Өс хонзонгийн сэдлээр төрсөн ахынхаа эхнэрийг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь хонины хашааны хажууд хаяж, хэргийн газраас зугтжээ. Энэ бол 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд Архангай аймгийн .... сумын Х багийн нутаг Худгийн ам гэх газар болсон хүн амины ноцтой хэрэг. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс уг хэргийг “Хавтаст хэрэг” буландаа онцлон, тоймлон хүргэж байна.
Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч буюу нөхөр Д.Б:
“...Манайх Архангай аймгийн ******* сумын Х баг Худгийн ам гэх газар байдаг. Хэрэг гардаг өдөр Эрдэнэмандал сум руу мотоцикль болон машиндаа шатахуун авахаар 15:00 цагийн үед явсан. Сумын төвөөс 18:00 цагийн орчим гэр рүүгээ гарах гэж байхад миний хүү М залгаад “М ах ээжийн хоолойг хэрчээд алчихсан байна” гээд уйлаад ярьсан. Би хүүтэйгээ яриад санд мэнд 19:00 цагт гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд эхнэрийг минь гэрт оруулж, зүүн орон дээр хуччихсан байсан. Эхнэр маань хүүтэйгээ хоёулаа үлдсэн. Гэмт хэрэгтэн М нь миний төрсөн дүү байгаа юм. Тэр 2021 оны тавдугаар сараас хойш манай гэрийн хажууд амьдарч байгаа. Эхнэрээсээ салж, хүүхдүүд нь хамт байхгүй учир би төрсөн дүүгээ хажуудаа авсан. Хэрэг гарахын өмнөх өдөр гэмт хэрэгтэн М нь айлд ямаа самнахаар явж, тэндээ хоносон. Намайг сумын төв рүү явахад гэртээ ирээгүй байсан. Хэзээ ирснийг нь би мэдэхгүй. Талийгаач эхнэр маань М-тэй сайхан харилцаатай, эвтэй найртай байсан. Төрсөн дүү болох М намайг 2021 оны арваннэгдүгээр сард зодсон. Тэр үед эхнэр мааань намайг өмөөрч, М-ийг “Байж чадахгүй бол хаяанаас зайлаарай” гэхэд М “Чамайг ална даа” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш өс санаж явсан юм шиг байна лээ. Өс хонзонгийн сэдлээр эхнэрийг минь хөнөөсөн гэж хардаж байна. Өөрөөр манай талийгаач М-д буруу зүйл хийгээгүй. М миний эхнэрийг хөнөөчихөөд хэргийн газраас зугтаасан байсан. М нь 1999 оноос эхлэн унаж татах болсон. Шалтгаан нь баруун тархины нарийсалт гэсэн оноштой. Унаж татахаар их л ууртай болчихдог байгаа юм. Түүнээс төрөлхийн унаж татдаг өвчтэй хүн биш. Мөн сэтгэцийн өвчингүй. Би тэр талаар нарийн сайн мэдэхгүй байна. Түргэн ууртай, уурлахаараа гартаа тааралдсан зүйлээр хүнийг цохих гээд байдаг. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 10-ны үеэр өөрийнх нь өмчийн төлөг хургалсан байсан. Тэгэхээр нь би М-т хандаж “Наад хургаа хурга нь үхсэн хонинд хөхүүл” гэж хэлсэн чинь урд хоёр хөлөөс нь барьж байгаад гэдсийг хутгаар хутгалж алсан. Ер нь бол сүүлийн үед ажиглаад байхад гаж буруу зан араншин гаргаад байсан. Мөн 2019-2020 оны шинэ жилийн үеэр эхнэр, хүүхэдтэйгээ маргалдаж улмаар гэрээсээ гарч гүйгээд малынхаа хашаанаас өөрийгөө боомилсон байсан. Тухайн үед газар нь намхан байсан болохоор хоёр хөл нь хөндийрөөгүй худлаа үхсэн юм шиг жүжиглэсэн байсан. М 2021 оны арваннэгдүгээр сард намайг зодсоны дараа өөрийгөө хутгаар хоолойн хэсгээ зүссэн байсан. Би гомдолтой байна. М гэх хүнд хуулийн хатуу дээд хэмжээг хүлээлгэмээр байна” гэжээ.
Ээж бид хоёр ямаагаа самнаад, хоолоо идчихээд би хониндоо явсан. Намайг гэрээс гарахад хажуу талд амьдардаг ах М гэртээ ирж байсан. Хониндоо яваад ирэхэд гэрийн үүдэнд ноолуур ченж ах зогсож байсан бөгөөд “Аав, ээж чинь байхгүй юм уу. Танайд тушаах ноолуур байгаа юу” гэж асуусан. Тэгээд би ээжийг хэд хэдэн удаа дуудсан боловч гэрээс гарч ирээгүй. Гэртээ ороход хэн ч байгаагүй. Гэтэл ээж хонины хашааны хажууд цусандаа булагдчихсан хэвтэж байсан. Ямар ч ухаангүй, нас барсан байсан. Тэгээд ноолуурын ченж ах хажуу айл руу хүн дуудахаа явж, би ээжийгээ гэрт оруулж, дээлээр хучсан. Ээжийг маань манай аавын дүү М хоолойг нь хэрчиж алсан. Ямар шалтгаанаар хөнөөсөн талаар мэдэхгүй байна. Хэрэг болсны дараа М хаана байгаа нь тодорхойгүй алга болчихсон. Цагдаа нар ирээд хайж байгаад өөрийнх нь өвөлжөөний амбаараас хэвтэж байхад нь олсон. М нь сэтгэцийн хувьд сонин ааш зантай, сүүлийн үед ааш зан нь догшин ширүүн болсон юм шиг санагдсан. Урьд өмнө М ах манай ээжид сайн байсан. Ээж М ахыг татаж унахаар шүлс амыг нь цэвэрлэж өгөөд асарч халамжилдаг байсан. Аавыг зодсоноос хойш ээжтэй муудаж, хялайж хараад ална гээд байдаг болчихсон” гэв.
Шүүгдэгч Д.М нь ямар нэгэн шалтгаангүйгээр амь хохирогч М.Д-ын баруун талын эгэм тус газар нь гурван удаа хутгалсан, цээжний хөндий рүү нэг удаа хутгалсан, мөн зүүн тараагуур судсыг бүтэн хөндлөн хэрчиж арагшаа долдугаар нугалам, сээрний нэгдүгээр нугалам хооронд булчин, зөөлөн эдийг хөндлөн хэрчиж онц харгис хэрцгийгээр хөнөөсөн болох нь тогтоогджээ.
| ХАВТАСТ ХЭРЭГ: Ахынхаа эхнэрийг онц хэрцгийгээр хөнөөж, хэргийн газраас зугтаж, өвөлжөөндөө нуугдсан байжээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |