Хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх, хэвтээгээрээ хөхүүлэхгүй байх, нярай хүүхдийн ам хамрыг хөхөөр, хөнжил, хучлагаар дарах, хучих зэргээр болгоомжгүй үйлдэл үзүүлэх, эх нойрмоглон хөхөөрөө хүүхдээ дарахаас сэрэмжлүүлэхээс үүднээс “Хавтаст хэрэг” булангаараа нэгэн харамсалтай хэргийг тоймлон хүргэе.

Шүүгдэгч А нь 20.. оны .. сарын 5-6-нд шилжих шөнө унтаж байхдаа хоёр сартай охиноо хөхөөрөө дарж, амийг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Тэрбээр мэдүүлэхдээ ... “Охиноо өвөртлөөд унтсан. 02:00 цаг өнгөрч байхад хүүхдээ хөхүүлсэн. Хэвтээгээрээ хөхүүлж байгаад унтсан байсан. 06:00 цаг өнгөрч байхад сэрэхэд хүүхэд сонин байдалтай байхаар нь эмнэлэг дуудсан. Ядраад байсан учир тэр шөнө өөрийн эрхгүй нойр хүрээд байсан. Би гурван настай хүү, 56 хоногтой охиныхоо хамт орон дээр, нөхөр газар унтсан. Талийгаач охин маань уушгиндаа хатгалгаатай гээд эмнэлэгт хэвтээд гарч ирээд удаагүй байсан. Би буруу зүйл хийсэн. Сэтгэлээс хэзээ ч гарахгүй юм. Маш их харамсаж байна” гэжээ.
Талийгаачийн аав мэдүүлэхдээ “Манай эхнэр хоёр хүүхэдтэйгээ хамт орон дээр унтсан бөгөөд би газар ганцаараа газар унтсан. Манай эхнэр орон дээрээ унтахдаа том хүүгээ урдуураа, бага охиноо голдоо өөрөө захдаа унтсан байсан. Тэгээд үүрээр 06:00 цаг болж байхад эхнэр гэнэт орилоод “Охины царай хөхөрчихсөн байна ш дээ. Би дараад унтчихсан байна. Чи босоод ир” гэхээр нь босоод очиход охины царай болон уруул хөхөрчихсөн байхаар нь би очоод охиныхоо цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийгээд амьсгалахгүй байхаар нь түргэнд дуудлага өгсөн бөгөөд түргэн тусламж тав орчим минутын дараа ирээд охиныг үзээд “Нас барчихсан” байна гэж хэлсэн” гэжээ.
Шинжээчийн дүгнэлтээр “Хүүхдийн үхлийн шалтгаан нь ам хамар дарагдсанаас үүссэн механик амьсгал бүтэлт болно. Хүүхдийг хөхөөр дарах тохиолдолд ам, хамар дарагдах, цээж, хэвлий дарагдах зэргийн улмаас амьсгал бүтэлт үүсдэг” гэжээ. Шүүхийн зүгээс шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д нэг жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ял оноожээ.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо
| ХАВТАСТ ХЭРЭГ: Мөөмөндөө дарагдаж, амьсгал хураасан нярай |
|
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
2026-10-13 20:04:22
УОК: Дэвшилтэт технологи ашиглан баавгайг нэгдсэн байдлаар тоолохоор төлөвлөн ажиллаж байна
2026-10-13 17:11:33
Архангай аймагт 22 мВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шавыг тавив
2026-10-13 16:51:24
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХОГ ХАЯГДЛААС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ 20 МВТ-ЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2026-10-13 16:33:38
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026-10-13 16:23:18
“АМЖИЛТ-2030” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2026-10-13 15:23:04
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |