах бодис хэрэглээгүй. Талийгаач Б.Хүслэнг хэзээ, яаж унасан гэдгийг мэдээгүй. Бид өөр өөр өрөөнд унтаж байсан. Цагдаа хаалга тогших үеэр сэрсэн” гэжээ.
Дээрх 11 хүнд согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илрүүлэх анхан шатны тест тавьж үзэхэд есөн хүний шинжилгээ эргэлзээтэй гарчээ. Тодруулбал, Б.Намуун, Б.Бат-Оргил нараас бусад хүний шинжилгээнд мансууруулах бодис, эм бэлдмэл агуулагдаж байж болзошгүй байсан тул цус, шээсийг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү хүргүүлжээ.
“Роял Кастл” хотхоны камерыг шалгахад 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 11:28 цагт талийгаач Б.Хүслэн 103 дугаар байрны зүүн талын хашаан дээрээс газарт унаж байгаа тод дүрс бичигдсэн байжээ. Талийгаач “Колорс” нэртэй амьд хөгжмийн хамтлагийн дуучин байсан. Хэргийн газарт “Колорс” амьд хөгжмийн хамтлагийн гишүүд байжээ.
| ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА |
|
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондо-гийн Д.Гансүрэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |