Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Хавтаст хэрэг” булангийнхаа энэ дугаарт “Өвс” гэх сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар хадгалж, түүгээрээ “Шавар” гэх мансууруулах бодис үйлдвэрлэж байсан хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

Уг хэргийн талаар шүүгдэгч Б-гийн гэр бүлийн хүн, гэрч Э мэдүүлэхдээ “Би нөхрөө мансууруулах бодис хэрэглэж, хадгалж байна гэж сэжиглэж, таамаглаж байсан удаа байхгүй. Харин 20 гаруй хоногийн өмнө гадуур явж байгаад орой гэртээ орж ирээд хажуугаар зөрөхөд нь Б-гээс сонин хурц, тамхины үнэрнээс өөр үнэр үнэртэхээр нь “Ямар муухай үнэр үнэртээд байгаа юм бэ. Юу хийсэн. Яасан юм бэ” гэж асуухад өөдөөс “Юу ч хийгээгүй, яагаа ч үгүй” гээд л өнгөрсөн. Харин цагдаад шалгагдаж эхэлсэн үеэс нь хойш бодоход л тэр үед тийм муухай зүйл хэрэглээд орж ирсэн юм болов уу гэж бодож байна. Өөрөөр тэр хашаанд байдаг угаалгын машиныг хоёр жил гарангийн өмнө хашаанд гаргаж тавиад орхисон байсан юм.

2021 оны аравдугаар сарын сүүлээр юм болов уу. Яг хэдний өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай нөхөр ахынхаа “Приус-20” маркийн машинтай, найз Ч, түүний найз охин Н, Т, түүний найз О нарын хамтаар зургуулаа .......аймгийн ....... сумын нутаг руу агаар салхинд гарахаар өглөөдөө яваад оройдоо буцаж ирсэн. Манай нөхөр цагдаад шалгагдаж эхэлснийх нь дараа ямар учиртай талаар нь асуухад “ ....... рүү явах үедээ өвс түүж, та нарт мэдэгдэлгүй авч ирсэн” гэж байсан’’ гэжээ.

Харин шүүгдэгч Б-тэй хамт “Өвс” түүхээр явсан гэх түүний найз, гэрч Ч мэдүүлэгтээ “2021 оны аравдугаар сарын 20-ны үеэр. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай найз Т, Б бид гурав өөрсдийн найз охин болон эхнэрээ дагуулаад зургуулаа Б-гийн тухайн үед унаж байсан “Приус-20” маркийн машинтай .......аймгийн ....... сумын нутагт байх ахмадын амралтын ойролцоох амралтын газарт өглөө очоод өдөржин тэндээ байж байгаад оройдоо 19:00-20:00 цаг болж байх үед буцаж ирсэн. Би амралтын газарт Б-г өвс, ургамал түүж бэлтгэсэн талаар мэдээгүй, Б-тэй хамт мансууруулах бодис хэрэглэсэн зүйл байхгүй” гэсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байдаг. Улмаар шүүгдэгч Б-гийн “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан,” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан учир хорих ялаар шийтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

| ХАВТАСТ ХЭРЭГ: Сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, “Шавар” гэх мансууруулах бодис үйлдвэрлэж байсан эрэгтэйд нэг жилийн хорих ял ногдуулжээ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |