Малын бэлчээрээ булаацалдаж, зодолдох, нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг жил дараалан гарах болсон. “Хавтаст хэрэг” буландаа малын бэлчээрээ булаацалдаж, нэгнийгээ хүнд гэмтээсэн малчин эмэгтэйчүүдийн хэргийг сэрэмжлүүлэг болгон хүргэе.
Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч А мэдүүлэхдээ “О нь манай өвөлжөөн дээр ирж буугаад нэг жил хаваржсан. Манайх энэ өвөл хаваржаан дээрээ өвөлжсөн юм. Бичиг баримттай учраас шүүхэд хандаад манайх ялсан. Тэднийх ямар ч бичиг баримт байхгүй. Өвлийн хүйтэн болчихлоо өвөлжөөн дээрээ бууя гэж олон удаа хэлсэн. Явахгүй болохоор нь хөөх гээд очоод өвөлжөөн дээрээ бууя гэхэд хэл амаар доромжлоод байсан. О-гийн биед тархи доргилт, толгойн оройн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй. Багаасаа морь унадаг хүүхэд байсан. Мориноос унаад ухаан алдаж унаж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй. Толгойны орой хэсэг рүү цохисон гээд хүн гүтгээд байна. Би нэг л удаа алгадсан. Нэг удаа алгадахад тархи доргилт байдаг гэсэн тэгээд доргисон байх. О нь биеэр бол жижиг хүн, би гэдсээрээ таргалсан юм байх гэж бодсон. Өөрийнхөө гаргасан үйлдэлд харамсаж байгаа. Шүүхээр газрын асуудлаа шийдүүлдэг байж гэж бодож байна” гэв.
(6).jpg)
Хохирогч О мэдүүлэхдээ “Зараагийн ханан гэх газарт байрлах өвөлжөөнд дэх гэртээ байж байтал 17:00 цагийн орчим Б гэх хүн эхнэр А-ийн хамт орж ирсэн. Тэд гэрт орж ирээд мэндийн зөрүүгүй “Г.... минь нүүгээч” гэж хэлэхээр нь “Би юу гэж өөрийнхөө хороон дээрээс нүүдэг юм бэ” гэсэн. Гэтэл А нь “Энэ чинь манай хороо яагаад давраад байгаа юм бэ” гээд шууд миний толгойн оройн зүүн хэсэгт гараа атгаж байгаад нилээд хүчтэй нэг удаа цохиод, хуруугаараа толгой руу чичлээд байсан. Би “Та одоо болиоч” гэтэл А, Б нар гэрээс гараад манай гэрийг буулгана гээд гэрийн бүслүүр тайлаад эхлэхээр нь манай нөхөр А бид хоёр гэрээс гартал гэрийн зүүн талын бүслүүрийг хоёулаа тайлж байсан. Манай нөхөр Б гэдэг хүний гараас нь барьж аваад “Та болиоч” гэж хэлтэл Б “П.... минь, нүү” гэж хэлээд нөхрийгөө маань газарт унагаасан. Тэгээд Б, А нар манай нөхрийг цагдаа руу авч явна гээд машин руугаа чирээд байхаар нь би “Та нар болиоч” гэтэл нөгөө хоёр хүн хоёулаа нийлээд намайг янз бүрийн үгээр доромжлоод, А миний зүүн хацар луу гараараа нилээд чанга нэг удаа алгадаад дахин алгадах гэхээр нь би гарыг нь хамгаалсан. Гэтэл Б миний зүүн гарын булчин хэсэгт нэг удаа зөөлөн цохисон. Би тухайн үед таван сартай жирэмсэн байсан. Тухайн асуудлаас болж ойр ойрхон шээгээд, дотор муухайраад, толгой өвдөөд бие хямраад байхаар нь эмнэлэгт дуудлага дуудаж эмч ирж үзээд Чойрын эмнэлэг дээр очиж ЭХО-д харуулаад эм, тариа бичиж өгсөн. Өвөлжөөнөөс болоод хэрүүл маргаан болсон. Гэр орондоо байж байхад гэрт ирж хэл амаар доромжилж, миний биед халдсан явдалд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Гэрч А мэдүүлэхдээ “Тэд манай гэрт мэндийн зөрүүгүй орж ирээд, эхнэрийг маань элдвээр харааж эхэлсэн. Би “Мэндийн зөрүүгүй яагаад хүнийг хараагаад байгаа юм бэ” гэхэд А шууд манай эхнэрийг зуухны өмнө сууж байхад толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа алгадсан. Манай эхнэр таван сартай жирэмсэн байсан бөгөөд тухайн асуудлаас болоод “Цавь руу хатгаад явж болохгүй байна” гээд бие нь хямраад байхаар нь эмнэлэг дуудаж эмч ирж үзээд Чойрын эмнэлэг дээр ирээд үзүүлээд эм тариа бичиж өгсөн. Тухайн үед Б эхнэртэйгээ манай эхнэрийг гэрийн баруун урд талын хаяа руу шахаад хоёр талд нь зогсчихсон байсан. А манай эхнэр О-гийн толгой, нүүр рүү нь алгадаж байгаа харагдсан” гэж мэдүүлсэн байна.

Гэрч Э мэдүүлэхдээ “Малчин О-гийнд байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хүн орж ирээд, бөөн хэрүүл болсон. О-г алгадаж унагаагаад, өвөлжөөн дээрээс хурдан нүү зэргээр дарамтлаад байсан. Тэгээд хэрэлдэж байгаад гэнэт гарч явснаа гэрийнх нь бүслүүрийг тайлсан. О-г ууттай аргал руу шахаж мөр хэсэг рүү гараараа нудрах гэх юм уу, түлхэх гэх юм уу хөдөлгөөн хийхэд О ууттай аргал түшээд уначих гээд байсан. Хэсэг хэрүүл маргаан хийж байгаад тухайн хоёр хүн машиндаа суугаад яваад өгсөн” гэв.
| ХАВТАСТ ХЭРЭГ: “ӨВӨЛЖӨӨНӨӨС НҮҮСЭНГҮЙ” ГЭХ ШАЛТГААНААР ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЗОДЖЭЭ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |