Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Алтан-Овоо зургадугаар багийн нутаг дэвсгэрт Хар хужир гэх газарт төрсөн дүү Ц.Н-тэй “...ангийнханд ямаа аваачиж өгөх байхад орхиод явлаа...” гэх хувийн таарамжгүй шалтгааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нь нэг удаа хутгалан амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдожээ.
Шүүгдэгч Ц.Б нь: “Би Төв аймгийн Алтанбулаг суманд өглөө хонь гаргаад, дүүтэйгээ хашилцаад байж байсан. Тэгээд сургуулийн хандив, настай айлуудын малыг тарааж өгчихөөд гэртээ орж ирээд цай уугаад байж байтал талийгаач “Чи манай ангийнханд мал аваачиж өгсөнгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Чи өөрөө авиачиж өгөхгүй яасан юм бэ” гэсэн чинь уурлаад, гэрээс гараад явчихсан. Би хүүхдээ тэврээд, гэр дотроо байж байтал гадаа хашхираад байсан. Өмнө нь байнга хашхирдаг байсан болохоор тоогоогүй. Гэнэт гаднаас нүд нь улаанаараа эргэлдээд, галзуурчихсан хүн шиг ороод ирсэн. Тэгээд би хүүхдээ орон дээрээ орхиод, хутга барьж байсан хүний өөдөөс очсон. Тэгээд хутгийг нь барьж аваад хоёулаа цааш, нааш болоод байж байсан. Яаж газарт унасныг мэдэхгүй. Гэнэт л цээж нь дээрээс нь цус гарчихсан, би сөхөрч суугаад үлдсэн байсан. Хүн хутга бариад гараад ирэхээр нь миний гар салгалаад чичирчихсэн, хөлс гоожчихсон байсан. Хэрэг гарсны дараа эхнэр орж ирээд цээжнээс нь цус гарсан байгаа талаар хэлээд миний бие сонин болчихсон” гэв.
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л нь: “Тэр өдөр гэртээ байж байсан. Надаар хүүхдийн дээл оёулсан. Өдөр жаахан зүрх өвдөөд хямарч байгаад, маргааш сургуулийн ойтой гэж бодоод цагаан үсээ будчихаад байж байсан. Амь хохирогч гаднаас нэлээн ууртай орж ирээд хүүхдийн дээл оёсон уу гээд ширүүн хэлсэн. Тэгэхээр нь үгүй, би оёж чадсангүй зүрх өвдөөд, аавын чинь эмийг уулгаад амжсангүй гэсэн. Тэгсэн чинь “Үс толгойгоо будаж далчигнаж байхаар тэрийг оёж байхгүй яасан юм бэ” гэхээр нь “Би чинь маргааш бас явна шүү дээ” гэж хэлээд нэмж юм хэлээгүй. Хэрэв дахиад нэмж үг хэлэх юм бол улам галзуурна. Тийм ууртай гэдгийг нь бид нар мэддэг, дуугүй байж байгаад өөрөө гайгүй болчихдог. Үе үе мал зодно. Анх мал зодож байхад “Чи ямар муухай юм бэ” гэж хэлдэг байсан. Сүүлдээ хэлэхээ больсон. Хань ижил нь салаад явчихсан. Ховдын хүнтэй сууж байсан тэр нь хүүхдээ аваад салаад явчихсан. Хэрэг болох үед цай уугаад байж байтал бэр орж ирээд “Ээж ээ, Ц.Н хашаанд цээжээ урчихлаа. Та хот руу дүү нар руу яриад түргэн дуудчих, миний утас болохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би хотод байгаа хүү рүүгээ залгаад Ц.Н ах чинь хашааны төмөрт цээжээ урчихсан байна түргэн дуудаадах гэсэн. Тэгтэл хүү эмч аваад наашаа гарлаа гэсэн. Тухайн үед бэр надад тайван хэлсэн учраас өвгөнөө хаяад очиж чадаагүй. Тийм зүйл болсон нарын зүйлсийг мэдэхгүй” гэв.
-Гэрч С.Алтанцэцэг нь: Тухайн өдөр талийгаач ууртай байсан, юу болсныг мэдэхгүй. Гадаа ээжийн загнаж байгаа нь сонсогдсон. Өдөр 15:00 цагийн үед нөхөр ирсэн. Нөхрийг ирсний дараа талийгаач “Манай ангийнханд ямаа өгөх байса” гээд ууртай орж ирсэн. Нөхөр маань “Чи өглөө мал ачиж байхад юм хэлээгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгээд талийгаач ууртай гараад явсан. Дараагаар орилоод хутга бариад ороод ирсэн. Хүүхэд маань уйлаад би хүүхдээ аваад гарсан. Дараагаар юу болсны мэдэхгүй, би хүүхэдтэйгээ гадаа байсан. Гэртээ орж ирэхэд талийгаачийн цээжнээс цус гарсан байдалтай. Нөхөр сандарсан байдалтай байсан. Хутга ил байсан учраас дахин асуудал гарах байх гэж бодоод ширдгэнэ доогуур аваад хийчихсэн. Манай утасны сүлжээ орж гараад болохгүй байсан учраас ээжид дүү хашааны төмөрөнд цээжээ урчихсан байна та эмч дуудаадах гэж хэлсэн. Тэгтэл ээж дүү рүү утасдаж дүү хотоос эмч дуудсан гэсэн” гэв.
-Гэрч Ц.Мягмаржав нь: “2022 оны наймдугаар сарын 10-ны өдөр ээж утсаар залгаад Ц.Н ах чинь малын хашаанд цээжээ урчихсан, түргэн дууд гэсэн. Манай дүү Алтанбулаг сумын эмчийг аваад гэрт ирсэн байна лээ. Тэгээд ахыг гам барьж, хөдөлгөөнгүй болгоод Улаанбаатар хот руу тээвэрлэж, ГССҮТ-д хүргэсэн. Тэгээд эмч нар “Цээжинд дэх цусыг соруулж авсан, хоёр хоног эмчийн эмчилгээ хийгээд нэг дэх өдөр хагалгаанд орох уу орохгүй юу гэдгийг бид нар шийднэ. Та нар санаа зовох зүйлгүй” гэсэн. Тухайн үед бид нар санаа амраад тогтворжсон юм байна гээд гэртээ очоод цайгаа уугаад, хувцсаа солиод байж байтал Гэмтлийн эмнэлгийн эмч гээд хүн залгаад “Танай ахын амнаас цагаан хөөс сахраад байна. Яаралтай ирэх шаардлагатай” гээд утсаа тасалсан. Бид нар яаралтай очих ёстой юм байна гээд удаагүй 15 минутын дараа Гэмтлийн эмнэлгийн гадаа ирсэн. Эрчимт эмчилгээний н.Бат-Эрдэнэ гэх эмч “Танай ах 21:45 цагт нас барсан гэж хэлсэн. Бид нар н.Бат-Эрдэнэ эмчтэй уулзаад “Та өчигдөр бид нарт хэлэхдээ химийн эмчилгээ хийгдээд биеийн байдал тогтворжсон гэсэн. Яагаад ийм зүйл болсон бэ. Санаа зовох зүйлгүй биз дээ” гэхэд “Ерөнхийдөө эрчимт эмчилгээний тасагт ачаалал их байсан. Тухайн үед олон давхраас ойчсон хүнд хүн байсан. Тэгээд ахыг чинь гарах шаардлагатай болсон. Эрчимт эмчилгээнд байсан хүмүүсээс арай биеийн байдал хөнгөнийг нь харж байгаад эмч нарын зөвлөгөөнөөр энгийн тасаг руу шилжүүлсэн” гэж хэлсэн.
ХАВТАСТ ХЭРЭГ: “Ангийханд ямаа хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар дүүтэйгээ маргалдаж, амийг нь хөнөөсөн ахыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ |
|
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |