Архидан согтуурсан үедээ найзыгаа 12 удаа хутгалж, цогцсыг нь хээр хаясан эрэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ. Уг хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс “Хавтаст хэрэг” буландаа тоймлон хүргэж байна.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл дөрөв, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны гуравдугаар сарын 13-ны орой 19:40 цагт манай гэрт цэргийн найз У ирсэн. Тэгээд би У-тай хамт сумын төв рүү мотоциклтой явж хоёр шил 0.75 литрийн архи авчирсан. Бид хоёр архиа өглөө болтол ууж согтсон. Согтоод хоорондоо маргалдаж, У хутга бариад намайг хатгах гээд байсан. Тэгэхээр нь би хутганых нь ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан. Тэгээд би дээр нь гараад хутгалсан, хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Хутгалсны дараа У-гийн бие сул, ухаангүй болчихсон байсан. Би түүнийг гэрээс чирч гаргаад гэрийн довжооны урд талын шороон дээр гаргаад дахин нэмж хутгалсан. Тэгээд амбаараас мяндсан ногт аваад гийн хоёр хөлийг нь холбож уяад мотоциклийнх нь суудлын ар талын төмөрнөөс уяж чирээд хашааныхаа зүүн урдуур гарч баруун урд зүг рүү чиглээд хөдөлсөн. Мотоциклтой хэр хол явсан гэдгээ мэдэхгүй байна, явж байгаад зогсоод уяаг нь тайлж У-г тэнд нь хаяад гэртээ ирсэн...”
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “...Бид уусан архиндаа нилээн согтсон байсан. У намайг “Чи муу цэрэгт байхдаа хүний өгсөн хувцас аятайхан өмсөж чаддаггүй арчаагүй галч байсан биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цуг алба хаасан он жав байж “Юу хуцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “Чамайг ална аа” гээд намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлж түүнийг заамдаж аваад хэсэг хормын дараа барьц тавигдаж салцгаасан. Тэр үед хутга барьчихсан над руу дайрч миний доогуур намайг хатгах гээд чичсэн. Би хутганы ирэн дээрээс баруун гараараа барьж аваад түүнийг хойш нь түлхэж унагаасан...” гэж мэдүүлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай гэр бүлийн хувьд маш их гомдолтой байна. Миний дүүгийн хүзүүнд нь гурван удаа, нуруунд нь ес удаа нийт 12 удаа хутгалж амь насыг нь онц харгис хэрцгийгээр хохироож, хээр хөдөө чирч аваачиж хаясан. Гэмт хэрэгтэн агдаагийн байгууллагад мэдэгдэлгүй үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах гэж оролдсон. Бид 2022 оны гуравдугаар сарын 15-ны орой дүүгээ хайж утас руу нь залгасан. Мөн 2022 оны гуравдугаар сарын 17-ны орой хайж гэрт нь очсон. Хэрэв бид дүүгээ олоогүй байсан бол өнөөдөр ямар байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна. Ар гэрийнхэн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа бидэнтэй холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Ах нь гэрт дүүгээ асууж удаа дараа сураглаж очсон байдаг. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр очих үед гэрийнх нь өрх бүтээлгээтэй байсан. Одоо эргээд санахад хаалгаар нь шагайхад гэрт нь хүнгүй, муухай үнэр үнэртэж байсан гэдэг. Тэр дусал цус биш, манай дүү гэрт нь цусаа юүлээд нас барсан. Ар гэрийнхэн нь ирэхэд гэрээс нь эвгүй цусны үнэр гарсан байж таарна. Энэ гэмт хэргийг гэрийнхэн мэдэж байсан гэж бодож байна...” гэжээ.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний дүү ******* хүн алах хүн биш. Би дүүгээ хүний амь насыг хохироосон гэдэгт итгэхгүй байна.Тухайн үед бид нар ямаа санахаар хөдөө гэртээ ирсэн. Биднийг гэрт ирэх үед дүү маань байхгүй, Гурванзагал сум руу эхнэр хүүхдээ авч ирэхээр явсан байсан. Бид байхгүй талаар нь мэдээгүй. Маргааш нь биднийг ямаагаа самнаж байхад орой Барсбаатар гэж хүн утсаар яриад “Манай дүү танайд очсон гэсэн, гэртээ ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээсээ талийгаачийг асуухад манай дүү надад хэлэхдээ “Бид хоёр архи ууж хоноод өглөө сэрэхэд гэрт байхгүй байхаар нь гадуур хашаан дотор хайж байгаад эргээд гэртээ ороод унтсан гэж хэлсэн...” гэжээ.
| ХАВТАСТ ХЭРЭГ: “Цэрэгт байхдаа хувцсаа өмсөж чаддаггүй байсан” гэх шалтгаанаар зодолдож, нэгийгээ 12 удаа хутгалж, цогцсыг нь хээр хаясан байжээ |
|
Францад язгуур урлагийн тоглолт зохин байгуулав
2026-03-05 18:14:27
Б.Баасанхүү жүдо бөхдөө эргэн ирлээ
2026-03-05 17:02:34
Каваүчи Широд “Чингис хаан” үндэсний музейгээс талархал илэрхийлэв
2026-03-05 14:36:02
Үндэсний дээд лигийн үнэ цэнэтэй тоглогчоор О.Эрдэнэцогт тодорлоо
2026-03-05 13:27:27
2026-03-05 13:00:00
Дархан-Уул аймагт менингококкт өвчний тохиолдол бүртгэгджээ
2026-03-05 10:03:41
Жүдочин хүүхдүүд Европын нээлттэй тэмцээнд оролцохоор Туркийг зорилоо
2026-03-05 09:45:52
Т.Энхжин “Шилдэг-8”-ын 68 кг-ын жинд түрүүллээ
2026-03-05 09:20:09
Б.Бат-Эрдэнэ “Шилдэг-8”-д жин өгсөн барилдаж түрүүлэв
2026-03-05 09:14:42
Спортын наадмуудын бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ
2026-03-05 07:40:00
Б.Баттүшиг Паралимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзав
2026-03-05 07:30:00
“МИЛАН–КОРТИНА-2026” паралимпын наадамд манай тамирчид өрсөлдөнө
2026-03-05 07:20:00
“ШИЛДЭГ-8” ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН АВАРГУУД ТОДРОВ
2026-03-05 07:10:00
ТАНХИМАА ӨӨД НЬ ТАТАХ ЗАСГИЙН ШИЙДВЭРҮҮД
2026-03-05 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
ЭХ-НИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН 10 ЖИЛИЙН АНГИЙН НАЙЗУУД “ЭРДЭНЭТ”-ЭЭС 148 ТЭРБУМ, “ШИВЭЭ-ОВОО”-ГООС 136 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |