Гэрийн үйлчлэгийн ажлын байр нэмэгдэж байгаатиай холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Энэ удаагийн “Хавтаст хэрэг” буланд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад хулгай хийсэн хэргийг тоймлон хүргэж байна.
Шүүгдэгч Д нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “” хотхоны дугаар тоотод оршин суух хохирогч М- гийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны нэг дүгээр сарын 12-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр:
-Ирвэс хэвтэй цэгэн шигтгээтэй, маргад кулонтой 14 грамм монетон бугуйвч нэг ширхэг, 750 сорьцтой,
- Кулонтой 2.6 грамм алтан гинж нэг ширхэг,
- 2.2 грамм монетон бөгж нэг ширхэг,
- 585 сорьцтой, 2.9 грамм цулгуй монетон бугуйвч нэг ширхэг,
- 750 сорьцтой, цоожны кулонтой 12 грамм монетон бугуйвч нэг ширхэг,
- Хар өнгийн чулуун шигтгээтэй 2.6 грамм монетон бугуйвч нэг ширхэг,
- 1.5 грамм хөлөнд зүүдэг гоёлын гинж нэг ширхэг,
- “Диор” брэндийн 15 грамм бугуйвч нэг ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тус тус авч, хохирогчид нийт 7.656.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогч М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Долоо хоногт гурван удаа шал угаана, цэвэрлэгээ хийнэ” гэж зар тавьсны дагуу 5-6 хүн залгасан ба анхны хүн нь Д байсан. Цэвэрлэгээний компаниар цэвэрлүүлэхэд үнэтэй байдаг. Би “Маргаашнаас ажиллах хүн хэрэгтэй, хийх ажлыг нь зааж өгнө, заримдаа хөгц гардаг, маргааш өглөө 09:00 цагт бэлэн байх уу” гэхэд Д “Ажиллая, би бага насны хүүхэдтэй, нөхөргүй” гэж хэлсэн тул би сэтгэлээсээ Д-ыг ажилд авсан. Гэтэл Д ажилдаа хоцорч ирдэг байсан. Сүүлдээ хүүхэд ханиад хүрсэн гээд долоо хоногт хоёр өдөр ажиллах болсон. Заримдаа өглөө биш өдрийн 12:00 цагт ирдэг байсан. Тухайн үед би их гайхсан. Миний ажил нааш, цаашаа их явдаг тул би Д-ыг хүлээж байгаад ажилдаа гардаг байсан. Би гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авмаар байна” гэжээ.
Шүүгдэгч Д мэдүүлэхдээ “Үнэгүй.мн дээр “Гэрийн үйлчлэгч авна” гэсэн зар оруулсан байсныг хараад 2022 оны аравдугаар сарын 03-ны өдөр анх ажилд орсон. Тэгээд ажиллаж байх хугацаандаа арванхоёрдугаар сарын 23-ны өдөр унтлагын өрөөний гоо сайхны ширээний толины урд цулгуй, голдоо барын дүрстэй нарийхан 750 гэсэн тоотой алтан шаргал өнгийн эмэгтэй хүний бугуйвч байхаар нь өөртөө авчихсан. Орой нь М-ийг гэртээ ирэхээр нь “Цалингаа авъя” гэхэд “Мөнгө байхгүй” гэхээр нь бугуйвчийг нь авч яваад маргааш нь ажилдаа очилгүй байж байгаад хоёр хоногийн дараа Баянгол дүүрэг, Модны 2-т байх “*******” ломбардад эхлээд 400.000 төгрөгт тавиад, нөгөөдөр нь дахин очоод 300.000 төгрөгийг нэмж аваад, дараа өдөр нь дахин очиж үнэлгээнд тултал нь 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Түүний дараа чулуун шигтгээтэй монетон бугуйвч, хөлийн гинжийг хамтад нь унтлагын өрөөнд байдаг тавиур дээрээс авсан. Түүний дараа арванхоёрдугаар сарын 30-ны өдөр түлхүүр хэлбэртэй гинжийг, цоож хэлбэртэй монетон бугуйвчийн хамт авч, гинжийг нь “Сайн” ломбардад тавьж, бугуйвчийг 1,500,000 төгрөгөөр Урт цагаанд байх алт мөнгөний дарханд зарсан. Мөн “Диор”-ын бугуйвчийг авч, “*******” ломбардад 680,000 төгрөгт барьцаанд тавьж, сүүлд нь барьцаанаас чөлөөлүүлж 950,000 төгрөгт зарсан. Мөн монетон бөгжийг том өрөөний хажуу талын шүүгээн дээр байхад нь авч “Сайн” ломбардад 110,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Сүүлийн нэг цулгуй бугуйвчийг авч 230.000 төгрөгт ломбардад тавьсан. Нийт таван бугуйвч, нэгбөгж, нэг зүүлт, нэг хөлийн зүүлт авсан. Мөнгө хэрэгтэй байсан болохоор эд зүйлсийг авч явсан” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.- ыг хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
| ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧ ЭМЭГТЭЙ: ЦАЛИНГАА АВАХ ГЭТЭЛ “МӨНГӨ БАЙХГҮЙ” ГЭСЭН УЧИР ЭД ЗҮЙЛСИЙГ НЬ ХУЛГАЙЛЖ, БАРЬЦААНД ТАВЬСАН |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |