Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны бичээч лам А.Гансэлэм нь сүсэгтэн олны ном уншуулахаар хандивласан мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарчээ. Тодруулбал, А.Гансэлэм нь кассын бичээчээр ажиллаж байхдаа буюу 2017 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс долдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцаж байсан иргэдээс ном бичүүлсэн мөнгөнөөс нь 35.265.400 төгрөгийг хувьдаа завшжээ. Уг зөрчлийг Гандантэгчэнлин хийдийн оруулсан Аудитын шалгалтаар тогтоож, хуулийн байгууллагад мэдүүлсэн байна.
Тэгвэл уг хэргийг 2020 онд шүүхээр эцэслэн тогтоож, ял оноожээ. Уг хэргийг хавтаст хэргийг хүргэж байна.

Гандантэгчэнлин хийдийн хуулийн зөвлөх энэ хэргийн талаар хэлэхдээ “Манай Гандангийн номын бичээчээр ажиллаж байсан А.Гансэлэм гэгч лам нь 2017 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны долдугаар сарын 10-ны хооронд ном бичүүлсэн орлого болох 34.808.700 төгрөгийг хувьдаа завшиж, хийдийг хохироосон. Тэгээд энэ талаар өөрт нь хэлэхэд “Хүлээн зөвшөөрч байна. Удахгүй төлнө, битгий цагдаад өгөөч” гэж гуйгаад бичгээр хүсэлт гаргаж байсан. А.Гансэлэм нь энэ хугацаандаа 14.500.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 20.308.700 төгрөгийг буцааж өгөх дутуу байгаа. Би энэ мөнгийг гаргаж өгүүлэх талаар удаа дараа утас руу нь залгахад удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Манай санхүүгийн программд шинэчлэл хийгээд мөнгө дутсаныг олж тогтоосон. Мөнгө дутсаныг хамгийн сайн мэдэж байгаа хүн бол манай Ерөнхий нягтлан бодогч Отгонбаатар гэж хүн шалгаж илрүүлсэн. Мөн орой болгон кассын орлого хурааж авах эрх бүхий хүн Няндуучамба гэж лам сайн мэдэж байгаа” гэжээ.

МӨНГӨ ЗАВШСАН ГЭХ ЛАМ А.ГАНСЭЛЭМ “…Би 2017 оны зургадугаар сард Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн ном бичээч ламаар ажилд орсон. Хамгийн анх зургаан өдрийн орлого тушаасан чинь “Хоёр өдрийнх нь байхгүй байна” гэж надад манай мөнгө хурааж авдаг лам Нямдуучамба хэлсэн. Тэгэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ.Би бүх мөнгийг таньд өгсөн. Та хяналтын камер шүүгээд үз” гэж хэлсэн чинь “Одоо хяналтын камерын бичлэг устаад байхгүй болсон. Чи юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд өнгөрсөн. Мөн Няндуучамба ах “За яах вэ. би энийг чинь орлогыг чинь шахаад нөхөөд хийе. Харин би чамайг бичээчээр жинхлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд ажилд ороод 10 орчим хонож байхад жинхэлж, тушаал гарсан. Би энэ өдрөөс хойш ямар нэг хэл ам гаргаагүй ажиллаж байгаад 2017 оны зургадугаар сарын 30-наас 2018 оны долдугаар сарын 09-ний өдрийн хооронд ямар нэг орлогын мөнгө тушаагаагүй. Яагаад гэвэл, өглөө оройны ээлж зөрөөд байсан учраас би мөнгөө тушааж чадаагүй. Энэ мөнгийг машиндаа авч явж байгаад хулгайд алдчихсан. Гэхдээ цагдаад хандаж, асуудал үүсгээгүй. Тэгээд энэ асуудал үүссэн юм. Би нийт энэ бичээчээр ажиллаж байхдаа 15.800.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Тэгээд 2018 оны долдугаар сарын 15-ны өдөр хөлөө хугалаад, долдугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхэд мөнгө хүлээж авдаг хүн байхгүй байсан. Тэгээд сарын дараа хөл эдгээгээд ажил дээрээ ирсэн чинь миний өр 34 сая төгрөг болсон байсан. Би гайхаад Няндуучамба ахаас хуулга гаргаад өг гэж хэлэхэд надад гаргаж өгсөн. Тэгэхэд 34 сая төгрөгийн хохирол гарч ирсэн тэр үед миний орлого бичсэн баримт дээр 2-3 сая төгрөг илүү бичсэн байсан. Уг нь долдугаар сард хүний хөдөлгөөн бага байсан, дээр нь би хөдөө гадаа их явсан учраас өдөр хоёр цаг орчим суугаад явдаг байсан. Би өдөрт 2-3 сая төгрөгийн ном бичиж байгаагүй. Би 15 800 000 төгрөгийг өөрөө авч байгаад алдсан. Би 34 сая төгрөгийг аваагүй, буцаагаад 15 сая төгрөгийг төлсөн одоо надад ямар нэгэн өрний асуудал байхгүй” гэсэн байна.

Гэрч Б.Няндуучамба дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Гандантэгчэнлин хийдэд кассын нярав ажилтай. Миний ажлын үндсэн зарчим бол бичээч нарын гар дээр авсан мөнгийг тоо ёсоор шалгаж авдаг юм. Гандантэгчэнлин хийдэд надаас өөр нярав байхгүй. Би ажлаа ганцаараа хийдэг. Манай хийдэд нийт 12 бичээч хоёр ээлжээр ажилладаг юм. Бичээч тус бүр программд нэвтрэх өөр өөрийн нэр кодтой, бичээч нь программд нэвтрээд сүсэгтнүүдийн бичүүлсэн айлтгалын номыг бүртгэхэд тухайн хүний бичүүлсэн ном нь мөнгөн дүнтэйгээ программд хадгалагддагн. Тэгээд нэг хувь баримтыг нь ном бичүүлсэн хүн нь өгөөд мөнгийг нь тухайн бичээч нь өөрөө бэлнээр аваад мөнгөө тухайн өдрөө юм уу, маргааш нь өдөр нь надад тушаадаг. Би тухайн орлогоо авахдаа программтай тулгаж авдаг. А.Гансэлэм нь надад мөнгөө тушаахдаа ихэнхдээ маргааш, нөгөөдөр өгье гэх мэтчилэн хойшлуулж байсан. Одоо бодоод байхад надад зарим өдрийнхөө орлогыг хувьдаа ашиглаад маргааш, нөгөөдрийнхөө орлогоос өмнөх өдрийнхөө орлогын нөхөж тушаагаад яваад байсан юм байна лээ. Тийм учраас тухайн үед мэдээгүй өнгөрөөд байсан байна. А.Гансэлэм нь хурлын лам хийж байгаад түр хугацаанд дадлагажих зорилгоор түүнийг айлтгалын бичээчээр ажиллуулсан. Тухайн программыг хянах эрх бүхий албан тушаал хүмүүс нь миний бие байгаа юм. Мөн надаас гадна манай хийдийн ерөнхий нягтлан хянадаг. Программд бүртгэгдсэн сүсэгтэн буюу иргэний бичүүлсэн номын нэр болон мөнгөн дүнг хэн ч засах, устгах боломжгүй хадгалагдаж үлдэх болно. А.Гансэлэм нь өөрөө ажилдаа ирж өөрийнхөө эрхээр тухайн программд нэвтэрч номоо бичих боломжтой. Өмнөөс нь хэн нэгэн хүн орно гэж байхгүй. Хамгийн гол нь бичээч нар нь ном бичсэнээрээ цалингаа авдаг. А.Гансэлэм ажилдаа ирээгүй өдөр байх юм бол тухайн программ дээр орлого нь 00 харагдах болно. А.Гансэлэм нь тухайн орлого өдөрт нь юм уу маргааш нь тушаагаад өөрийн хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Энэ бүх асуудал А.Гансэлэмээс өөрөөс нь болсон байгаа юм гэж хэлмээр байна” гэжээ.
| СҮСЭГТЭН ОЛНЫ НОМ УНШУУЛАХААР ТУШААСАН 35 САЯ ТӨГРӨГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ЛАМ А.ГАНСЭЛЭМ: КАССЫН ОРЛОГОО МАШИНААСАА ХУЛГАЙД АЛДЧИХСАН |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |