Бусдын биед санаатайгаар халдаж, хүчирхийлэх гэмт хэрэг хаалттай хаалганы цаана өдөр бүр гарч байна гэхэд хилсдэхгүй. Тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлэх жигшүүрт хэрэг гарсаар байна. “Хавтаст хэрэг” буландаа хүчирхийлэх гэмт хэргийн золиос болж байгаа охид, эмэгтэйчүүдийн хэргийг тоймлон хүргэж байна.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судалжээ.
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Би Баянзүрх дүүргийн .. тоотод өөрийн төрсөн эгч М.Ганцэцэгийн гэрт 2021 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хүүхэд харах хүнгүй болоод очсон. Манай эгч Г ээлжийн ажилтай учир гэртээ байхгүй байдаг. Арванхоёрдугаар сарын 20-нд хүргэн ах Ү ажлаасаа бууж ирээд, ганцаараа архи уусан. Би 18:00 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд эгчийн хоёр, өөрийнхөө нэг хүүхдэд хоол хийж өгөөд, унтахаар ороо зассан. Унтах гээд 01:00 цаг орчмын үед хүргэн ах өрөөнд орж ирээд, намайг орноос босгож татаад, зочны өрөөнд оруулаад, учир зүггүй хүзүүн дээр үнссэн. Би ахад “Та яагаад байгаа юм, болиоч” гэхэд “Юун сүртэй юм бэ” гээд үнсэх гээд байхаар нь би том охиныг нь дуудаж, сэрээсэн. Том охин А босож ирээд, гэрэл асаахад хүргэн ах үйлдлээ зогсоосон. Тэгээд би хүргэн ахад “Би явлаа” гэж хэлсэн. Гэтэл хүргэн ах уучлалт гуйгаад “Ах нь ахиж ийм зүйл гаргахгүй, эгчдээ битгий хэлээрэй” гэсэн. Би тухайн үед нь “Үгүй, явлаа” гэхэд хүргэн “Тэгвэл би чамтай унтаж байж сална” гээд намайг гаргахгүй, зочны өрөөнд хажуудаа хүчээр суулгаад, босох гэхээр дарж аваад байхаар нь би толгойгоороо хүргэний хамар руу мөргөж, цус гаргасан чинь босоод цусаа угаахаар явсан. Буцаж ирэхдээ хоолны халбага авч ирээд, өөрөө хувцсаа тайлаад “Орон дээр хэвт, үгүй бол би хүчээр хэвтүүлнэ” гэж хэлээд байсан. Би “Үгүй” гэхэд хоолны халбагаар миний нуруу, бөөр, мөр хэсэгт нь цохиод, “ална” хэмээн сүрдүүлж, намайг буйдангийн зүүн тал руу түлхэж унагаагаад, хувцас тайлах гэж дайрч байхдаа миний нуруу орчим гараараа урсан. Би эсэргүүцэхэд өөрөө орон дээр хэвтээд, миний ар талаас гараараа боогоод, амьсгалж чадахгүй болохоор буцааж суллаад, буцааж боож байсан. Тэгээд надад “Чамтай заавал бэлгийн харьцаанд орж байж санаа амарна, үгүй бол миний амьдрал нэгэнт дууссан” гэж хэлээд байхаар нь би ахиж орилоод, дүү А-г дуудахад хүргэн Ү унтлагын өрөө рүү орсон. Би тухайн үед эгч Г рүү ярьж, болсон асуудлын талаар хэлсэн. Хүргэн Ү надтай бэлгийн харьцаанд хүчээр орох гэж оролдож, хувцас тайлах гэж оролдож байгаад биеийг маань маажсан. Миний хүзүүнд хүрч үнсээд, хөхнөөс барьсан. Толгойгоор ор мөргүүлсэн, хоолой боосон, өмд тайлах гэж нуруу маажсан. Урьд өмнө нь намайг оролдож байгаагүй. Анх удаа л ийм асуудал болж байна” гэж мэдүүлжээ.
Хохирогчийн эгч, Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг “Би 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр 24:00 цагийн ээлжинд гараад ажил дээрээ байхад манай гэрт түр хугацаагаар оршин суух болсон миний төрсөн дүү Г над руу шөнийн 03:00 цагийн орчимд утсаар залгаж, миний нөхөр Ү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний охин дүүтэй хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдаж, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн талаар хэлсэн. Ү-ын ариун цэврийн өрөө рүү орсон хооронд нь Г хүүхдээ авч зугтааж гарсан талаараа надад утсаар хэлсэн. Ү бид хоёрын харилцаа хэсэг хугацаанд салж, нийлсэн байдалтай л байдаг болохоор хаагуур, юу хийж явдаг талаар бүрэн сайн мэдэхгүй байна” гэжээ.
Яллагдагч Ү өгсөн мэдүүлэгтээ “Би тэр үед гэртээ их хэмжээний архи уугаад унтаж байх үед манай гэрт түр байрлахаар болсон миний эхнэрийн төрсөн дүү Г ажлаа тарж ирээд манай хоёр хүүхэд, өөрийнхөө нэг хүүхдийг авч, унтлагын өрөөнд унтахаар хэвтэцгээсэн юм байна лээ. Тэгээд би нэг мэдсэн чинь том өрөөний хивсэн дээр Г-г хэвтүүлчихсэн, түүний хажууд нь өөрөө хэвтээд өмдийг нь тайлахаар оролдож байсан. Би гурван хоног дараалан архи ууснаас болж тасарсан үедээ хадам дүүгийн өмдийг тайлахаар завдан, түүнийг гомдоосондоо маш их гэмшиж байна” гэжээ.
Ү нь өөрийн эхнэр Г-ийн төрсөн дүү, 29 настай, эмэгтэй Г-н хүсэл зоригийн эсрэг буюу нуруу, бөөр, мөр хэсэгт нь хоолны халбагаар цохиж, түлхэж унаган, хоолойг нь боож, бэлгийн харьцаанд орохыг завдсан болох нь тогтоогдлоо. Шүүх шүүгдэгч Ү-д ял ногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч А Ү-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү-д хорих ял ногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Ц.Ү.ад тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
| ХАВТАСТ ХЭРЭГ: ЭХНЭРИЙНХЭЭ ДҮҮГ ХООЛНЫ ХАЛБАГААР ЗОДОЖ, ХҮЧИНДЭХИЙГ ЗАВДЖЭЭ |
|
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-07 23:46:40
2026-10-07 19:40:31
2026-10-07 19:13:01
Хэнтий аймагт хар тамхинаас урьдчилан сэргийлэх бүсчилсэн сургалт зохион байгуулжээ
2026-10-07 18:31:57
ОБЕГ болон Дэлхийн банк хамтран гамшгийн эрсдэлийн санхүүжилтийн чиглэлээр санал солилцжээ
2026-10-07 15:10:19
ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ЧАМД ТАЛАРХАЖ БАЙНА, МЕССИ
2026-10-07 14:26:28
2026-10-07 14:17:27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |