Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос айлын эзгүй байшингийн зоориноос олдсон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан байдаг. Тодруулбал, 22 настай залуу 40 гаруй настай эмэгтэйтэй архидан согтуурч, хүчирхийлж, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас болж, амийг нь хөнөөж, цогцсыг нь нууж, хэргийн газраас зугтсан нь тогтоогдсон. Талийгаачийн цогцсыг 40 гаруй хоногийн дараа цагдаагийн албан хаагчид олж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл уг хэргийн шүүх хурал болж, 22 настай этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ. Уг хэргийн хавтаст хэргийг хүргэж байна.
Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: Би талийгаачийг цагдаагийн байгууллагатай хамтраад өдөр шөнөгүй 40 хоног хайсан. Айлын байшингийн ойлцоогоос талийгаачийн цүнхийг олж байж сэжүүр авсан. Хувцас, цүнх олсон газарт очиж үзэхэд нүдний шил, сам хоёрыг нь олсон. Тэгээд хажуугийн эзэнгүй байшин руу орж үзэхэд том өрөөнд нь зоорь байсан. Зоорийг нь хагас тагласан байхаар нь нээгээд үзэхэд ногоон өнгийн бүтээлэг дор доошоо хараад суусан эмэгтэй хүний цогцос байсан. Тэр нь манай талийгаач мөн байсан. Цогцсыг нь анх харахад хоёр цохих биш, үнэхээр аймар байдалтай болгосон байсан. Ээж шигээ хүнтэй адгуус шиг хандсанд би үнэхээр гомдолтой байна. Хүн ёсны үүднээс ядаж өөрөө, эсхүл ар гэрээс нь уучлалт гуйж байна, гэмшиж байна гэсэн ганц ч мэдүүлэг байдаггүй, ганц ч хүн уулзаагүй, хийсэн хэрэгтээ гэмшсэн зүйл ерөөсөө байдаггүй. Мэдүүлэгтээ би хэдэн жилийн ял авах бол гэж өөрийгөө л яриад байдаг болохоос гэмшсэн асуудал байхгүй. Ийм учраас хэрэгтэн Ч-д ялын дээд хэмжээ буюу бүх насаар нь хорих ял шийтгэж өгнө үү” гэжээ.
Хэрэг гарсан байшингийн эзэн мэдүүлэхдээ: Уг байшинд манай нөхрийн эцэг, эх нь амьдардаг байсан. Тэгээд манай нөхрийн нэр дээр шилжүүлсэн. 2014 он хүртэл уг байшинд хэн ч амьдраагүй. 2012 оны долдугаар сард уг хашаа байшинг зарахаар зар тавьсан бөгөөд очиж үзсэн хүмүүсээс гурван хүн нь “Танай хашаанд хүн амьдраад байгаа юм биш үү, согтуу хүмүүс байгаад байна” гэсэн мэдээлэл өгч байсан. Манай нөхөр бид хоёр уг мэдээллийг аваад хашаан дээрээ ирэх гэсэн боловч завгүй байсаар өдийг хүргэсэн. Байшингаа хэн нэгэнд захиж үлдээгээгүй, түгжээд хаалгыг нь хадаж үлдээсэн. Ямар хүмүүс ирж онгойлгоод байсныг би мэдэхгүй байна” гэжээ.
Гэрч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ж.М: “...Иргэн Д.Таберек “Би өчигдөр Шар хад орж утсаа янзлуулчихаад буцаад гэр хороолол дундуур явж байгаад эзэнгүй байшин руу орж хүндрэхэд манай эхнэрийн цүнхтэй адилхан цүнх байсан. Тэгээд тань руу залгатал утас чинь завгүй байхаар нь Ганзориг байцаагчид хэлсэн” гэж ярьсан. Д.Таберекийн цүнх олсон гэх газарт хэсгийн байцаагч П.Г болон амь хохирогчийн төрсөн дүү Ж.М нарын хамт эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад “Сүнстэй байшин” гэх бичиглэлтэй нийтийн байрны хойд талын цагаан өнгийн нэг давхар байшинд орж шалгахад хүний шинэ өтгөн байсан. Тэр эзэнгүй байшинд зоорь мэт зүйлийг хагас тагласан байхаар нь онгойлгож үзэхэд удаж өмхийрсөн хүний цогцос байсан. Тэгээд дарга ахлахууддаа хандахад удалгүй жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн.” гэх мэдүүлэг.
Сэжигтний найз Г мэдүүлэхдээ: Хэрэг гарсан балгасан байшинг би эн жилийн өмнөөс мэдэх болсон. Тухайн байшин нь эзэнгүй, хүн амьдардаггүй, хаалга цонх нь онгорхой бөгөөд дотор нь Ч, Б, Э бид нар тепантин судсаараа тарьж, өвс татдаг байсан. 2022 оны наймдугаар сарын 16-ны 06:00 цагийн үед миний амьдарч байсан нийтийн байрны хаалгыг найз Ч маань цохьсон. Хаалгаа онгойлтол Ч-ийн гар, хүзүү хэсэг нь цус болчихсон, их сандарсан байдалтай байсан. Тэгээд Ч доош тонгойгоод “Найз нь хүн алчихлаа” гэж уйлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ, юун хүн алах вэ” гэж итгэхгүй дахин дахин асуухад “Өчигдөр орой чамаас салаад нэг эгчтэй уугаад, бид хоёр нөгөө балгас болсон байшинд очоод, тэндээ уусан. Бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд тэр эгчийг алчихсан” гэж хэлсэн. Бид хэргийн газар руу хамт явж, замдаа Ч-д бэлэн байсан тепантиныг судсаар тариад очсон. Ч бид хоёр хамт байшин руу ороод харсан чинь урт үстэй нэг эмэгтэй хүний цогцос байсан. Харин нүүрэн хэсэгт ногоон өнгийн дрож шиг зүйлээр бүтээчихсэн хөл, гар хэсэг нь харагдаж байсан. Тэгээд найз Ч цогцсыг дрожинд ороогоод байшингийн зүүн талын өрөөнөөс баруун талын өрөө рүү чирээд зоорь руу хийгээд, шалан дээр байсан цусыг арчиж, байшингийн хаалгыг нь төмрөөр даруулж тавьсан. Бид хэд хоногийн дараа уулзаж, машины толь хулгай хийсэн. Тэгээд цагдаагийн байгууллагыханд баригдсан. Маргааш нь байцаагдах байсан найз Ч маань ирээгүй. Гэр рүү нь очсон чиь ээж нь “Ч-г Шархадны тавдугаар тасагт хэвтүүлсэн” гэж хэлсэн. Шар хадны эмнэлэг рүү очиж Ч-тэй уулзахад “Би зүгээр. Гэрийнхэн маань хэвтүүлчихлээ. Намайг хүн алсныг хэн нэгэнд битгий хэлээрэй андаа” гээд уйлаад гуйгаад байсан” гэжээ.
Шүүгдэгч Ч: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Л.г надтай дахиж бэлгийн харьцаанд ороогүй гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь модон сандлаар хоёр удаа цохиж, амийг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна” гэжээ.
Шүүхээс шүүгдэгч Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял, оногдуулсан 16 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Харин Ч-ийн найз Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оноожээ.
| Дөнгөж танилцсан эмэгтэйтэйгээ архидан согтуурч, модон сандлаар зодож, хүчирхийлж, хөнөөгөөд цогцсыг нь зооринд нуусан байжээ |
|
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-бн жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |